Дагваа япон бух сургаж хурсан олныг баясгав

2010/05/17
Share |
Дагваа япон бух сургаж хурсан олныг баясгав

Хүн зодсон хэрэгт холбогдон зодог тайлахад хүрсэн Асашёрюу Д.Дагвадорж сүүлийн үед ажил, амралт хоёрыг ёстой л хослууланхан явна. Сүр дуулиан дагуулсан зодог тайлалтынхаа дараа эх орондоо ирж, УИХ-ын гишүүд тэргүүдтэй ард түмнээрээ тосуулсан тэрээр Аралын Японоос өөрийг нь дагаж ирсэн сэтгүүлчдийг гадуурхаж, амыг нь таглаж байсныг та санаж байгаа байх. Япончуудад бол нилээн бүдүүлэг загнасан аваргын энэ цочир үйлдэл нэг хэсэгтээ Японд хэлэлцүүлэг өрнөхөд хүргэж, дараалан олон хүний шүүмжлэлд өртөн, сума сонирхогч ард түмнийх нь дургүйцлийг хүргээд авсан. Бүр Монголд “...Тэртээх арлын орны түмэн хүний атаархалт харцны өмнө

Тэнхээт монгол эрийн тэвчээрийг гайхуулж

Тэнд цугласан түмэн олны хор шарын өмнө

Тэр ганцаараа тэр ганцаараа

Атаа хорлын илдний өмнө

Тэргүүн хэзээ ч бөхийгөөгүй ээ...” гэх зэргээр шүлэглэсэн дуу хүртэл гарсан нь хэтэрхий нэг талыг барьж, асуудлыг хэт хөөрөгдсөн гэлтэй. Тэгвэл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэрэг замхрахын үлгэрээр Япончуудын Аса Ёкозунадаа хандах хандлага ч нааштай болж эхэлжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Дагваа Гадаад хэргийн сайд Занданшатар тэргүүтэй хэсэг УИХ-ын гишүүдийн хамтаар Хойд Солонгост айлчилсан нь Японы ТВ-ээр нилээд сүржин гарч байсан юм. Учир нь Япон, Хойд Солонгос улсын харилцаа хэдийнээсээ тааламжгүй байсаар ирсэн түүхтэй. Ийм байтал Японы сумогийн их аварга байсан хүн хойд Солонгосын эрхмүүдтэй уулзалт зохион байгуулсан нь тэдэнд таалагдаагүй бололтой юм. Энд нэг зүйлийг тодруулан хэлэхэд Япончууд Дагвааг эх орондоо маш их нэр хүндтэй, бас улс төрд ч нөлөө ихтэй нэгэн гэдгээр төсөөлдөг гэдгийг дурьдмаар байна. Тиймээс ч Монголын талаас 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй очсон найрамдлын айлчлал тэдний анхаарлыг татцан байх. Угтаа бол Асашёорюу Хойд Солонгосын циркийн албаны урилгаар л очжээ. Ингээд Япончуудад үргэлж өөрсдийнх нь эсрэг зүйл хийгээд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болсоноо ухамсарласан Дагваа сүүлийн үед Японд голдуу байж, олон нийтийн арга хэмжээнүүдэд түлхүү оролцон нэр хүндээ сэргээхээр ажиллах болжээ. Энэ сарын гурванд зохиогдсон Японы чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тэрээр оролцож тамирчдад шагнал гардуулжээ. Мөн аварга маань энэ сарын есөнд Окинава арал дээр болсон уламжлалт бухын тулааныг үзэн сонирхож, хурсан олныг багагүй хөгжөөгөөд авсан байна. Дагваа талбайд гарч бухан дээр мордон, Окинава арлын үндэсний бүжиг “Качаши”-г хүртэл бүжиглэж нутгийн иргэдийг баясгажээ. Ийнхүү аажим аажмаар сэтгэлийн сэвээ арилгаж байгаа хоёр талын хүчин чармайлт багагүй амжилттай хэрэгжиж байна. Мөн нэг таатай мэдээ гэвэл аваргын эрхлэн явуулдаг “Чанко Асашёо” сүлжээ хоолны газар хүрээгээ тэлж, Токио хотын Шинжүкү дүүрэгт шинэ салбараа нээхээр боллоо. Мөн тэрээр Английн нийслэл Лондон хотноо болох Чэлсигийн цэцгийн шоу /Chelsea Flower Show/-нд оролцох юм байна. Тэрбээр gardening буюу цэцэрлэгийн урлагийн Япондоо тэргүүлэх зэрэглэлийн Казүюүки Ишихара гэгч багшид шавь орсон бөгөөд багшийнхаа хамтаар ирэх сард Лондонг зорих гэнэ. Их аварга Д.Дагвадорж болон Ишихара нар олон жилийн өмнөөс бие биенээ сайн мэдэх бөгөөд нэгэнт цаг завтай болсон учир их аварга маань цэцэрлэгийн урлагт суралцаж, Монгол орныхоо үзэсгэлэнт байгальд өөрийн хувь нэмрээ оруулж, ой моджуулж хүслээ гүйцээхээр түүнтэй хамтрахаар шийдсэн ажээ. Дашрамд сонирхуулахад, Чэлсигийн цэцгийн шоунаас гурван алтан медаль хүртэж байсан Ишихара ирэх тавдугаар сарын 25-29-нд болох энэ жилийн шоунд “Казахана” хэмээн нэрлэсэн цэцэрлэгжүүлэлтийн шинэ загвараа танилцуулах гэнэ.

Хүмүүс сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Купить героин в Карабаш Купить Хмурь ЕссентуРºÐ¸ Стаф в ЯлутороР²ÑÐº Мужские гольфы Купить наркотиРºÐ¸ иваново ЗакладкР¸ лирика в ÐšÐ°Ð»Ð¸Ð½Ð¸Ð½Ñ ÐºÐµ ЗакладкР¸ методон в НоворжеР²Ðµ Купить АмфетамР¸Ð½ в Спас-Дем
IP:5.62.159.168  2018-07-11 07:08:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.