Манай нөлөө бүхий улстөрчид Чингисийн онгоныг хятад гаралтай америкаар эрүүлэхээр далдуур тохиролцсон уу

2010/05/19
Share |
Хүмүүс:
Манай нөлөө бүхий улстөрчид Чингисийн онгоныг хятад гаралтай америкаар эрүүлэхээр далдуур тохиролцсон уу

Сүүлийн хэдэн жил Чингис хааны онгоны эрэлд мордогсод олширсоор байгаа. Их эзэн хааны онгоныг зөвхөн өсөж төрсөн Монгол улсад нь биш хилийн чанадад ч хайсаар байгаа. Гэхдээ өлгий нутаг нь мэдээж эрэлчдийн хамгийн түрүүнд эрэл хайгуул хийн бэдрэх гол объект болох нь тодорхой. Манай улсыг дөнгөж ардчилал, зах зээлийн харилцаанд оронгуут Япончууд “Гурван гол” төсөл гээчийг санаачлан 3-4 жил зүүн аймгуудыг судалсан. Гэвч тэд юм олоогүй. Харин Монголын томоохон эрдэмтэд Их Хааны онгон төрсөн нутагтаа байгаа гэдэгт итгэлтэй байдгаа илэрхийлсээр ирсэн. Монголын архелогийн ШУ-ныг бий болгоход асар их хүчин чармайлт гаргаж ирсэн “Хөдөөгийн” хэмээх Д.Пэрлээ гуайгаас эхлээд 13-14 дүгээр зууны Монголын түүхээр мэргэжсэн эрдэмтэн Ч.Далай агсан гээд нөлөө бүхий том эрдэмтэд Их Эзэн хааны онгон Их Монгол улсын хаадын их хоригийг хаана байгааг гадарладаг байсан гэх нь бий. Гэвч энэ хүмүүс эдүгээ бурханы оронд очсон. 1990-ээд оны эхнээс хойш нэг хэсэг Их Эзэн хааны онгоныг эрж хайх ажил Монгол нутагт хийгдэлгүй 10-аад жил болсон. Гэтэл Казакууд Чингис уулнаасаа, Хятадууд Шинжаанаас, Буриадууд Байгаль нуур дундаасаа онгоныг оллоо хэмээн үе үе зарлан олны чихийг сортойлгох болов. Үүнээс ч болсон уу АНУ-аас хэсэг эрдэмтэд ирж манай газаргүйн хүрээлэнгийн Базаргүр нарын эрдэмтдийн хамт Хэнтий аймгийн нутаг дахь Өглөгчийн хэрэм зэрэг газраар онгоныг хайн хэдэн жил бэдэрсэн. Гэвч тэд амжилт олоогүй билээ. Яг энэ үед “Тэнгэр угсаа” хэмээх нийгэмлэгийн судлаачид тухайлбал МУИС-ийн багш доктор З.Батсайхан, доктор Д.Бор нар Бурхан Халдуны орой бол Их Хаадыг оршоосон Их онгон мөн байна хэмээн мэдэгдэж шуугиан тарьсан. Тэдний судалгаа ч хамгийн их үндэслэлтэй болохыг олон эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн юм. Гэтэл манай нөлөө бүхий улстөрч томчууд Чингис хааны онгоныг судлах ажилд АНУ-ын “Хаадын хөндий” төслийн удирдагч Альберт Линтэй хамтрахаар далдуур тохиролцсон гэнэ. Онгоныг эрж хайхад зориулж, сансраас зураг авах төхөөрөмж түрээслэх гэж байна гэсэн мэдээлэл ч сонсогдох болоод байгаа. Альберт Лин гэгч нь хятад гаралтай Америк хүн ба Чингис хааны онгоныг судлах, эрж хайх тухай мэдээлэлд байнга шахам нэр холбогддог нэгэн. Альберт Лин Монголд хоёр ч удаа ирж, Бурхан Халдун ууланд нууцаар авирсан гэнэ. Альберт Лин Калифорний Их сургууль дээрээ мэдэгдэл хийхдээ “Бид дипломат “пиар” хийхээс өөр аргагүй болсон. Зорьсон хэргээ бүтээхийн тулд хэвлэл мэдээллийнхэн, улс төрчид, академичидтай холбоо тогтоосон” хэмээн ярьжээ. Мөн тэрээр “Их хааны онгоныг хайж байсан урьд өмнөх экспедицийнхний алдааг давтахгүйн тулд Лин шарилын байгаа газрыг нь л тогтооно, ухаж төнхөхгүй” гэдгээ монголчуудад амалсан гэж. “Монголчууд үхсэн хүний шарилыг хөндөхөөс цээрлэдэг. Бид энэ уламжлалыг нь хүндэтгэж, болгоомжтой ажиллах хэрэгтэй болсон” гэж бас ярьсан гэнэ. Геофизикийн зураг авалт, малталтын эхний шат болдог ч Лин малталт хийхгүйгээр Чингис хааны онгоны байрлалыг тогтоож болно гэж найдаж байгаагаа илэрхийлээд “Бид ажлынхаа үр дүн, материалуудаараа “Энд Чингис хааны онгон бий” гэдгийг батална. Дараа нь түүний хамгаалах ажлыг эхэлж, юуны түрүүнд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлнэ. Тэгэхгүй бол Монголд түүхийн эд олдворын далд наймаа эрс нэмэгдэж байгаа. Албан ёсоор олж, зарлаж байж, бид түүнийг хамгаалж чадна” гэж онгирчээ. Түүний хэзээ Монголд ирээд, буцсан нь тодорхой биш ч Монголын археологич З.Батсайхан “Гурван голын эхэнд харийнхныг бүү гишгүүлтүгэй” гэсэн Эзэн хааныхаа үгийг эхэнд нь ишлээд “Бид Чингис хааныхаа онгохыг эрж хайх ажилд Хятад хүнтэй хэзээ ч хамтрахгүй” гэдгээ хоёр жилийн өмнө захидал бичин илэрхийлсэн байна. Бурхан Халдун уулын орой дахь чулуун байгууламжийг Чингис хааны онгон байж болзошгүй гэсэн таамгийг “Тэнгэр угсаа” нийгэмлэгийнхэн нэлээд эртнээс дэвшүүлсэн гэдэг. Үүнийг манай тэргүүлэх эрдэмтэд бүгд хүлээн зөвшөөрөөд байгаа. Гэтэл нэгэнт Монгол эрдэмтдийн тогтоосон онгоныг дахин гадныхнаар тогтоолгохоор яриа хөөрөө хийж байгаа манай улстөрчид, эрдэмтэд, тэднийг дэмжихээ амласан хэвлэлийнхэн хэн бэ гэдэг сонирхол татаж байна. Хэдийгээр ШУА-ийнхан үүнийг эрс үгүйсгээд байгаа ч овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэгчээр ямар нэг яриа хөөрөө байсан учраас л ийм дуулиан дэгдэж байгаа. Манай улстөрчид өөрсдийгөө дээдэс гэж  бодогчид хаана мөнгө үнэртэнэ тэнд оччихсон Монголынхоо эрх ашгийг худалдаад явж байх нь мода болсон энэ цагт Альберт Лин мэтийн “дорсгой” хужаа нар даврахаас ч яахав.    Монголчуудын амьдрал сонин   

