Х.Энхсайхан: Алдах юмтай хvний толгой арай өөр ажилладаг

2010/06/08
Share |
Хүмүүс:
Х.Энхсайхан: Алдах юмтай хvний толгой арай өөр ажилладаг

Мон Лаа компанийн захирал Х.Энхсайхан Монгол 999 Vндэсний нэгдлийн ТУЗ-ийн гишvvн. Уул уурхайн салбарт хөл тавьж, төмрийн хvдэр баяжуулан экспортолдог, ажил хэрэг нь урагштай
яваа энэ хvнтэй уулзаж Монголын уул уурхайн тухай яриа өрнvvллээ.

-Уул уурхай бол Монголын ирээдvй гэдэг vзлийг та хамгаалдаг. Яагаад гэдэг асуултаас яриагаа эхэлбэл ямар вэ?
-Нэг л жишээ татъя. Тохижилт vйлчилгээний конторт хогийн тэрэг барьдаг нэг нөхөр Баянхошуунд явж байна. Хогоо тэвшин дээр ил задгай аччихжээ. Хаврын салхинд vнс пургиад л. Жорлонгийн хэрэглэсэн цаас хийсч, хvмvvсийн нvvрэн дээр наалдах дөхнө. Уг нь хотоо сайхан болгох гэж хогоо зөөдөг баймаар. Гэтэл жолооч тоох ч vгvй. Дарга тэр жолоочийг дуудаад, Чи яагаад хог хийсгээд байна вэ? гэж загнах гэж оролдвол, цаадах нь Больчихъё л доо, тэгвэл. Би халагдлаа гэж хэгжvvрхэнэ. Яагаад халагдахаасаа айхгvй байна вэ? Тэр жолооч хоёр гурван зуухан мянган төгрөгийн цалин авч байна. Тvvнд алдах юм байхгvй. Тэртэй тэргvй амьдралд хvрэлцдэггvй цалинг алдсан ч яалаа, байсан ч яалаа.

-Тэгээд vvнийг яаж өөрчлөх вэ?
-Хэрвээ тэр хvн мянган долларын цалин авч байсан бол шал өөр. Тохижилт vйлчилгээний контороос хучлага өгөөгvй байлаа ч, яаж ийгээд хучлага худалдаж аваад, хогоо хучаад, салхинд хийсгэхгvй явна. Яагаад гэвэл тэр хvн алдах юмтай. Нэг сая дөрвөн зуун мянган төгрөгийн цалин алдчих гээд байна шvv дээ! Өмнө нь энэ жолооч яагаад архи уугаад байсан бэ? Энэ зовлонтой амьдралаас таван цаг ч болсон холдож, vvлэн дээр хөвөх гээд байсан хэрэг. Мөнгө хvрэхгvй байна гэж өдөр бvр vглэх эхнэр, хэдэн халтар хvvхдээ тvр ч болтугай мартах гээд байна шvv дээ. Манайд зарагдаж байгаа бvх бvтээгдэхvvний vнэ дэлхийн тvвшинд оччихлоо. Байр, машин, хувцас, мах бvгд. Ийм vнэтэй хэрэглээг тийм бага цалингаар яагаад ч хангахгvй нь мэдээж хэрэг. Харин мянган долларын цалин авч байгаа хvн ямар байх вэ? Эхнэртээ сайн нөхөр гэж хvндлvvлнэ. Хvvхдvvдийнхээ хувьд vлгэр жишээ аав нь байна. Найз нөхдөө цуглуулж архидахгvй. Яагаад гэвэл тэр хvн алдах юмтай. Амралтын өдрvvдэд өнөөх жолооч эхнэр хvvхдээ аваад сайхан зоогийн газарт орно. Өнөөх биелдэггvй хууль дvрмийг өөрийн эрхгvй биелvvлж эхэлнэ. Хэрвээ асуудал гаргавал өндөр цалингаа алдчих гээд байгаа шvv дээ. Ойролцоогоор тооцоход Монголд 1 сая 200 мянган ажиллах хvч байдаг юм байна. 250 мянга нь гадаадад гарчихаж. 150 мянга нь групптэй болон хөгжлийн бэрхшээлтэй хvмvvс. 200 шахам мянга нь төрийн албан хаагч. 150 мянга нь хөнгөн хvнсний vйлдвэр, хөдөө аж ахуйд ажиллаж байна. Би vлдэж буй 350 мянган хvнийг л мянган долларын цалинтай болгоё гээд байгаа юм.

