С.Баттулга сайд аа, МИАТ-ыг єєрчилчихлєє гэж vv..?

2010/06/08
Share |
Хүмүүс:
С.Баттулга сайд аа, МИАТ-ыг єєрчилчихлєє гэж vv..?

МИАТ-ыг тойрсон бужигнаан намжив. Ажилчид нь онгоцоо барьцаалан нислэг саатуулж, хариуд нь Засгийнгазар онцгой байдал зарлахад хvртлээ тvргэн авсан том асуудлыг ингээд л шийдчихэв vv. МИАТ гээч өнөөх мөнгөний уурхай, хээл хахууль, албан тушаалын холбоо сvлбээний vvр уурхай, хэзээ мөдгvй дэлбэрч мэдэх “галт уул” дахиад л унтаж эхлэв. Харин хэзээ идэвхижин хавь ойроо хамж одохыг бvv мэд. Хоттой хонь дундаас хонь л сонгогддог гэгчээр бодлогын чанартай шинэчлэл нэг муу даргын оронд арай муу бас нэг даргыг тавьснаар асуудлыг шийдэж чадах уу. Адгийн наад зах нь малчин хvн хvртэл хуц, ухнаа тавихдаа сум алгасч цус сэлбэдэг атал МИАТ-ын дарга нарын хувьд төдий дайны анхаарал тавьсангvй.

Тиймээс ч МИАТ-ын хууч хэзээ хөдөлж, зорчигч, vйлчлvvлэгч, төр засгийг ахин сандаргах вэ бол асуулт тvгшvvр төрvvлсэн хэвээр vлдлээ. Ялангуяа зун намрын дэлгэр цаг ирж, жуулчны улирал, ид ачааллын vеэр энэ хэвээрээ vргэлжлvvлэн ажиллаж чадах уу.

Олонд ил гарсан нь саяны бужигнаан болохоос МИАТ-т буруу тогтолцоо vйлчилж, болохоо больчихсон илтгэх мэт өнгөрсөн хугацаанд ажилчид нь л гэхэд зургаан удаа ажил хаясан байх юм.

Ганцхан өдрийн дотор 384 сая төгрөг, гурван өдрийн сул зогсолтоор тэрбум гаруй төгрөгийн алдагдалд оруулсан энэ компани дахин хэзээ, хэнийг тvргэн авахуулах оруулах бол гэх тvгшvvрийн дохио унтарсангvй ээ. Мөнгөө төлөөд, тийзээ захиалсан 1100 гаруй зорчигчийг хохироочихоод хэнэг ч vгvй ажлаа vргэлжлvvлж байгаа тэдний хувьд хvний амь нас ч мөн адил vнэ хvрнэ гэж найдалтгvй л харагдаж байна. Онгоцны засвар хийж байна гээд далавчийг тайраад унагачихдаг, vvнийгээ өмөөрөөд засвартай онгоцоо барьцаалдаг, “18 настай хvvхэд харин ч онгоц сайн барьдаг юм” гэж хэлдэг хvмvvс энэ компанийг удирдаж байхад сэтгэл амар нисч чадах уу. Тэр тусмаа олон улсын авиакомпаниудаас хол хоцорсон vйлчилгээнийхээ дутагдлыг vнийн хямдралаар хаацайлах гэж байгаа компанийн менежмэнт, нислэгийн чанарт зорчигчид итгэх нь юу л бол.

Нөгөө vйлчлvvлэгчдийнхээ төлөө “Иргэний нисэхийг хямралаас гаргах тvр хороо” байгуултлаа идэвхжээд байсан ажилчдын хөдөлгөөн, асуудлыг цаг алдалгvй шийднэ гэсэн Засгийн газрын комисс хаачсан бэ. Уг нь асуудал дарга нартаа бус vйл ажиллагааны тогтолцоондоо байна гэдгийг ажиллагсад нь хэзээний хэлсэн.
Vгийг нь сонсохгvй болохоор аргаа барахдаа энэ чигээрээ цаашид ажиллавал халагдсан нь дээр гэх 94 инженер, техникийн ажилчны яриаг орчуулагчгvй Засгийн газар ойлгосонгvй. Харин ч эсрэгээрээ шинэчлэл хийе гэсэн хvмvvсийн халагдах өргөдлийг хvлээн авч айлгаад ажилд нь буцаагаад томилчихно билээ.

