Хонь, үхрийн гүзээг Хятадын химийн бодисоор `цэвэрлэжээ`

2008/04/23
Share |
Хүмүүс:
Хонь, үхрийн гүзээг Хятадын химийн бодисоор `цэвэрлэжээ`

Нэгэнтээ японы нэгэн иргэн таван жилийн турш зөвхөн түүхий загас, түрсээр хооллодог байснаас тархи нь өтсөн байсан тухай уншиж билээ. Мөн тэрхүү азгүй эрийн тархины эд эсийн бараг бүгдийг нь идсэн гэх барагцаалбал хоёр сантиметр орчим урттай цагаан өтнүүдийг түүний ходоодыг баярлуулж байсан загаснуудын түрснээс үүдэлтэй хэмээн эх сурвалж өгүүлсэн байлаа.

Гэнэн, бүр тэнэг гэмээр энэ үйлдлээс ялгаагүй зүйл тун удахгүй манай монголчуудад ч тохиож мэдэхээр болж. Мэдээж одоогоор монголчууд нэг их түрс, түүхий загас өдөр тутмын хүнсэндээ хэрэглээд байхгүй байгаа ч хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь үл мэдэгдэх бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх болсон нь энэхүү азгүй эрийн араас явуулахдаа тулаад байна гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ. Үүнд, царайлаг болгодог, тураадаг гэх зэрэг олон тодотголтой солонгос, хятадын голдуу хүнсний бүтээгдэхүүнийг хэлж байна. Учир нь сүүлийн үед монголчууд эдгээр улсын нэрийн хоолыг ихээр зооглох болсон. Энэ хэрээр өөрсдийгөө соёлтой хөгжилтэй болж байгааг гайхаж, хөөрдөг шүү дээ.
Нийслэлийн , Сүхбаатар дүүргийн иргэн С.Батсүх гэгчийг өчигдөрхөн саатуулагдаж. Тэрбээр ашиг хонжооны хойноос хэт улайрч монголчуудаа нэр нь үл мэдэгдэх химийн бодисоор хооллож байсан учир ийнхүү саатуулагдахдаа тулсан юм байх. Эх сурвалжийн өгүүлснээр тэрбээр хятад, солонгос хоолны байнгын хачир болдог хонь, үхэрийн гүзээг химийн бодисоор цэвэрлэдэг “сэргэлэн гар” байж.

Тэрбээр ийнхүү цэвэрлэсэн гүзээгээ хятад, солонгос хоолны газруудад нийлүүлж мөнгө олдог байсан аж. Харахад царай муутай ч идэхэд сайхан амттай, бас ч үгүй аятайхан зоогт багтдаг үхэр, хонины гүзээг монголчууд буцалсан халуун усаар цэвэрлээд хүнсэндээ хэрэглэдэг. Тэгвэл С.Батсүх гэгч монголчуудын энэ аргыг мэдэхийн дээдээр мэддэг ч ажлаа орчин үед оруулж, хялбарчлахын “өвчин туссан”-аас ийнхүү химийн бодисыг хэрэглэсэн юм байх. Харамсалтай нь түүний энэхүү шинэ санааны буянд эдүгээ олон монголчууд нэр нь үл мэдэгдэх химийн бодист хордсоноо мэдэхгүй шаналж байгааг хэн ч мэдэхгүй, Түүнчлэн С.Батсүх цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ ганцхан ресторанд л өөрийнхөө шинэ технилогиор цэвэрлэсэн гүзээгээ нийлүүлдэг байсан хэмээн мэдүүлж. Харин цагдаагийнхан уг хэргийг шалгаж байгаа бөгөөд түүний өгсөн мэдүүлэг худлаа болохыг бараг тогтоогоод байгаа бололтой.

Учир нь С.Батсүх нэг биш ресторанд химийн бодисоор цэвэрлэсэн гүзээгээ нийлүүлдэг байсан бөгөөд одоогоор гүзээний салатад хордсон хэмээн мэдүүлсэн иргэдийн гомдол байхгүй байгаа аж. Ташрамд дурдахад С.Батсүхийн гүзээ цэвэрлэсэн гэх химийн бодисыг шинжилгээнд өгсөн гэнэ. Тус бодис нь онцгой үнэр амтгүй ч бутарсан, өмнө нь манайд хэрэглэгдэж байгаагүй шинэ төрлийн бодис хэмээн эх сурвалж өгүүлсэн юм. Шинжилгээний хариу энэ долоо хоногийн эцсээр гарах юм байна.

Эх сурвалж: Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
рх монголчуудаа солонгос хятадхоолны газар битгий ороорой. Эрүүл мэндээ бодоорой. Гэнэт олноор гарч ирсэн солонгос шөлний яами яана гэсэнолон ресторанууд бүр ч аюултай.
IP:202.179.24.148  2019-03-06 17:04:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.