Улсын заан Д.Долгорсүрэн: Би "мөрөөдлийн арал" дээрээ гүүгээ уясан.

2010/05/19
Share |
Хүмүүс:
Улсын заан Д.Долгорсүрэн: Би

Үр хөвгүүд нь Монгол улсын нэрийг гаргаж дэлхийн дэвжээнд Чингисийн хэмээх тодотголыг дагуулж явдаг болохоор тэрээр төрдөө гавьяа байгуулсан сайн эцэг байж таарна. Их мөрөн ч гэлээ булгаас эхтэй. Монголчууд Асашёорюү-г тодорхоос өмнө Долгорсүрэн зааныгаа мэддэг, түүнийг хүндэлдэг, бөхөө дээдэлдэг түүнд хайртай байдаг байсан одоо ч хэвээр. Түүний гэргий ч олноо алдаршсан нэгэн. Харин өнөөдөр элдвийн сенсааци болгож биш, аль нэгнийг нь магтах гэж бус зүгээр л улсын заан, самбо бөхийн спортын мастер Долгорсүрэн гуай монгол наадмын өмнөхөн юу хийж цээжиндээ юу багтааж явааг сонирхлоо.

-Та Хархорин л яваад байдаг болж?
-1995 онд Хужиртын нутагт манай ах Нэргүй нэг зочид буудал байгуулсан юм. Түүнийг шинэтгэн сэргээж тохижуулж орчин үеийн шаардлагад нийцүүлж авлаа.

-Орхон хавийн үзэсгэлэнт нутагт олон га газар аваад бизнесийн үйл ажиллагаа явуулж байна гэж яригдсан байсан?
-Тэр газрыг би хүсэлт гаргаж, Их Хурлын дарга Ц.Нямдорж сайд байхдаа, ШШБЕГ-ын дарга хурандаа Чойжамц нар тусалж авч өгсөн юм. Би тэхдээ зүгээр авсангүй, 25 сая төгрөгөөр авлаа. Хүүг дагаад энд тэндхийн зочин гийчин ирэх юм, бид нар ч заримдаа нутгаараа явахдаа хонох газаргүйд хүрдэг. Аль аль талаа бодоод нэг сайхан зочид буудал баазтай больё гэж зорьсон юм. Монголын л нэр гарахаас их аваргын нэр гарахгүй шүү дээ. 6-р сард нээсэн, их зардал гарсан, гайгүй юм болсон гэж бодож байгаа.

-Буудлаа та хариуцах уу?
-Сэржбүдээ захирал нь сангаа Сумьяабазар хариуцна, Дагваа................................

Илүү ихийг эндээс уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.