Монголын иргэний агаарын тээвэрт хариуцлагагvй vйлдэл бус хямрал нvvрлэчихээд байна. Иргэний агаарын тээврийн бодлого нэгэнт алдагдчихлаа гэдгийг дээр дооргvй шивэр авир хийн шуугиж байна.

...Хэн нэгэн даргынх нь хvv аавдаа нисгэгч болсон зvvдээ ярихад тvvнийг нь биелvvлэн нисгэгч болгочихдог. Засварчин болж мөрөөдвөл техникч, онгоцны vйлчлэгч гоё гэх охиноо vйлчлэгч болгочихдог хувийн компани шиг болчихжээ. Мөрөөдөмтгий, зvvдлэмтгий хvvхдvvдтэй сайн аав нарт олон зуун хvний амь насаас илvv vрсийнх нь мөрөөдөл, зvvд чухал гэнэ. Тиймээс л сармагчин нисгэгч болон онгоц сvйрvvлдэг онигоо бодит биеллээ олоход хvрчээ. Туршлагагvй хvнийг нисгэгч болгосноор алдаа дутагдал хэрээс хэтэрлээ л гэнэ. Зөвхөн он гарсаар нислэгийн аюулгvй байдал алдагдсан тохиолдол гурван ч удаа гарлаа л гэв.

С.Батмөнх ИНЕГ-ын даргаар дахин томилогдсоноосоо хойш л гэхэд бvтцийн өөрчлөлт нэрээр олон хvнийг ажлаас нь хоморголон халж, өөрийнхөө хvрээллийн нисэхийн салбарын тухай ямар ч мэдлэггvй намын байгууллага, хороонд ажиллаж байсан хvнийг хvртэл удирдах албан тушаалд томилсон тухай ч яриа бий. Харин МИАТ-ын гvйцэтгэх захирал Р.Бат-Эрдэнийн талаарх ч таагvй мэдээлэл олон. Сөvл, Улаанбаатарын хооронд тээвэрлэдэг каргогоос ихээхэн ашиг олдог. Агаарын тээврийн ачааны vнэлгээг дур мэдэн өөрчилж, санаснаараа нэмэн жилдээ дор хаяж нэг сая ам.долларыг Сөvл дэх МИАТ-ийн төлөөлөгчийн газрын удирдлагатай хамтран унагадаг гээд урсч өгнө. Тиймээс vvнийх нь төлөө Авлигатай тэмцэх газарт эрvv vvсгэн шалгаж байгааг нь хэлэхэд л хангалттай.
Бусад дарга нар нь ч ялгаагvй.

МИАТ-ын асуудал бужигнах vеэр ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний vйлчилгээний албаны дарга байсан Р.Баатархуяг “Би иргэний нисэхийн салбарт 34 жил ажилласан. Гэтэл хоёр жилийн өмнө ажлаас халагдаж, Г.Даваа даргын vед буцаж ажилдаа орсон” гэж ярьсан бол Ч.Сэрд-Янжив “Би мөн л хоёр жилийн өмнө халаа сэлгээний хоморгонд өртөж, ажилгvй болсон. Г.Даваа дарга намайг Нисэх буудлуудын vйлчилгээний мэргэжлийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон. Гэтэл С.Батмөнх дарга болсноор надтай хамтарч ажиллахгvй гээд би ИНЕГ-ын захиргаанд өргөдлөө өгсөн. МИАТ-д ийм асуудал vvслээ гэдгийг сонсоод хөдөөнөөс шөнө ирлээ. Одоо л энэ салбарыг төр анхааралдаа авч шинэчлэх шаардлагатай” гэж хэвлэлийн бага хурал хийлгэх vеэрээ мэдэгдэж байлаа. Эндээс хийж болох хялбархан дvгнэлт нь тоотой хэдэн хvн л ээлжлэн олон дарга нарын суудлаа сольж байдаг аж.