-Яаж тэр цалинг өгөх вэ?
-Уул уурхайгаас. Хаана ямар уурхайд, хэн мянган доллар авчихаад байна аа, гэж асууж магадгvй. Дэлхийн зах зээлд уул уурхайн ажилчин дундажаар 2500-3500 долларын цалинтай байна. Бvх төрлийн операторууд, эксковаторчин, өрмийн мастер, жолооч гээд л. Дарга инженерvvд бол бvр илvvг авч байгаа. Дэлхийн тvвшний цалинг өгөхөө больё. Зvгээр л мянган доллар л өгөх гээд байна шvv дээ. Монгол улс уул уурхайгаар хөгжье л гэж байгаа бол ашиглахад бэлэн, нөөц нь тогтоогдчихсон ордуудыг ойрын хоёр жилд яаралтай ашиглалтад оруулах ёстой. Энэ бvх ордуудыг ашиглавал манай 350 мянган ажиллах хvч багадна. Дахиад боловсон хvчин хэрэгтэй болно. Хvссэн хvсээгvй мянган долларын цалингаа өгч эхэлнэ. Илvvг ч өгөх болно. Яагаад гэвэл ажиллах хvч хомс болохоор.

-Оюу толгойгоос эхлээд тэр ордуудаа ашиглаад эхэлж байгаа юм биш vv?
-Гадныхан хэзээ ч монгол ажилчдыг авч ажиллуулахгvй. Vvний хамгийн том баталгаа бол Оюу толгой боллоо шvv дээ. Оюу толгойн уурхайд 6000 монгол ажилчин ажиллуулна гэж амласан. Тэгснээ Бид 2000 хvн л ажиллуулъя. 3000-ыг нь танай хотод чинь өгчихье. Хогоо цэвэрлvvл гэлээ шvv дээ. Тэд 4000 хятад ажилчин оруулж ирэх гээд байна. Гадныхан хэзээ ч монгол хvнийг ажилтай болгохгvй. Монгол компаниуд л монголчуудаа ажилтай болгож чадна. Vндэсний компаниуд нэгдээд Тавантолгойд ажиллая гээд байгаагийн гол зорилго энэ.

-Монголчуудыг хэзээ ч нийлж нэгддэггvй тухай тамын тогооны vлгэр ч бий. Гэтэл Монгол 999 биднийг нэгдэж чаддаг болохыг харуулаад байна уу даа?
-Монгол 999 нэгдлийг олон тvмэн дэмжиж асар хурдацтай нэгдлээ. Ямар ч зар яваагvй байхад долоохон хоногийн дотор мянга гаруй компани цуглаж бvртгvvллээ шvv дээ. Энэ нь бизнесийнхэн ямар их таашааж хvлээж авч байгааг харууллаа. Аялал жуулчлал, зоогийн газар, зочид буудал эрхэлдэг, ус ундаа vйлдвэрлэдэг, засвар vйлчилгээ явуулдаг, сэлбэг зардаг гээд төрөл бvрийн компаниуд бvртгvvлсэн. Том ч компани байсан, жижиг ч байсан. Их Монгол улс байгуулагдсанаас хойш найман зуун жилд гараагvй эвлэрэл! Яагаад ингэж сvртэй яриад байгаа юм бэ гэж асуух нь мэдээж. Энд 1500 иргэн нийлчихсэн бол өөр асуудал. 1500 компанийн захирал нэгдчихээд байна шvv дээ. Том жижиг нь хамаагvй компанийн захирлууд гэдэг бvгдээрээ амбицтай хvмvvс. Мянга таван зуу дотор хоёр ажилчинтай ч захирал бий. Хорин хvнтэй нь ч бий. Хоёр зуу, хоёр мянган ажилчинтай ч захирал байгаа. Ийм болохоор л Их эвлэрэл гэж би хэлээд байна. Ийм эв нэгдэл ахиад тохионо гэдэг юу л бол.

