Монгол хvн бvр Тавантолгойгоос хувь эзэмшинэ

2010/06/08
Share |
Хүмүүс:
Монгол хvн бvр Тавантолгойгоос хувь эзэмшинэ

-Тавантолгойн ордын дор хаяж 20 хувийг Монголчууд шууд болон шууд бус хэлбэрээр эзэмших аж-Засгийн газраас өргөн барьсан хөрөнгө оруулалтын гэрээний төслийн дагуу Тавантолгойн ордыг хоёр хуваахаар болсон байна.
Одоогоор Тавантолгойн орд 6.4 тэрбум тонн нvvрсний нөөцтэй гэж буй. Vvнээс 3.5 тэрбум тонн нөөцтэй хэсгийг нь төрийн өмчийн "Эрдэнэс МГЛ" компани эзэмших аж. Тус компанийн эзэмшлийн нvvрсний орд газрыг төр 100 хувь мэдэлдээ байлгах юм байна.

Төр өөрийн мэдлийн хувьцааныхаа 10-аас доошгvй хувийг иргэдэд давуу эрхийн хувьцаа болгон хуваарилах аж. Хvний хөгжил сангийн тухай хуулийн зохицуулалтаар уг ажлыг гvйцэтгэх юм. Ингэснээр Монгол хvн бvр газрын гvний баялгийнхаа эзэн байж, эх орны хишиг, эрдэнийн хувиа авах боломж бvрдэнэ гэж Засгийн газар vзэж байна.

Одоогоор 10-аас доошгvй хувь гэж яригдаж буй. Эцсийн байдлаар хэдэн хувь болохыг УИХ шийдвэрлэх учиртай. Vvнээс гадна төрийн мэдлийн хувьцааны 10-аас доошгvй хувь нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Хөрөнгийн биржээр нээлттэй vнэт цаас болон 20 хувийг Монголчууд шууд болон шууд бус хэлбэрээр эзэмших аж. Засгийн газраас боловсруулсан эдийн засгийн тооцоогоор бол Тавантолгойгоос жилд 15 сая тонн нvvрс олборлож, экспортлоход 30 жилийн дараа улсын төсөвт 5.5 тэрбум ам.долларын цэвэр ашиг хуримтлагдах юм байна.

Харин жилд 30 сая тонныг олборлож, 30 жил ашиглавал төсөв 16 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох боломжтой гэсэн. Уг орлогыг жилд нь хуваавал дунджаар 400-500 сая ам.долларын цэвэр ашиг болж буй. Ингээд бодохоор Монгол хvн бvрийн жилийн ногдол ашиг хэд байх нь харагдаж байна.

Харин ордын нөгөө хэсгийг Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй vлдээж байна. Тэд хамтраад консерциум хэлбэрээр Тавантолгойд хөрөнгө оруулах боломжтой. Гадаад, дотоодын компаниуд хөрөнгө оруулалтын гэрээний дагуу урьдчилгаа төлбөр төлнө. Мөн Монгол Улсын Татварын хууль, тогтоомжийн хvрээнд шаардлагатай татвараа ном журмын дагуу улсад тушаана.

Энэ бvхэн Монгол Улсын хөгжлийн тvлхэц болж, төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө хуримтлуулах нь дамжиггvй. Хамгийн гол нь Тавантолгой төслийг дагаж, Сайншанд дахь аж vйлдвэрийн парк, хөндлөн төмөр зам, транзит тээвэр гээд улсын хөгжлийг тvргэтгэх олон төсөл, хөтөлбөр хэрэгжинэ.


Л.Дэлгэр

Mongoliinmedee.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Taxi Gatwick Airport ”hi, excellent web blog, and a very good understand! one for my bookmarks.”
IP:192.154.137.195  2015-09-20 07:40:07
gordon CejWoq http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.13  2016-10-15 19:10:39
zqzohre fmNdcgamvyhhyxeebq, [url=http://rpuvgtgyjabt.com/] rpuvgtgyjabt[/url], [link=http://ctvytytyerht.com/ ]ctvytytyerht[/link], http://bkvlbbbxpmia.com/
IP:46.161.9.32  2016-10-31 19:15:32
DorothyDor wh0cd108024 Order Clonidine buying clindamycin azithromycin 250 mg generic mobic buy robaxin cafergot online proscar kamagra online Buy Baclofen
IP:46.161.9.24  2017-01-26 21:57:59
DorothyDor wh0cd108024 prescription for viagra
IP:46.161.9.24  2017-03-08 12:14:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.