Оюутолгой компаний ТУЗ-ийн Канад захирлууд Оюутолгой компаний хувьцаа эзэмшигчид болжээ

2010/05/17
Share |
Хүмүүс:
Оюутолгой компаний ТУЗ-ийн Канад захирлууд Оюутолгой компаний хувьцаа эзэмшигчид болжээ

Саяхан “Оюутолгой” компаний ТУЗ-ийн даргаар Г.Батсүх хэмээх мэргэжлийн дипломатч томилогдож энэ айл ажлаа эхлэхэд бэлэн боллоо. Монгол улсыг хөгжүүлнэ, Монголчуудыг баяжуулна хэмээн амлаж байгаа энэ компанийг Монгол хүн тэргүүлж ТУЗ-д нь манай талаас хийгүй экс ерөнхийлөгч Н.Багабанди, одоогийн ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, “ХАС” банк болон санхүүгийн “Тэнгэр” нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганболд нар орсон. Экс ерөнхийлөгч Н.Багабандийн хувьд ерөнхий сайд асан С.Баяр болон, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нарын дэмжлэгийг авсан нь тодорхой. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Чингэлтэйн нөхөн сонгуульд нэр дэвшин сонгогчидтой уулзаж байхдаа Н.Багабандийн “Титэм үг” номоор гарыг нь цайлгаж байсан. П.Цагааны хувьд энэ нь Оюутолгойд өөрийн хяналтаа алдахгүй гэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бодлого юм. Саяхан ТУЗ-ийн Монгол Канад гишүүд танилцах уулзалт хийж нүүр хагарсан. Уулзалтын өмнө нэгэн явдал болсон нь манай нөхдүүд ТӨХ-гоор дамжуулан канад гишүүдийн “Айвэнхоу майнз” компаниас авдаг цалин орлогын тухай мэдээлэл авах хүсэлтээ тавьжээ. Ингээд канадууд арга буюу “ХОМ”-оо гаргаж өгсөн гэнэ. Гэтэл тэдний жилийн орлого нь ТУЗ-ийн Монгол гишүүдэд өгөх гэж байгаа сарын 40 мянган долларын дэргэд тэнгэр газар шиг зөрүүтэй байжээ. “Оюутолгой” компаний ТУЗ-ийн канад гишүүдээс Монголчуудад “танил дотно” болсон нь нөгөө алдарт гэрээг манай сайд нартай үзэглэсэн “Айвенхоу майнз” компанийн дэд ерөнхийлөгч Петер Мередит, “Айвенхоу майнз” компанийн дэд ерөнхийлөгч Жон Макен нар юм. Тэгвэл өнгөрсөн онд энэ хоёр канад эрхэм жилийн 550 мянган долларын цалингаасаа гадна Жон Макен 1 сая264, Петер Мередит 1 сая122 мянган долларын урамшуулал авсан болохыг сонсоод манай хэдийн нүд орой дээрээ гарах шахжээ. Үүнээс гадна тэр хоёр Монголын засгийн газартай Оюутолгойн гэрээг амжилттай байгуулсан хэмээн “Айвенхоу майнз”
компаний ерөнхийлөгч Фрийдландаас нэмэлт урамшуулал шагнал авсан гэнэ. “Хорт” Боб хэлсэн амандаа хүрч дөнгөж байгуулагдаад байгаа “Оюутолгой” компаний хувьцаанаас Жон Макенд 1 сая 500 мянга, Петер Мередитэд 750 мянган ширхэг хувьцааг өөрсдийн нэр дээр нь шилжүүлэх эрхээр шагнасан тул өдгөө тэд компанийнхаа “манлай” хувьцаа эзэмшигчид болжээ. Ийнхүү ТУЗ-ийн канад гишүүд компанийхаа хувьцаа эзэмшигчид болсон тул манай хэд зүгээр суухгүй байлгүй дээ. Үүнээс гадна Жон Макен, Питер Мередит нар нь Улаанбаатарт “Айвенхоу майнз” компаний мэдлийн тансаг хауст амьдарч байна. Оюутолгойн гэрээ байгуулагдах нь тодорхой болмогц канадууд нийтдээ 5 хаусыг тус бүрийг нь 130 гаруй мянган доллароор худалдан авсан гэдэг. Өдгөө энэ харшид канад захирлууд нь тарвалзаж байгаа болохоор манай гурав мөд “орон байрны асуудлаа” шийдвэрлүүлэх бизээ.   Сэрүүлэг сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.