Гишvvд зардлаа танаж чадах уу

2010/06/08
Share |
Хүмүүс:
Гишvvд зардлаа танаж чадах уу

УИХ-аас Төсвийн орлого зарлагыг тэнцвэржvvлэх, тогтвортой байлгах vvднээс ажлын хэсэг байгуулж төсвийн орлого, зарлагад судалгаа дvгнэлт хийлгэсэн.Тус ажлын хэсгийнхэн төсвийн хэтийдсэн зардлыг танах нь зvйтэй гэж vзжээ

. Тухайлбал УИХ-ын гишvvдийн гадаад томилолтын зардал, хууль санаачилсны зардалыг 50 хувиар хэмнэх санаачлагыг гаргасан байна. vvнд гишvvд ямар байр суурьтай байна вэ?
Г.БАЯРСАЙХАН: Хууль санаачлах зардал бидэнд хэрэгтэй л байна
Төсөвт хэмнэлт хийх нь зvйтэй. Гэхдээ зарим зvйл дээр ялгаж салгах нь хэрэгтэй. Хууль санаачлах зардал бидэнд хэрэгтэй л байна. Тухайлбал би гэхэд хуульч мэргэжилтэй биш. Хуульчдыг татан оруулах шаардлагатай байдаг. Одоо чинь хөдлvvл хөлс гэдэг шvv дээ. Тэр дундаа оюуны өмч vнэтэй байдаг. Тэгэхээр мэргэжлийн өндөр чадвартай хуульчдыг татан оролцуулах зайлшгvй шаардлга гарна. Ийм зvйлvvдийг арай өөр өнцгөөс харах хэрэгтэй. Харин давхардсан албан тушаалыг цөөлөх нь зvйтэй гэсэн байр суурьтай байна.
Л.ГАНСVХ: Зайлшгvй явах хэрэгтэй ажилд зардал шаардлагатай
Төсөвт хэмнэлт хийх нь зарчмын хувьд зөв. Гэхдээ шууд орлогч дарга, зөвлөхийн орон тоог цомхотгоно гэвэл буруу. Жишээ нь манай яамны орлогч дарга нар өөрийн гэсэн чиг vvрэгтэй зайлшгvй байх хэрэгтэй албан тушаалтнууд. Харин давхардсан албан тушаалын орон тоог цөөлөх нь зөв. Гадаад томилолтын мөнгөний хувьд бас л зарчмын асуудал яригдана. Зайлшгvй явах хэрэгтэй ажилд зардал шаардлагатай л болно шvv дээ.
Р.РАШ: Гадаад руу тэнэхийг болиулах нь зөв
Гадаад руу их тэнэхийг болиулах нь зөв. Хэдэн хувиар бууруулахыг нь мэдэхгvй юм. Ер нь хэрэгтэй, хэрэггvй ажиллахаар их явдаг. Тэгээд олигтой гийгvvлсэн юм нь юу ч байдаг юм.
Ж.СVХБААТАР: Зардлыг тодорхой хэмжээнд бууруулахад болохгvй юм байхгvй
Бид 2010 оныг хvртэл гадаад томилолтын төсөвгvй л байсан. Өөрөөр хэлбэл хууль боловсруулах зардалгvй байсан гэсэн vг. Энэ онд зардлыг яагаад тусгасан гэхээр. Монгол улсын хууль чанартай, тvvхий, дутмаг байна гээд яриад байдаг. Энэ чинь гадны хэдэн төсөл, сайн дурын хэдэн хvн цуглаад лоби хийх маягаар боловсруулсан төсөл, эсвэл Засгийн газар яам, тамгын газрын мэргэжилтнvvдийнхээ хvрээнд хийлгэсэн төсөл зэрэг дайврын маягтай, сонирхогчийн хvрээнд асуудлыг шийдвэрлэж ирсэн. vvнийг арилгах, хуулийн чанарыг сайжруулах зорилгоор хууль боловсруулахад мэргэжлийн субъектийг татаж оролцуулах хэрэгтэй болсон. Ингэхийн тулд зардал хэрэгтэй. Иймд анх удаа хууль боловсруулахад зориулж хөрөнгө олгодог болсон. Харин огт байхгvй болгож болохгvй.
Ч.УЛААН: Бvх байгууллага Их хурлын энэ жишгийг дагаасай
Ер нь бvх тvвшинд орон тоо зардалыг хэмнэх бодлогыг Их хурал өөрөө гаргаж байгаа. vvнд vлгэр жишээ болгож Их хурал өөрөөсөө эхлэж байна. Гишvvдийн хууль боловсруулах, сурталчилах, гадаад явах зардалыг тавин хувь хямдаруулж байна. Бусад бvх байгууллага Их хурлын энэ жишгийг дагаасай.

Нийслэл Таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.