Хүмүүс: Х Бадамгэрэл | Г Мичидмаа | Б Урангоо | Энхчулуун Сэлэнгэ | Т Уянгалянхуа | Баярхүү Гантогоо | Содтуяа | Г Хонгорзул | Сансармаа | |
МИЧИДМАА
90-ээд оны эхээр “Монголын сайхан бvсгvй” болж байсан Мичидмаа бvсгvйн гоо vзэсгэлэн одоо ч янзаараа.
Хоёр жилийн ємнє загварын тайзнаа дахин гарч шуугиан дэгдээж байсныг нь тод санаж байна. Аварга Сумъяабазарын тогооны хvн болсноосоо хойш нам гvмхэн амьдарч, олон ч эрийн зvрхийг шархтай vлдээсэн дээ. Хэд хэдэн хvvхдийн ээж болж, одоо гэрийнхэндээ анхаарал тавихаас эхлээд ар гэрийн ажилд дарагдаж л амьдардаг янзтай байдаг. Монголын сайхан бvсгvйг “зарцлаад” сууж байдаг аварга ч зайтай эр ээ.
“Miss international” тэмцээнд эх орноо тєлєєлєн оролцож “Тусч мисс” єргємжлєл хvртэж байсан мисс Гантогоо боловсрол, мэдлэгээрээ миссvvд дундаа толгой цохино. Хєєрхєн царай, хоосон толгойтой гээд л элдвээр хэлvvлэх сайхан хvvхнvvдийг эвгvй гуншингаас нь Гантогоо л салгасан гэх хvн олон бий. Дунд сургуулиа Солонгост тєгсч, Японы Нисэхийн академийг тєгссєн энэ бvсгvй єдгєє арлын оронд аж тєрж байна. Эгэл жирийн хєдєєний залуутай дэр нэгтгэсэн тухай мэдээлэл нэг хэсэг чєлєєт хэвлэлийн хуудаснаа vзэгдсэн ч одоо тэр тухай мэдээлэл нам жим байх шив. Загвар ємсєгчийнхєє хувьд ч Гантогоо нутаг нэгтнvvдээ дагуулахааргvй бєгєєд Солонгосын алдарт Андрей Кимийн загварын агентлагийг тєгссєн цєєхєн монгол бvсгvйчvvдийн нэг. Сvvлд Дэлхийн топ модель шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр эзэлж сенсацийн эзэн болоод амжсан. 90*55*90 хэмээх биеийн харьцаагаараа олныг алмайруулдгийг нь дурьдалгvй єнгєрч болохгvй биз ээ.
Эх орноо тєлєєлєн анх удаа “Miss World” тэмцээнд оролцсон энэ бvсгvй олонд танигдсан цагаасаа л хэл аманд єртєх болсон. Тvvнээсээ залхсан уу, яасан єдгєє хилийн дээс алхжээ. Тэрээр Бээжинд анагаахын чиглэлээр суралцаж буй агаад сvvлд НТВ телевизийн “Vнэн vv” ток шоунд оролцож баахан шалгаалгаж суугаа харагдсан. Одоо хэр нь найз залуугvй гэх сайхан бvсгvй маань сургуулиа тєгсєєд эх орондоо ажиллах хvсэлтэй байгаа гэнэ лээ.
“Макс” группын ерєнхийлєгч Ганбаатарын тогооны хvн болж хавийн эрчvvдийг доголон нулимстай vлдээсэн тэрбээр “Монголын сайхан бvсгvй” тэмцээнд хоёр удаа хvчээ vзэж байж алтан эрдэнэ титмийн эзэн болсон. Эхний удаад сувд эрдэнийн титэмтэй хоцорч байжээ. Мєн хоёр ч уран сайхны кинонд дvр бvтээгээд амжсан Уянгаа уг нь телевизийн нэвтрvvлэгч болохыг хvсдэг байсан ч Ганбаад найрагдаад “будаа”. Одоо тэр гэрийнхнээ халамжилж, гоёж гоодохоос єєр хийсэн ажилгvй суудаг болсон.
“Улаанбаатарын мисс”, “Монголын сайхан бvсгvй” тэмцээний алтан эрдэнийн єргємжлєлт тэрээр сvvлийн vед нам гvмхэн байдаг болж. Нэлээд юм болж, хамаг хєлсєє урсгаж байж сайхан бvсгvйн хvслэнт титмээ зvvж байсан санагдана. Дуучин Болдын “Хэрвээ” дууны клипэнд тоглодог ч Мянгаагийн экс эхнэр Ариунцэцэгийн зvс, сvрэнд дарагдаад тvvнийг олж харсан хvн ховортой гэдэг. Нєхєрт гарсан мэдээлэл л лав дуулдаагvй.