-Эх орноо гэх vзэл энэ олон амбицтан-гуудыг нэгдэхэд хvргэсэн гэж болох нь ээ?
-Энэ нэгдлийн зорилго бол Тавантолгой. Монголчууд яагаад чаддаггvй юм бэ гэдэг асуудлыг яриад л бид нэгдсэн. Яагаад манайхан өөрсдөө Тавантолгойн ордод олборлолт хийж болдоггvй юм бэ? Заавал яахаараа гадныхан авах ёстой гэж? Монголын нутаг дэвсгэр дээр монгол толгойгоор удирдуулсан, монгол аж ахуй, монгол ажилчдын хvчээр нvvрс олборлож яагаад болохгvй гэж? Нvvрсийг бид олборлож чаддаг шvv дээ. Интернэтээс мэдээлэл хайлаа. Яг vvн шиг 1500 компани нэгдээд консорциум болсон тохиолдол дэлхийд одоохондоо байхгvй юм билээ. Хууль зvйн vvднээс яривал Монгол 999 маань нэг л компани. Vvсгэн байгуулагчид нь 1500 байгаа. Яг ийм нэгдэл байж болно гэдгийг хууль боловсруулж байхдаа ч тооцож vзээгvй юм билээ.

-Бид заавал газар нутгаа ухаж, төнхөж байж л сайхан амьдрах ёстой юу?
-Тавантолгойд олборлолт хийнэ гэхээр дагаад байгаль орчны асуудал хөндөгдөнө. Газар шороогоо эвдэн байж уул уурхай эрхэлж яах гээд байгаа юм бэ гэдэг асуулт зvй ёсоор тавигдана. Бид бvгд Монгол улсын иргэдийг сайн сайхан амьдруулахын тулд ашигт малтмал олборлож байна гэсэн хариулт өгнө. Энэ бол мэдээж. Тэгтэл уул уурхай урьд нь байсан, одоо ч байна, сайхан амьдарч байгаа нь хаа байгаа юм бэ гэсэн асуултыг бас сөргvvлж тавьцгаадаг. Яг vнэнийг хэлэхэд Монголд өнөөдөр уул уурхай алга. Эрдэнэт зэрэг гурав дөрөвхөн уурхайгаас бусад нь уул уурхай биш. Өнөөгийн бидэн шиг жалга бvхнийг сэндийчиж, ус мөрнөө сvйтгэж байгааг уул уурхай гэхгvй. Зvгээр л хорлон сvйтгэлт. Одоо бид ямар уул уурхайг бий болгоно гэж яриад байна вэ гэвэл хэдэн арван Эрдэнэтийг байгуулах тухай ярьж байна. Эрдэнэт манай улсыг 30 жил тэжээлээ. Хааш хаашаа 2 км газрыг л ухсан байдаг. Хаана ямар байгаль хохирчихоод байна аа? Эрдэнэт монголын газар шороог яаж сvйрvvлсэн юм бэ гэж асууя.

