Д.Дэмбэрэл вагонд

2010/05/17
Share |
Хүмүүс: Д Дэмбэрэл | 
Д.Дэмбэрэл вагонд

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ноён хутагтын нутгийхантай нүүр тулж уулзахаар нийслэлээс мордохдоо Улаанбаатар-Эрээний чиглэлийн галт тэргээр зорчив. Эрхэм спикер Улаанбаатараас хөдлөөд төд удалгүй вагон дамжин Эрээний наймаачдын амьдралыг сонирхохоор купе хэсч гарав. Түүнийг ийн айл хэснэ гэж тооцоогүй хамгаалалтынхан хэрэндээ сандарч, урилгагүй том зочныг гэнэт ороод ирэхэд ихэд гайхацгааж. Төрөлхийн сүйхээтэй наймаачид ч барааны борлуулалт буурч харин будаа, гурилын үнэ өсч амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байгааг ам уралдуулан ховлов. Ш.Сайхансамбуу гишүүн Нарантуул дээр  очиход л өнөөдөр Монголын амьдралын ямар байгааг харж болно гэж байнга л хэлдгээр УИХ-ын дарга Эрээний наймаачдаас Монголын амьдралын эрээн бараантай нүүр тулав.      Монголын нэг өдөр сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.