АНУН
“Miss World” тэмцээнд эх орноо тєлєєлєн мєн л шуугиантай оролцсон бvсгvйчvvдийн нэг. Мисс Мичидмаагийн хамаатны хvvхэд гэх юм билээ. “AIPS” нэртэй Европт алдартай спортын сэтгvvлд сурталчилгааны зураг нь нийтлэгдэж бас л цагтаа шуугиан тарьж явсан. Дэлхийн миссээс ганзага хоосон ирсэн ч эрчvvдийн мєрєєдлийн бvсгvйн нэг яах аргагvй мєн. Одоо хаана ч гэлээ, гадаадад л сурдаг юм гэсэн. Ер нь Монголд vзэгдсэн удаа тун цєєхєн дєє.
“Олон улсын аялал жуулчлалын мисс” шалгаруулах тэмцээний “Азийн хатан хаан” єргємжлєлт, “Miss World” тэмцээнд эх орноо тєлєєлєн оролцсон тvvний амьдрал тэр чигээрээ л олны анхаарлын тєвд байдаг. Хамгийн сvvлд гэхэд л экс Ерєнхий сайдтай нэр холбогдоод амжсан дуулиантай бvсгvй. Моделийнхоо хувьд “топ”-ын зиндаанд явдаг ч єнгєрсєн жилийн “Гоёл” наадам тvvнд нvvр єгєєгvй. Тvvнд нь гомдсон бололтой Андрей Кимийн агентлагт суралцаж дэлхийд нэрээ гаргана гээд л Солонгосыг зорьсон. Боловсрол єндєр, англи хэл гаргуун эзэмшсэн тэрбээр Монголд анх удаа загварын цомог гаргаж “топ” эгч нарыгаа уйлуулах дєхсєн удаатай. Тэгэхээр Монголын сайхан бvсгvйчvvдийн томоохон тєлєєлєл нь маргахын аргагvй Оюунгэрэл гээд хэлчихэд нэг их буруудахгvй л болов уу.
Бас л “Miss World” тэмцээнд эх орноо тєлєєлєн оролцсоноор олонд танигдсан. Сайхан бvсгvй гэхээсээ илvvтэй моделийнхоо хувьд рейтинг єндєртэй. Монголоос анх удаа дэлхийн алдарт “Fashion TV”-тэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж буй чадалтай, авьяаслаг бvсгvй. Хааяа “Fashion TV” vзээд сууж байхад гэрэл зургууд энэ тэр нь гардаг юм билээ. Харин хувийн амьдралынх нь талаар тэр бvр мэдээлэл байдаггvйг бодвол нам гvм амьдралыг эрхэмлэдэг бололтой. Магадгvй тэр Монголын хамгийн єндєр мисс байх. Мєн Монголдоо нэгэн хувийн сургуульд суралцаж байсан ч загварын карьер хєєн гадаадыг зориод жил гаруй хугацааг vдлээ. Одоо хvртэл найз залуугvй байгаа гэж дуулдсан.
Монгол Улсыг тєлєєлєн анх удаа “Олон улсын мисс” шалгаруулах тэмцээнд оролцож Фото миссийн єргємжлєл хvртэж байсан Содоог манай эрчvvд дуу нэгтэйгээр хамгийн сайхны тоонд багтаана. Нэлээд хугацааг эрчvvдээс хол єнгєрєєсєн ч саяхан загварын агентлагийнхаа загвар ємсєгч залуутай дэр нэгтгэж охинтой болсон гэсэн. “Сайхан” нэртэй тун дажгvй нэвтрvvлэг бэлтгэдэг болсоор багагvй хугацааг vджээ. Мєн єєрийн загварын агентлагтай.
Цагтаа “Монголын сайхан бvсгvй”-н алтан титмийг зvvж байсан тэрээр “од” болохоор хилийн дээс алхсан биш “мод” болох дєхсєн гэдэг. Элдэв янзын гадаад сэтгvvлд нvцгэн зургаа авахуулсан нь нутагт нэгтнvvдийнх нь хараанд єртєж сайхан бvсгvйн эрхэм титмээ хураалгах дєхсєн удаатай. Харин сvvлийн vед тvvний талаар мэдээлэл таг чиг. Муу мэдээ хурдан тvгдэг. Бодвол гадааддаа л энх мэнд манаргаж яваа бололтой.
cekc.