Х.Баянмөнх: Бөхийн цолыг хэн нэгэн зохиодоггүй

2010/05/20
Share |
Хүмүүс:
Х.Баянмөнх: Бөхийн цолыг хэн нэгэн зохиодоггүй

Монгол үндэсний бөхийн өнөөгийн явц тулгамдаж буй асуудлуудаар Баянаа аваргатай ярилцлаа. /2005 оны 6 сарын 15/

-Та цагийг эзэлсэн их аварга төдийгүй манай үндэсний бөхийн спортын томоохон зүтгэлтэн гэдгийг уншигч олон андахгүй. Бөхийн одоогийн байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа дүгнэлт хийснээсээ сонирхуулахгүй юу?
-Ер нь Монгол үндэсний бөхийн барилдаан нь баттай мэдээгээр 2500 гаруй жил, бусад мэдээ зангиар 20 мянган жил монгол хүний амьдрал хөгжилтэй холбоотой гэж үздэг. Түүхийн урт хугацааг даван туулахдаа ард түмний амь амжиргааны түшиг тулгуур, дайн тулааны гол хуч, энх цагт баяр цэнгэл, төр ард тумний бат нэгдэл болж монголын шинэхэн тулгар төрийг түшилцэж явсан түүх байдаг юм билээ.

Монгол үндэсний бөхийн барилдаан нь жирийн ард түмний төлөөлөл болж үлгэр, домог, аман яриануудад тусгалаа олж хортой дайсныг дарах, эзэд дээдсийн даран-гуйллыг эсэргүүцэх гэхчилэн ард түмний өмөг түшиг нүүр царай нь болж иржээ. Олон мянган жил ард түмний зан заншил, хүсэл мөрөөдлийг өөртөө багтаасан түүхэн уламжлалт уг спорт өндөр нэр хүндтэй болсны уршгаар бас ч өөртөө тодорхой хоцрогдлыг агуулсан байна. Иймд шинэчлэл хийхийг монгол бөхийн өнөөгийн амьдрал шаардаж байна. Гэвч шинэчлэлийг зарим хүмүүс мушгин гуйвуулж өөрсдийнхөө эрх ашиг үзэл сурталд зохицуулж, хуйвалдааны шинж чанартай болгож монгол бөхийн философийг алдагдуулан, зах зээлийн бараа таваар мэт өөрсдийн санаа зоргоор туйлж өмчлөх боллоо. Одоо монгол бөх сонирхогчдын хүрээнд хөгжих бололцоо нь туйлдаж өнөөгийн нийгмийн шаардлага шалгууруудыг даван туулах чадвараа алдаж, нэр хүнд, гүн агуулга нь унаж ард түмэн, төр засгийн төлөө үилчилдэг үнэнч шугамаасаа хазайж зальтай овсгоотой хүмүүсийн бизнес боллоо гэж үздэг.

-Одоо энэ байдлаас гарах арга зам юу байна?
-Сүүлийн жилүүдэд наадмын 1-6-ийн даваа дуустал "начны найраа" нэртэй яриа тохироо, амлалт, гуйлт, авилгал хээл хахууль оролцсон бууж өгөх, буулгаж авах үйл ажиллагаа явагддаг болсон нь нууц биш. Энэ нь улмаар аймаг сумын начин цол авахад нөлөөлж хот хөдөөгүй тархаж төрийн наадмын нэр хүнд, олны дунд унасан. үүний үндсийг бөхийн холбоо таслан зогсоож чадахгүй байна. Тэр бүү хэл энэ авилгал хээл хахуулийн шинжтэй үйл явдлаа төрийн тэргүүнээр зарлиг гаргуулж баталгаажуулдаг болгон зохион байгуулсан байна. Ингэж цол авсан бөхийг олон түмэн "Найрааны начин" гэж нэрлэдэг болжээ. Түүнээс гадна үнэн хүчээр цол авсан залуучууд ч найрааны начин гэсэн нэрэн дор хэлмэгдэж байна.

-Бөхийн барилдааны дүрэм, журам хоцрогджээ гэж та хэлэх гээд байна уу?

Илүү ихийг эндээс уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.