`Хорт` Боб хошгируулж эхлэв

2010/05/12
Share |
Хүмүүс:
`Хорт` Боб хошгируулж эхлэв

Дэлхийн эдийн засгийн өсөлт хурдасч, түүний дотор дэлхийн зэсийн 40 хувийг хэрэглэдэг Хятадын эдийн засаг 2010 оны нэгдүгээр улиралд 11.9 хувь өссөнөөс үүдэн өнгөрсөн долоо хоногт нэг тонн зэсийн үнэ түрүүчийн 7 хоногийнхоос 20.9 ам.доллараар өсөж, 7,982.9 ам.доллар болоод 8000 руу өгсөж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд Чилид болсон зэс үйлдвэрлэгчдийн уулзалтын үеэр манай Оюутолгойг хувьдаа авч чадсан олноо Хорт Боб гэгддэг Р.Фридланд нэг тонн зэс 19,000 ам.доллар хүрэх болно, учир нь сүүлийн үед ихээр үйлдвэрлэх болсон цахилгаан хэрэгслүүд зэсийг маш их шаарддаг гэжээ. Мөн тэрээр 40 км үргэлжилж болох Оюу Толгойн орд дэлхийн хамгийн том зэсийн орд болно гэдэгт итгэлтэй байгаагаа ч мэдэгдлээ. Тэр ТЭЗҮ батлуулахдаа уг ордын нөөцийг асар их дарсан гэдгээ одоо илчилж эхэлсэн нь энэ. Ийнхүү мань эр Монголын баялгаар мөнгө босгох үйл ажиллагаагаа хурдавчлуулахын тулд дэлхийг хошгоруулж эхэллээ. Ноён Бобын энэхүү зэсийн үнийг хэт хөөргөдөх гэсэн санаа Оюутолгойн ашиглалтын гэрээг байгуулах хэлэлцээ явагдаж байх үед гэрээн дотор орчихсон цохиж явна. Тэд зэсийн үнэ 9000-аас давсан үед татварыг нэмэгдүүлэх заалтыг оруулчихсан тууж явна билээ. Тэгвэл одоо бүр зэсийн үнэ 19 мянгад хүрнэ гэх болсон нь хачирхалтай мэдэгдэл юм.   Монголчуудын амьдрал сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.