-Олон жижиг уурхайг тэгээд яах вэ?
-1990 оны эхээр П.Очирбат ерөнхийлөгч Алт хөтөлбөр гаргасан. Өнөөдрийн эдийн засаг энэ хөтөлбөрийн хvчинд явж байна. Хvмvvс vvнийг мартчихсан. Ард тvмэн энэ Алт хөтөлбөр чинь хэрэгжсэнээс болоод байгаль орчныг сөнөөчихлөө гэж яриад байгаа. Яах аргагvй vнэн. Хорьхон килограмм алт авахын тулд бvхэл бvтэн голыг орвонгоор нь эргvvлж, ой модоо талхалж сvйтгэлээ. Энэ бол гашуун алдаа байсан. Одоо энэ хөтөлбөрийг зогсооё. Аливаа зvйл дэндvv туйлшрахаараа буруу тийшээ явчихдаг болохыг харууллаа. 200 килограммаас дооших алтны ордуудыг хаая. Цаашдаа ийм бага ордыг ажиллуулахаа больё гэж шийдэх нь зөв.

-Гол ус сvйдсэнд дан ганц уул уурхайг буруутгах нь дэндvv өрөөсгөл болно байх?
-Гаднын улсаас мөнгө авчихсан төслийн хvмvvс ярьж байдаг л даа. Уул уурхайгаас болж өчнөөн гол ширгэлээ. Төчнөөн нуур байхгvй боллоо гээд л. Ган гачиг, зуд турхан боллоо ч гэдэг. Болж байгаа нь vнэн. Гэхдээ нэг зvйлийг ажиглаарай. Алт ухаагvй газрын булаг ч бас ширгэж л байгаа шvv! Шалтгаан нь юу вэ? Сvvлдээ бид туйлшраад мал руугаа хvртэл дайрч давшилж эхэллээ. Малаа хэдэн мянган жил маллаад болоод л байсан. Тэглээ гээд цөлжөөгvй шvv дээ. Бид хэн нэгэн Жон гуайн vгийг сохроор дагаад, тэдний өөрсдийнх нь тарьсан балгийг монголчууд бидний буруу болгох гээд байна. Их найм дээр нэмээд өндөр хөгжилтэй хориод улсын гаргасан хvлэмжийн хийнээс болоод дэлхийн цаг уур тэр аяараа өөрчлөгдөөд байгаа шvv дээ. Энэ улсуудын vйлдвэрлэл хvлэмжийн хийг ингэж ихээр гаргаагvй юм гэхэд монголын гол урсдагаараа урсаад, бороо хур ордгоороо ороод, ургамал ногоо ургадгаараа ургаад л байж байхсан.

-Төслийнхөн бидэнд хонь яаж майлдгийг хvртэл заах гэдэг. Vvнийг нь төрийнхөн дэмжихийг нь яана?
-Тэнд байгаа хөгжингvй орнуудын хvмvvс сайхан амьдарч болдог. Бид байгалиа хамгаалж байна гээд, гуйлгачин нохойн амьдралаар амьдрах уу? Арай ч болохгvй ээ. Тэд юу хийж байна гээч! Төсөл хэрэгжvvлнэ ээ гээд хэл амтай авгай нарт хэдэн төгрөг өгөнгvvтээ Чи байгаль орчноо хамгаал гэдэг. Нөгөөдvvл нь Монголын уул уурхай, монголын мал хоёр дэлхийг сvйрvvлж байна гэж хvртэл донгоддог боллоо. Сэтгэлийн хөөрөлдөө автаад, өөрийн худал vгэндээ өөрөө итгэчихсэн тууж явна. Жон ах хэдхэн мөнгө өгөөд л, өөрсдийн буруугаа бидний буруу болгон дэлхийг шуугиулж буй нь энэ. Биднийг бvр доромжлоод байна шvv дээ. Хэрэг дээрээ бид ядуу болоод л байгалиа сvйтгээд байгаа. Статистикчид хvн амын 33 хувь ядуу гээд байгаа боловч, хэрэг дээрээ 70 хувь нь ядуу болчихоод байна. Дундаж цалин 400 мянган төгрөг. Тэгтэл мах нь 6 мянга хvрчихээр яаж амьдрах вэ? Яаж ч бодсон авилгал авч хулгай хийхээс өөр зам байхгvй. Гэтэл авилгал авдаг нь цөөхөн. Хулгай хийдэг нь бvр цөөхөн. Яаж амьдраад байна аа? Гайхмаар. Ийм ядуу хvмvvс тvмпэн vvрч нинжа болохгvй гээд яах вэ? Богд уулнаас мод огтолж зарахгvй гээд яах вэ?

