"Харанга" хамтлагийн гитарчин УГЖ Энхманлай бөөгөөр тодорч, онгодоо хүлээж авчээ

2010/06/01
Share |
Хүмүүс: Ц Энхманлай | 

Урлагийн тогооноос дахин нэг бөө мэндэллээ. Хошин урлагийн жvжигчин Алтанцэцэг буюу Ааяагаас эхэлж, залуу жvжигчин Ц.Ганзориг, жvжигчин Т.Эрдэнэтогтох нараар бvл нэмсэн урлагийн бөө, удгадын жагсаалт цааш vргэлжлэх нь. "Харанга" хамтлагийн гитарчин УГЖ Энхманлай бөө болж, онгодоо хvлээж авчээ. "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасvрэнг оруулж тоолбол рок попын амьд домог болсон энэ хамтлагаас хоёр дахь бөө төрж байгаа нь энэ. Дуучин Х.Лхагвасvрэн бөөгийн онгодоо хvлээж авахаас татгалзаж, цаашид уран бvтээлээ хийхийг илvvд vзсэн нь тvvний амьдралд тохиолдож байгаа гай барцадын эхлэлийг тавьсан гэж урлагийнхан шивэр авир хийдэг нь оргvй ч vг биш. Бусдыгаа бодвол өвөрмөц имиж, төрхтэй, танхай бардам зантай дуучин Лхагвасvрэн бөөгийн онгодоо хvлээж авахаас татгалзсаны дараа хар тамхи дамлан борлуулсан, хадгалсан хэргээр БЗД-ийн шvvхээс ялын тогтоол уншуулж, долоон жилийн ял сонссон. Өршөөлийн хуульд хамрагдаж, наранд дөнгөж гаруутаа Орхон-Уул аймагт авто аваарын хэрэг хийж, хvний амины хэрэгт холбогдсон.

Хэрэв онгодоо хvлээж аваад ном журмынх нь дагуу хандсан бол санаанд багтамгvй азгvйтлvvд дуучин Лхагвасvрэнг тойрох байсан гэж шашны ном vзэж, ногоотой шөлийг нь уусан мэргэд ам булаалдан ярьдаг. Ямартаа ч дуучин Х.Лхагвасvрэнгийн орыг Энхманлай гавъяат залгаж бөөгийн онгодоо хvлээж авчээ. Төмөр замаас ажил амьдрал, урлагийн гараагаа эхлэсэн гавъяат уран бvтээлээ хойш тавьж, бөөгийн шашны зан vйлийг судалж байгаа аж. Ар араасаа төрөх болсон урлагийн бөө, удгад цаашид ч бvл нэмэх магадлал өндөртэй. Дуу хөгжим, хошигнол, драмын урлагаар дамжуулан хvний сэтгэлийн утсыг хөндөж чаддаг урлагийн бурхадууд бөөгийн шашны төлөөлөгчдөөр тодрох болсон нь гайхашраад байх зvйл биш болжээ. Чухам дараагийн бөө, удган чухам хэн байх бол гэж хvлээж суух л vлдлээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.