ҮШН, БНН, Эх-Орон намууд нэгдэж улстөрийн гуравдагч хүчний холбоо байгууллаа

2008/04/24
Share |
Хүмүүс:
ҮШН, БНН, Эх-Орон намууд нэгдэж улстөрийн гуравдагч хүчний холбоо байгууллаа

Бүгд найрамдах нам, Үндэсний шинэ нам, Эх орон намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар төрийн ордны мэдээллийн төвд гурван нам хамтран “Улстөрийн гуравдагч холбоо”-г байгуулж байгаагаа албан ёсоор мэдэгдэхээр сэтгүүлчдэд хандлаа.

Тэд парламентад суудалтай гурван нам мөрийн хөтөлбөр, зорилго дээрээ нэгдэж байгаа ба бусад улс төрийн намтай хамтарч ажиллахад ч бэлэн байгаагаа илэрхийлсэн. Хагас жил шахам яригдсан энэ асуудлыг тэд ярилцаж ярилцаж эцсийн шийдвэрээ баасан гаригт гаргаад тэр дороо хэвлэлийнхэнд хандаж буй нь энэ гэнэ. Ойрын үед дээрх гурван намын дарга нар холбогдох баримт бичигт гарын үсгээ зурж баталгаажуулан нэмэлт мэдээллийг өгөх гэнэ. Намууд нэгдэх талаар хагас жил шахам яригдсан. Өнөөдөр нэгдэх биш хамтрах тухай ярьж байгаа нь ямар учиртай юм бэ.

Ер нь цаашдаа гурван нам нэгдэх үү гэсэн асуултанд тэд “Үйл явц хэрхэн өрнөхийг цаашид харж байж болно. Гэхдээ хамтрах шийдвэр гаргасан нь нэгдэх үйл ажиллагааны эхний алхам гэж ойлгож болно. Ер нь аажимдаа улстөрийн хүчнүүд нэгдэж ганц хоёр томоохон намын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, төлөвших шаардлага зүй ёсоор урган гарч байгаа. Тиймээс энэ алхам цаашдаа гурван намын хувьд төдийгүй бусад улстөрийн намуудад ч бий болох нь ойлгомжтой. Манай холбооны хувьд бусад намуудыг эгнээндээ хүлээж авахдаа хэзээд бэлэн байна” хэмээлээ.

Холбооны удирдлагын тухайд гурван намын нарийн бичгийн дарга нарын оролцоотой ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд удирдлага, зохион байгуулалтыг намын дарга нар шат шатандаа ярьж байж шийднэ. Харин нэр дэвшигчид болон зохицуулалтын асуудлууд дээр яаж хамтарч, ямар байдлаар ажиллах юм гэдгээ дараа дараачийн шатанд тодорхойлох гэнэ. Тэд эрх барьж буй намууд ард түмний хүсэл шаардлагыг биелүүлж чадахгүй байгаа тул зайлшгүй шаардлагаар энэ холбоог байгуулсан гэж тайлбарлаж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Êóïèòü çàêëàäêè áîøêè â Êàðãàòå Çàêëàäêè ìåòàäîí â Øàðüå ñòàô â Çàâîäîóêîâñê Íàðêîòèêè â Íîâîì Îñêîëå Молот 24 в обход Çàêëàäêè àìôåòàìèí â Ñðåäíåóðàëüñêå Çàêëàäêè øèøêè â Èçîáèëüíîì êóïèòü çàêëàäêè â Êèðååâñêå Êóïèòü Øèøêè àê47 â Êîëïàøåâî Êóïèòü Êîêàèí â Íèæíèé Íîâãîðîä Êóïèòü Ñêîðîñòü a-PVP âËàãàíü Ãåðîèí â Çåå Òðàìàäîë â Øèëêå сколько Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ‚ÑÑ  спайс в моче Çàêëàäêè øèøêè àê47 â ßðîñëàâëå Çàêëàäêè êîêàèí â Êîãàëûìå Êóïèòü çàêëàäêè ìåòàäîí â Ïîëûñàåâå Çàêëàäêè ìåòîäîí â Àëàïàåâñêå Hw ktufk Êóïèòü ðîññûïü â Áàëàøîâå Êóïèòü çàêëàäêè øèøêè àê47 â Ìóðàâëåíêå Çàêëàäêè LSD â Ðîñòîâå-íà-äîíó Çàêëàäêè ñêîðîñòü â Âÿòñêîì Ïîëÿíå Êóïèòü çàêëàäêè â Ñïàñ-äåìåíñêå ДозировРºÐ¸ мдма Ãåðîèí â Ìåäâåæüåãîðñêå Êóïèòü çàêëàäêè øèøêè àê47 â ×åãåìå Ëèðèêà â Ñòàðèöå Êóïèòü çàêëàäêè ìåòîäîí â Ñåíãèëåå ÊóïèòüÑïàéñ ðîññûïüâ Êóðñêå Êóïèòü Êîêàèí â Êðàñíîóôèìñêå Çàêëàäêè ìàðêè â Íîðèëüñêå Çàêëàäêè ìåòàäîí â Øåáåêèíå Çàêëàäêè íàðêîòèêè â Çàðèíñêå Çàêëàäêè ñïàéñ ðîññûïü â Âûáîðãå Êóïèòü çàêëàäêè ýêñòàçè â Ëîìîíîñîâå ñîëü çàêëàäêè â íîâîñèáèðñêå
IP:79.110.28.33  2018-08-13 13:35:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.