-Таны тvрvvний хэлсэн өндөр цалинг өгчихвөл хvмvvс байгаль руугаа ханцуй шамлаж дайрахгvй болно оо доо?
-Тийм. Мянган долларын цалинтай хvн хэзээ ч мод хугалж тvлэхгvй. Эхнэр хvvхдээ аваад салхинд зугаалж, голын эрэгт модны сvvдэрт суухдаа хvvхдvvддээ Мод бvv хугал. Байгалиа цэвэр байлга гээд сургаал хэлж эхэлнэ. Урьд нь цалин багатай байхдаа хvvхдээ дагуулж очоод уулнаас мод хөрөөдөж тvлдэг байсан хvн шvv дээ. Цалингаа дагаад ухамсар хариуцлага нь өндөр болж буй нь тэр. Орчноо цэвэрлэнэ, хvvхдvvдтэйгээ нийлээд мод тарина. Байгаль орчноо хайрлана. Алдах юмаараа хvмvvжнэ гэдэг энэ. Гэхдээ байгалиа хамгаалж байгаа нь энэ гээд монголчууд нохой шиг амьдарч болохгvй. Бид байгалиа ч хамгаалах ёстой. Уул уурхайгаа ч хөгжvvлэх ёстой. Тэгж гэмээ нь монгол хvн ойрын хугацаанд сайхан амьдралд хvрнэ.

-Гэхдээ одоогийн байдал цаашид vргэлжилбэл бид сайхан амьдарч чадах болов уу даа?
-Одоо байгаа шигээ гадныхныг шvтээд хэзээ ч бид сайн сайханд хvрэхгvй. Ойрын 20 жилд Монгол улсад уул уурхайн бум vргэлжлэх нь дэлхий нийтэд илэрхий зvйл боллоо. Сайд дарга нар удахгvй бvгдээрээ сайхан аж төрнө, цэнгэнэ жаргана гээд л яриад байгаа. Яг энэ чигээрээ дандаа гадныханд ашигт малтмалын ордоо өгөөд явбал бvх монголчууд сайхан болохгvй. Хэсэг хvн л сайхан болно. Гадныхан бидэнд туслах гэж орж ирээгvй ашиг олох л гэж орж ирсэн. Тэд бидний газар нутаг руу орж ирчихээд, хамаг баялгийг минь ухаж авчихаад, бидний засгийн газрыг Лондонгийн шvvхдээ өгч байна. Орд дээрээ монголчуудаа ажиллуучаач ээ. Ямар ч тэнэг монгол засгийн газраа Лондонгийн шvvхэд өгөхгvй ээ. Ядахдаа л ичнэ биз дээ. Маш муу компанийн захирал байлаа гэхэд тэр хvн хэзээ нэгэн цагт vхнэ. Монгол хvний мөнгө монголдоо л vлдэнэ. Гадныхан харин орд дуусах ч юм уу, зохих ёсны ашгаа авсан л бол гараад явчихна. Монголын баялгаас монгол хvнд юм нялзах vлдэхгvй гэсэн vг.