Тэгвэл анхны хурлыг жишээлье. МИАТ-ын Техникийн албаны дарга асан Ё.Энхтөрийг халсны дараа л даа. Мэдээллийг тус компанийн Vйлдвэрлэл төлөвлөлт, хяналтын хэлтсийн дарга Б.Чинзориг, Инженерийн хэлтсийн дарга Б.Төмөрчөдөр, Шугамын ахлах инженер Г.Баатар, Төлөвлөлтийн ахлах инженер Д.Батбаатар, Техник vйлчилгээний ахлах инженер Ш.Есөнтөмөр нар хийж байсныг санаж байна.

Олзуурхууштай нь тэд “Бид олон улсад хvлээн зөвшөөрөгдсөн, онгоцны засвар vйлчилгээ хийх эрхтэй хvмvvс. Бидний ажлыг орлон хийх хvн Монголд байхгvй. Энэ байдал удаан даамжирвал Ирландчууд тvрээсээр ашиглуулж байгаа онгоцоо эргvvлэн татах, цаашилвал олон улсад хvлээн зөвшөөрөгдсөн онгоц засварлах эрхээ бид хураалгах аюултай”-г сануулсан. Асар их ашиг орлоготойгоос гадна олон арван зорчигдын амь насыг дааж, гадаадын монголын нvvр царай болох энэ компанийн хоёр даргыг солилоод гээд асуудал огт шийдэгдэхгvй. Өнөөдөр МИАТ хэсэг бvлэг хvмvvс шахааны бизнесээ эрхэлдэг, зорчигчдын амь, насыг юман чинээ тоолгvй хариуцлагагvй аашилдаг болохгvй бvхний уурхай болчихоод байна. Асуудлыг намжаах төдийхөн бус дахин асуудал гаргахгvйн тулд өөрчлөлт хийх нь зайлшгvй. Тэр нь харин хоёр даргыг нь солих бус. Нэмэгдэхvvний байрыг солилоо гээд нийлбэр өөрчлөгдөхгvй нь мэдээж. МИАТ-ийн тогтолцоог өөрчлөөгvй цагт Монгол Улс өөрсдийн болон гадаадын иргэдийн амь насыг заналхийлж байгаагаас өөрцгvй. Тариан талбайгаа хамгаалахгvй бол шувуу суухдаа л сууна.

Л.НАРАНТӨГС
News.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Travel Information ”Great stuff from you, man.Ive read your stuff before and youre just too awesome.I love what youve got here, love what youre saying and the way you say it.You make it entertaining and you still manage to keep it smart.I cant wait to read more from you.This is really a great blog.”
IP:205.204.82.137  2015-11-26 03:49:08
Sports Information ”Hello blogger, good morning. Wonderful post. You have gained a new reader. Pleasee continue this awesome work and I look forward to more of your superb articles.”
IP:205.204.82.137  2015-11-26 03:49:35
computer repair in miami ”Took me time to learn all of the comments, however I really enjoyed the article. It proved to be Very useful to me and I�m positive to all of the commenters here! It�s always nice when you can�t solely be told, but in addition entertained! I�m positive you had enjoyable penning this article.”
IP:205.204.82.137  2015-11-26 03:52:50
fix computer miami ”Thanks for posting! I really enjoyed the report. I�ve already bookmark this article.”
IP:205.204.82.137  2015-11-26 03:54:20
Wendell I”d like to tell you about a change of address side effects robaxin 750 mgprivate sector jobs data and investoroptimism for further stimulus action in the euro zone. promethazine dm syrup yellow get highFor example, the term ”risk tolerance” is giving way to “comfort level.” ”Financial freedom” is also passé, especially after the 2008-2009 financial crisis sporanox dose for nail fungusOther targets on waiting times from diagnosis to treatment and the overall target that 93 per cent of patients sent by their GP with suspected cancer be seen within two weeks were met but by smaller margins than in the past. order trazodone no prescription Content engaging our readers now, with additional prominence accorded if the story is rapidly gaining attention
IP:188.143.232.72  2016-02-28 14:45:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.