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jidkoias Купить МефедроР½ ПротвинР¾ Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в БогучарРµ Шишки ак47 в Луге Купить Марки в КаспийсРº Купить Бутик СлободсРºÐ¾Ð¹ Продажа буровых установР¾Ðº BAUER BG 24 б/у, купить буровую установРºÑƒ Бауер Самый крупный Ð½Ð°Ñ€ÐºÐ¾Ð±Ð°Ñ €Ð¾Ð½ в истории Как изготовР¸Ñ‚ÑŒ амфетамР¸Ð½ видео N метилэфРµÐ´Ñ€Ð¾Ð½ что это Купить закладкР¸ метадон в Опочке ÐšÐ¸ÑÐ»Ð¾Ñ‚Ð½Ñ ‹Ð¹ трип Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Курлове ЗакладкР¸ метадон в ЗападноР¹ Двине Купить ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси спб Спайс россыпь в Короче магазин Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ñ… порошкоР² Subutex что это такое Как здравстР²ÑƒÐ¹Ñ‚Ðµ по цыганскР¸ НовоспаР¹Ñ вход в обход блокироР²ÐºÐ¸ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ кристалР»Ñ‹ в новосибР¸Ñ€ÑÐºÐµ Loveread в обход блокироР²ÐºÐ¸ Винт ÑÑ‚Ð¸Ð¼ÑƒÐ»ÑÑ ‚ор ЗакладкР¸ LSD в Мегионе НаркотиРºÐ¸ в самаре Купить Орех Валдай ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в СимфероР¿Ð¾Ð»ÑŒÐ¾ÑÐ¿Ð° Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚ÑÑ  ЗакладкР¸ шишки в БокситоР³Ð¾Ñ€ÑÐºÐµ Гашиш это марихуаР½Ð° Полная русская поваренР½Ð°Ñ книга Ð°Ð½Ð°Ñ€Ñ…Ð¸ÑÑ ‚а скачать
IP:95.181.218.183  2018-02-03 21:34:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.