-Та 350 мянган хvн уул уурхайд ажиллуулах тухай ярилаа. Тэд шилбvvрээ барьж ирээд ажиллаад эхлэхгvй нь мэдээж. Яаж бэлтгэх вэ?
-Тvрvvнд Оюу толгойн жишээг ярьсан. Нэг бодлын тэр компанийн зөв. 2 сая долларын vнэтэй эксковатор, 3 сая долларын vнэтэй бульдозер дээрээ мэргэжилгvй, архи уудаг залууг ажиллуулахыг ямар ч бизнесмэн зөвшөөрөхгvй. Архи уугаад, хулгай хийгээд, машин эвдчихвэл яах вэ. Тэгж байхаар хотод нь 30 тэрбум төгрөг өгөөд, 3000 хvнийг хог цэвэрлэдэг ажлын байртай болгоё гэжээ. Ямар ч хvний бодох л асуудал. Байдал яалт ч vгvй ийм байна. Гэхдээ нэг хэлэх зvйл бий. Солонгос руу хөдөөний нэг маанаг нөхөр явдаг. Очингуутаа солонгосчуудын зургаа долоон жилийн турш сурсан автоматикийн операторын ажлыг хэдхэн хоногт л хийж чаддаг болчихдог. Арав хоноогvй байтал амьдрал дээр нь сурчихдаг. Яагаад гэвэл бид өөр хvмvvс. Халуун оронд байгаа, олон улирал байхгvй, эрсдэл байхгvй хvмvvсийг бодвол толгой нь илvv ажилладаг. Эрс тэс цаг агаарт амьдрахын тулд хvссэн хvсээгvй ухаан нь хөгжчихсөн хvмvvс. Тэнд очоод, сая төгрөгийн цалин авахын тулд юуг ч сурдаг. Сурахгvй бол би ажилгvй болж, буцаад хөөгдөнө гэдгээ мэдээд байна шvv дээ. Гэр орон, мал хөрөнгө хамаг юмаа барьцаанд тавиад ирчихсэн болохоор сурахаас өөр аргагvй. Солонгос руу яваад ажил хийж байгаа хvн алдах юмтай болчихож буй хэрэг. Худлаа магтаад байгаа юм шиг санагддаг зvйл амьдрал дээр батлагдаж байгаа нь тэр.

-Гэхдээ л тvрvvний хэлснээр төхөөрөмж эвдэх эрсдэл гарах юм биш vv?
-Мэдээж эрсдэл гарна. Эвдлэнэ, хэмхлэнэ. Энэ бол бvхий л vйлдвэрлэлд байдаг зvйл. Хоёр жилийн дотор уул уурхайгаа хурдацтай хөгжvvлээд, 350 мянган хvнийг 1000 долларын ажилтай болгочиход боллоо. Цаана нь өөр салбарт ажиллаж байгаа хvмvvс барьцаж эхэлнэ. Мянган долларын ажил хиймээр байна. Би уул уурхай руу явлаа гэхэд талхны vйлдвэрийн эзэн ажилтнаа авч vлдэхийн тулд цалинг нь нэмж л таарна. 500 доллар болгоно. Хэсэг хугацааны дараа дахиад л явах гэнэ. 700 болгоно. Яваандаа адилхан өгөх болно.

-Талхны vйлдвэрийн эзэн цалин нэмэх мөнгөө хаанаас гаргаж ирэх вэ?
-Мэдээж цалингаа өгөхийн тулд бvтээгдэхvvний vнээ нэмнэ. Vнэтэй бvтээгдэхvvнийг нь хэн авах вэ? Чиний ажилчин 700 доллар авч байгаа учраас vнэтэй талхыг чинь авчихна. Уул уурхай дээр 1000 доллар авч байгаа хvмvvс бас авна. Ганцхан зvйлийг хэлэхэд монгол эзэд л vvнийг хэрэгжvvлээсэй. Монголын уул уурхайд тэсрэлтийн vе ирчихлээ. Энийг ганцаараа хийнэ гэвэл миний нас ч хvрэхгvй. Хийж чадах ч vгvй. Олон захирлууд гарч ирээд, хvчээ нэгтгээд vvнийг хийгээч ээ. Уул уурхай руу хvч тvрж орооч ээ. Уул уурхайгаа олборлоод, монгол ажилчдаа ажиллуулаад, өндөр цалин өгөөд л сайхан болчихъё. Өндөр цалинтай хvнд банк зээл өгч, мөнгө нь эргэлтэд орно. Эдийн засаг босоод ирнэ. Хvмvvс орон сууц авна. Бvх зvйл зөв гольдролдоо орно гэж би боддог.

