Улаанбаатар хаанахын нийслэл вэ Г.Мєнхбаяр дарга аа

2010/06/08
Share |
Хүмүүс:
Улаанбаатар хаанахын нийслэл вэ Г.Мєнхбаяр дарга аа

Дэлхийн газрын зураг дээр тодоос тод бичээстэй Улаанбаатар гэж хот бий.
Харин энэ хотыг эртний тvvх гарвал, соёлын өлгий Монголын нийслэл гэдгийг манай гаригийнхан хvлээн зөвшөөрсөн. Өнөөдөр нийслэл Улаанбаатар тvм тvжигнэж бум бужигнасан их хөлийн газар болсныг бид бэлэхнээ харж байгаа. Яах аргагvй монголын соёлын төв билээ.
Их эзэн Чингисийн vр сад гэж цээжээ дэлддэг энэ ард тvмний нийслэл хотын нэгээхэн гудамжинд ч их соёлын нь vнэр vнэртэхгvй болсныг гадна дотныхон харж байна. Хагас зууны тэртээхтэй харьцуулхааргvй хөгжиж байгаа нийслэлээрээ бид бахархахаас аргагvй. Хийгээгvй биш хийж бvтээж байгаа нэг хэсэг хvмvvсд тэгээч гэж тулгах аргагvй.
Харин дороос нь иргэд өөрсдөө санаачилж vндэснийхээ уламжлалыг хадгалж авч явахад монгол хvмvvний сэтгэл дутаж байгааг vгvйсгэх аргагvй. Хэн нэгэн хvний санааг гvйцэлдvvлэх амаргvй ч хойч vеийнхэндээ хараалгахгvйг бодвол зvгээр юм болов уу. Манай сонины редакцид “Гудамжны энэ олон замбараагvй гадаад хаягийг авч хаяж монголоороо бичээчээ” гэж олон хvн хандаж цааш нь уламжилж өгөөч гэснийг Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр танд хvргэж байна.
Vнэхээр бидэнд гадны vг vсэг зээлдэхээргvй монгол хэлний vгсийн сан арвинсан даа. Өнөөдөр бидний алхам тутамд таарах ломбард /барьцаат зээл/, нотариат /баталгаажуулал /, реклам /сурталчилгаа/ гэх мэт эх хэлээрээ бичиж болох хамгийн ойрын жишээнvvдийг хэлж болох байна. Гудамжны бvх хаяг англи, хятад, солонгос хэлээр бичигдэх боллоо. Мэддэг мэддэг гэхэд арай дэндvv гадаад vгийг хазгай мурий ашиглаад эхэллээ. Зарим англиар бичсэн хаяг нь vгийн утга алдагдсан байгааг шvvмжилж манай сонинд хандаж байсан удаа бий. Өмнөх нийгмийн vед гадаадынхан “Оросын Монгол” гэдэг байсан удаатай. Тэгэхдээ оросоор бичсэн хаяг байгаагvй.

Тэгвэл гадныхан “Энэ монгол чинь хэдийдээ Английн колони болчихоо вэ” гэхээр болжээ. Нөгөө уламжлал гэж ярьдаг vндсэрхэг vзэл хаашаа алга болчихоо вэ. Албан байгууллагуудын хаяг өөрсдийн өмч гэх боловч тэдэнд vндэсний vзэл гэх vнэр арилсан бололтой. Дэлхийгээр нэг хэрж тэнэсэн манай дарга нар олон хотын жишгийг мэддэг баймаар. Бидний ойрын холбоотон Казахстан улс гэхэд шинэ нийслэлээ яаж бvтээн босгож байгаагаас суралцмаарсан.
Vндэснийхээ уламжлалт соёл, vр хойчоо бодсон ч эх орныхоо нэрийн хуудас болсон Улаанбаатар хотоо гудамжин дахь хаягнаас нь эхлэн vндэсний хэв загварт оруулж байгууллага, аж ахуйн нэгжvvдийн хаяг байрлуулахад нэгэн стандарт /загвар/ тогтоовол ямар вэ Г.Мөнхбаяр дарга аа. Хэрвээ vvнийг шийдэж чадвал том гавъяа болоод зогсохгvй, хойч vеийнхэн маань эх хэлээ бvрэн бvтэн хэлж сурахсан даа. Дөнгөж хэлд орж байгаа хvvхдээ энэ юу гэж байна вэ гэж асуухад нь “супер маркет ” гэж хариулах болж байна уу. Тэгэхээр бидний Улаанбаатар хаанахын нийслэл болж байна вэ Г.Мөнхбаяр дарга аа.

Н.Лхагвасvрэн
Нийслэл Таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.