Таны өгсөн НЭГ сая шалдан хүүхэн, шотланд виски, шарсан мах болов...

2010/05/17
Share |
Хүмүүс:
Таны өгсөн НЭГ сая шалдан хүүхэн, шотланд виски, шарсан мах болов...

Батгана явсан газар баастай, бадарчин явсан газар балагтай гэдэг шиг юм Монгол 999 гэдэг онигоо гэхэд арай том үлгэр гэхэд арай жижиг юм болж хувирлаа.

Тэр ТУЗ – ынх нь байгаа царайг нь нэг хараад байгаарай. Цагдаа, Тагнуулд хар данстай, залилан, рэкет, луйвараар шалгагдаж байсан нэр цэвэр нэг ч амьтан алга. Хаана л муу муухай бузар булай юм болно тэнд л нэр нь цохиж явдаг хүмүүс ТУЗ – д цохиж явна. Овоо хөөрхөн нийлээд хамтраад ажиллах нь гэж бодтол 1500 гаруй компани дотор нь “Монгол газар” – ын Ц.Мянганбаярын 30 гаруй компани, “Ажнай” Д.Бат – Эрдэнэ гуайн 30 гаруй, Макс группын М.Ганбаатарын “хүү,охин” нийлсэн өч төчнөөн компаниуд “цохиж” яваа нь саяхан илэрлээ.  Үүнээс гадна байгаль орчин сүйтгэж, эдүгээг хүртэл улсад өртэй яваа Мон-Лаа Ж.Энхсайхан ичих нүүргүй энд явж байна.  "Барс" хэмээх нэрээр эхэлсэн компани болгон шахуу Н.Амарбаатар гэгч нөхрийнх гэдэгийг "захын нохой" ч мэддэг бишүү.

Гэтэл "Барс" хэмээх угтвартай баахан компани тус бүр санал өгөх эрхтэй оролцож байхад ганц компанитай Дорж, Дондог нар юугаа хийж хуйхаа маажих вэ? Уул уурхайн анхан шатны ч мэдлэг үгүй, нүүрс шороогоо ялгахгүй “пацаанууд” ч ТУЗ-д байна. Адуучин залуу Д.Цэрэнжигмэдэд гадаадын хувьцаа эзэмшигчид мөнгө төлөөд сууж байх нь юу л бол. Түүх намтар, хувийн хэргийг нь хараад "хурдан мориор нүүрс зөөх нь" гэж андуурах вийдээ.  Монголын банкуудын "бодийг хөтөлсөн" сайхан түүхтэй Ц.Мянганбаярт май гээд мөнгө өгөх хүн гадаадад байтугай Монголд байхгүй хэмээн олон түмэн яриад байхад яаж болно гэж бодсон юм болдоо энэ Монгол 999.

Яг үнэндээ Монголын эрүүгийн элементүүдийн компаниудын “нийлбэр, хураангүй” гэдэг шиг юм болж, олон сайхан жирийн иргэдийн дургуйцлийг төрүүлж байна. Үүнийг мэдсэн “жижигчүүд” зүгээр суугаагүй бөгөөд “Монгол 999+” – ийн одоогийн батлан мөрдөж байгаа “Түр журам” – аар асуудлаа шийдхээр хоорондоо ярьж 200 компани санал гаргахад ТУЗ бүрэн бүрэлдхүүнээр огцрох боломжтой хэмээх заалтыг ашиглан “цэврэлгээний хувьсгал” хийхээр зэхэж байна.

Олон улсын жишигийг харвал олон жилийн дадлага туршлгатай инжнер, уурхайн томоохон бүтээн байгуулалт хийн дэлхийд нэрд гарсан геологич, менежерүүдээр ТУЗ – ын багаа бүрдүүлж олон улсын биржээс хувьцааны мөнгө хэмээн “уутлаж” суудаг болхоос биш манайхан шиг “мафийн эздээр” багаа бүрдүүлсэн “махан толгойнуудад” хэн мөнгө өгөөд сууж байх вэ? Тэгээд ч энэ багаа дэлхийд танилцуулан “хувьцаа” гаргавал дэлхий ертөнцийн элэг доог болж, Монголын хоккейн шигшээ Оросын АШТ-д тоглохдоо Шелехов хотын “Металлург” багт 0:38 - аар хожигдон дэлхийн хөх инээдийг барж байсан шиг л юм болох бизээ.

Зүв зүгээр мөрөөрөө явж байсан нөхдүүдийн нэг нэг сая төгрөг “нохойн замаар” орлоо.  Ойролцоогоор компаниудын цуглуулсан нэг тэрбум орчим төгрөг одоо хэдийнээ тэдний банкны өр, шарсан мах, шалдан хүүхэн, шотланд виски, шарсан гуя, бар, саун, мөрийтэй тоглоомонд яваад дуусаа байлгүй.

Танагтай дээрээ та хэд минь ТУЗ – аа эргэн харахгүй бол тал бүрт тарж бутрах цаг өнөөдөр үү маргааш уу?

TSAG.MN

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ÐŸÐ¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия употребР»ÐµÐ½Ð¸Ñ наркотиРºÐ° фен Москва АлексееР²ÑÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин Ð½Ð°Ñ‚ÑƒÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ Москва МещанскР¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Кокаин HQ Москва Капотня купить гашиш Ск кристалР» Москва Раменки купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин ОПТ Гашиш в ассортиР¼ÐµÐ½Ñ‚Ðµ Москва Капотня Москва Ð”Ð¼Ð¸Ñ‚Ñ€Ð¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ гашиш РузаевкР° купить MDMA Pills - BLUE Москва Донской купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ METHADONE Москва ЮЗАО купить Героин ОПТ Купить molly ÐÐµÑ„Ñ‚ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐº Москва Внуково купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ VHQ Cocaine 98% Colombia Гашиш Как варить/к
IP:185.2.32.51  2018-09-01 18:55:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.