-Гадаадынхан монголын ордоор томоохон хөрөнгийн бирж дээр мөнгө босгодог. Бид өөрсдөө чадах уу?
-Монголчууд яагаад мөнгө босгож чадахгvй байна вэ гэвэл гадныхан монголын уул уурхайн сор болсон ордуудыг нь авчихаад байгаад учир нь бий. Жон гэдэг хvн ухаантайдаа мөнгө босгоод, Дорж гэдэг хvн мангар учраас мөнгө босгож чадахгvй байгаа юм биш. Сор болсон ордуудаар л мөнгө босгосон. Тавантолгойд ямар ч тэнэг компани очсон мөнгө нь өөрөө л ороод ирнэ. Дэлхий даяараа шуугиад, vнэгvй реклам нь цацагдчихсан орд. PR нь явчихсан гэж хэлж болно. Гонг Конг ч бай, Лондон ч бай аль ч бирж дээр гараад ирлээ гэсэн хvмvvс авна. Мөнгөө бэлдчихээд Монголын Тавантолгойн хувьцаа ороод ирвэл хувьцааг нь авах гээд хvлээж байгаа. Хэн орж ирэх нь хамаагvй. Vvнд оруулсан мөнгө өснө гэдгийг баттай мэднэ.

-Яагаад хэн ч байлаа гэсэн итгэнэ гэж?
-Яагаад гэвэл Тавантолгой гэдэг маань сайн орд. Том ч орд. Хамгийн чухал давуу тал нь зах зээлдээ маш ойрхон. Тээврийн зардал бага байх тусмаа уурхайн ашиг өндөр байж таарна. Ганцхан Монголд ийм том орд байгаа юм биш ээ. Бразилд байна, Австралид байна. Тавантолгойгоос том ордууд ч бий. Бидний давуу тал бол зах зээлдээ хамгийн ойрхон. Ийм орд дэлхийд өөр байхгvй. Ийм учраас л хэн ч хувьцааг нь бариад очлоо гэсэн дэлхийн том хөрөнгийн бирж дээр мөнгө босоод л ирнэ. Процедурын ажил байлгvй яахав мэдээж. Фрийдланд гэдэг эр төрөхдөө ухаантай төрчихөөгvй. Амьдралын туршлагаас ухаанаа олж авсан. Тvvн шиг Дорж монголд байгаа. Очоод, алдаж онож байгаад Торонтогийн бирж дээр мөнгө босгочихож дөнгөнө. Фрийдландад хvмvvс итгэж мөнгөө өгөөд байгаа юм биш ээ! Оюу толгой гэдэг ордод хvмvvс хөрөнгөө оруулаад байгаа. 1000 долларын хувьцаа авчихад дараа нь 1200 болно гэж мэдсэн учраас хошуураад байна шvv дээ. Оюу толгой зах зээлдээ хамгийн ойр байгаа хэрнээ сайн орд. Монгол эзэнтэй, монгол улсын иргэн байгуулсан уул уурхайн 200 компани байна. Энэ компаниудын 180 нь хорьхон килограмм алттай жалгатайгаа зууралдаад байна. Тvvнээс нь болоод Монголчууд ингээд байгалиа сөнөөдөг байхгvй юу гэсэн яриа гарч монгол компаниудын нэр хvнд унаад байна. Тэгээд л би 200 килограммтай ордыг хаая. Чи уул уурхан компани мөн л юм бол vндсэн ордон дээр очоод хvчээ vз гэж яриад байна.

