Мисс Ч.Содтуяа цүнхээ хулгайд алдаж 2 сая 600 мянган төгрөгийн хохирол амслаа

2010/05/12
Share |
Хүмүүс: Содтуяа | 
Мисс Ч.Содтуяа цүнхээ хулгайд алдаж 2 сая 600 мянган төгрөгийн хохирол амслаа

Мисс Ч.Содтуяагийн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг `Азийн модель` агентлагийнхан хэдхэн хоногийн өмнө Бээжин хотод болсон томоохон шоунд амжилттай оролцоод ирсэн билээ. Энэ маягаараа хилийн чанадад зохиогдож буй арга хэмжээнд идэвхи зүтгэлтэй оролцож эх орныхоо нэрийг гаргадаг топ Болороогийн шийрийг шинэхэн агентлагийн захирал Содоо хатааж магадгүй шинжтэй. Энэ жил гэхэд хилийн чанадад болсон хэд хэдэн шоунд өөрийн зохиосон үндэсний хувцасны коллекци, хуримын хувцас зэрэг шилдэг бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ гарын шавь нарынхаа тайзны ур чадварыг гайхуулаад ирсэн юм. Нялх балчир хүүхэдтэй, дээр нь нөхрөөсөө салсан тэрээр ганцаахаа зүтгэн байж босгосон `Азийн модель` агентлагаа загвар өмсөгч, төгөлдөр хуур бүжиг зэрэг олон төрлийн сургалттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг гэнэлээ. Сайны хажуугаар саар гэгчээр залуухан агентлагийн шинэхэн босс бүсгүйд бага зэрэг харамсалтай явдал тохиолдсон байна. Түүнийг бээжин явахад хаанаас нь ч харсан соёлтой дэгжин, өсвөр насны хүү `Содоо багшид бүртгүүлээд дамжаанд явах гэсэн юм` гээд байн байн эргэлдээд явсан гэх. Содоог Бээжингээс ирсэнийхээ маргааш нь ажил дээрээ сууж байтал өнөөх хүү орж ирж бүртгүүлчихээд ширээн дээрээ тавьсан мөнгө, гар утас, бичиг баримт бүхий цүнхийг нь хулгайлаад гарч одсон байна. Тэр хүүгээс өөр гадны хүн орж ирээгүй ба түүнийг гаргасны дараа Содоо цүнхээ алга болсоныг мэдсэн, хэрэгтнийг харвал шууд танина гэдгээ тэндхийн ажилтнууд батлан хэлсэх байна. Харин заавал Содоо багшид бүртгүүлнэ гээд явсан цэмцгэр хүү ийм зорилго өвөртлөнө хэмээн санаагүй гээд шогширцгоож байлаа.   Тэргүүн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.