-Таны яриаг сонсоод бид чадах юм байна гэсэн итгэл уншигчдад төрөх биз ээ. Та бvхний vйлсэд амжилт хvсээд, ярилцлагын сvvлийн хэдэн мөрийг таны өөрийн мэдэлд өгье дөө.
-Би байсан ч, байгаагvй ч дэлхий хөгжиж байна. Тэнд улсын их хурлын гишvvн байсан ч, байгаагvй ч дэлхий хөгжих л болно. Гэхдээ бид дэлхийн хөгжлөөс хоцроод байна. Удаан байна. Хvний амьдрал дэндvv богино. Би одоо гучин жил амьдарна. Энэ хугацаандаа Монгол улс хөгжингvй, эдийн засгийн чадавхитай улс болсон байхыг vзмээр байна. Тэгээд vхэхэд харамсах юм алга. Ийм учраас л би хурдалцгаая, бvр илvv тvргэн хийе л гээд байгаа юм. 800 жил гэдэг дэлхийн амьдралд богино хугацаа. 800 жилийн өмнө бид бvгдийг хийж чаддаг байсан. Бvгдийг! Одоо тэгтэл заавал гадны хvний гар харж яах гээд байгаа юм бэ? Ахиад нэг vзээд алдъя л даа. Алдах юм юу байгаа юм бэ? Хэдэн хvн ажилтай л болно биз. Хамгийн адгийн муугаар бодоход хэдэн монгол захирал мөнгөтэй болж, хагартлаа баяжина л биз. Тэр захирлууд vхнэ шvv дээ. Мөнгө нь монголын банкинд vлдэнэ. Мөнгөнд нь хvv төлөх гэж буй банк зээл өгнө. Ингээд л эдийн засаг өөрөө явчихна. Монголын баялаг монголдоо vлдээсэй гэсэндээ л Монгол 999-д ороод, ТУЗ-ынх нь гишvvн болоод, гvйгээд байгаа нь энэ. Vvний төлөө л санаа зовоод яриад, гvйгээд байна даа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uloloas Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Мыски Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Павлово Как употребР»ÑÐµÑ‚ÑÑ экстази Купить Пекс ПалласоР²ÐºÐ° Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Реже Купить БеладонР½Ñƒ Велиж АмфетамР¸Ð½ смоленсРº ЗакладкР¸ марихуаР½Ñ‹ Купить Перец КропоткР¸Ð½ Biz prodan Купить закладкР¸ экстази в КедровоР¼ Купить МефедроР½ КраснокР°Ð¼ÐµÐ½ÑÐº Купить Ганжа Лесной Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾Ð°Ñ €Ð¼ÐµÐ¹ÑÐºÐµ Купить МефедроР½ Шахунья Купить Шишки ак47 в КириллоР² Купить Марка Пушкино ЗакладкР¸ реагент в Узловой ЗавещанР¸Ðµ вилли ÐÑ†ÐµÑ‚Ð¸Ð»Ð¸Ñ €Ð¾Ð²Ð°Ð½Ð½Ñ‹Ð¹ опий это Купить закладкР¸ MDMA в Ð¡Ð°ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐºÐµ Купить закладкР¸ кокаин в Тамбове ЗакладкР¸ по краснодР°Ñ€ÑÐºÐ¾Ð¼Ñƒ краю спайс Как мефедроР½ действуРµÑ‚ на организР¼ человекР° иркутск ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси ПостэффРµÐºÑ‚ Купить ГертрудР° Мураши Сколько Стоит Гашиш Колпино Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Находке Текст песни колибри амфетамР¸Ð½ ЗакладкР¸ шишки ак47 в ДегтярсРºÐµ Купить закладкР¸ героин в СимфероР¿Ð¾Ð»Ðµ Купить конопля Чита ЗакладкР¸ трамадоР» вБолгарР¸Ð½Ðµ Героин в Вичуге Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в ОсинникРµ Лирика в Ð’ÐµÑ€Ñ…Ð¾Ñ‚ÑƒÑ €ÑŒÐµÐ¼
IP:5.189.207.248  2018-04-09 01:40:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.