З.Энхболд Авлигатай тэмцэх газрын даргатай “vзэлцэв”

2010/06/09
Share |
Хүмүүс:
З.Энхболд Авлигатай тэмцэх газрын даргатай “vзэлцэв”

“Ч.Сангарагчаа гэдэг хvнтэй цааш явахгvй юм байна лээ” гэж УИХ-ын гишvvн З.Энхболдыг хэлж дуусмагц хэлэлцvvлгийн туршид эзгvй байсан Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга Ч.Сангарагчаа УИХ-ын Хууль зvйн байнгын хороо хуралдаж байсан Төрийн ордны “В” танхимд орж ирлээ.


.УИХ Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гvйцэтгэл болон Засгийн газрын 2009 оны жилийн эцсийн санхvvгийн нэгдсэн тайланг энэ өдрvvдэд хэлэлцэж байгаа. УИХ-ын байнгын хороод өөрт хамаарагдах байгууллагуудыг “шvvж” байгаа юм.
Энэ vеэр З.Энхболд гишvvн, АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нар дуугаа өндөрсгөж, “би, чи”-дээ хvрсэн. З.Энхболд гишvvн Авлигатай тэмцэх газрын даргад “харшилтай” нь хэлэлцvvлгийн эхнээс л анзаарагдаж байв. Тэрбээр ярианыхаа эхэнд “Улсын төсвийн зарлагын гvйцэтгэл ярина гэдэг УИХ хяналтаа хэрэгжvvлж байгаа хэлбэр” гэдгийг онцолсон. Гишvvн танхимд суугаа аудитынханд хандан “Нэг төгрөг гарлаа, хоёр төгрөг орлоо гээд та нар нягтлан бодохын vvрэг сайн гvйцэтгээд байна. Төсөв зориулалтын дагуу зарцуулагдсан уу гэдэгт би дvгнэлт хvлээж байна” хэмээн нэхэв. З.Энхболд мэдээж АТГ-аас бусад байгууллагад ч анхаарал хандуулсан л даа. “Хил хамгаалах газрын төсөв хэтэрсэн шалтгааныг ойлгож байна. Зуд болсон, шатахууны зардал хэтэрсэн гээд. Иргэний бvртгэл дээр ямар зуд болохоороо 73 сая төгрөгөөр төсөв нь хэтэрдэг юм бэ” хэмээн тэр ундууцав. Харин прокурор, АТГ хоёрыг харьцуулж vзэхээрээ л гишvvний уур шатчихдаг бололтой. “761 ажилтантай прокурорт 5.7 тэрбум төгрөг төсөвлөсөн мөртлөө прокурорт олгосон мөнгөний талаас илvv хувийг 20-30-хан мөрдөн байцаагчтай Авлигатай тэмцэх газарт өгөөгvй дvн нь юv болов. АТГ-ынхан аюул дунд ажилладаг гээд байгаа.
Цагдаа, шvvх, прокурор харин ч аюултай нөхцөлд ажилладаг шvv дээ. АТГ-ынхан 350 сая төгрөгөөр гурван жилийн турш байр авсан. Байргvй гудамжинд явсан Ч.Сангарагчааг авчраад даргаар тавиагvй. Цагдаад насаараа ажилласан хvн байртай л байж таарна” хэмээн тэрбээр “муулж” амжсан.
Ерөнхий аудиторын орлогч Б.Батбаяр “Бид санхvvгийн аудитын тайланг олон улсын стандартын дагуу хийдэг. Аудитын зорилго нь энэ тоонд итгэж болох эсэхийг баталдаг аудит. Хөрөнгө оруулалт vр дvнгээ өгсөн эсэхийг, тавьсан зорилго биелэсэн эсэхийг гvйцэтгэлийн аудитаар гаргадаг. Жилийн эхний улиралд бид сайд нарын санхvvгийн тайланд аудит хийж байгаа учраас гvйцэтгэлийн аудит хийх цаг хугацааны боломжгvй. Vлдсэн хугацаанд нь бид гvйцэтгэлийн аудит хийдэг” хэмээн тайлбарлалаа.
З.Энхболд гишvvн “Аудитын газар гvйцэтгэлийн аудитдаа илvv анхаарал тавиад санхvvгийн аудитаа бусад хувийн байгууллагуудаар хийлгэх хэрэгтэй” гэж санал гаргав. “Аль байгууллагад жил бvр хэдэн төгрөг өгөх нь бодлогын асуудал байдаг бол хэдэн төгрөгөөр зөрvvлсэн нь техникийн асуудал” гэж гишvvн тодотгож байлаа. З.Энхболд гишvvн ахиад л нөгөө АТГ-аа муугийн жишээнд дурьдав. ‘Тэдний хажуугийн байранд ангийн дэлгvvр байдаг. Дэлгvvрийн нэрийг нь санахгvй байна. 60 сая төгрөгийг ангийн хэрэгсэл, машиндаа пилонк наалгахад зарцуулсан байгаа юм. Өмнөх прокурорт өгөөд шалгуулахад “Зvгээр байна” гэсэн. Авлигатай тэмцэхийн оронд загасанд явдаг. Вэб сайт бий болгохын оронд байр авдаг даргаас салмаар байна” хэмээн ярьж байтал Ч.Сангарагчаа даргын зvvн чих хангинасан бололтой өрөөнд орж ирлээ. З.Энхболд гишvvний нэхэл хатуутай шалаад буй вэбэд эрх мэдэлтнvvдийн хөрөнгө орлогын мэдээлэл гарч байх учиртай аж. Төсөв хvрэлцээгvй учраас вэб нээгдэхгvй байгаа гэж гишvvн тайлбарласан.
Ч.Сангарагчаа дарга “Төсөв ойлгомжтой. Хоёр тэрбум 830 сая төгрөг. Батлагдсан төсвийн хvрээнд санхvvгийн зөрчилгvй
ажиллаж байна. Зарим хvн “Заавал төсөв идсэн байх учиртай” гэж улстөржсөн байдлаар ханддаг. З.Энхболд гишvvний яриад байгаа асуудлаар хяналтын байгууллагууд шалгасан. Аудит болон хяналтын, хуулийн байгууллагуудад З.Энхболд гишvvн хандаж, мэргэжлийн шинжээчдийн дvгнэлт хvртэл гаргуулсан. Баримттай юм ярих хэрэгтэй шvv дээ” гэж сургамжилсан. З.Энхболд гишvvн “Миний юу ярихыг чи заахгvй. УИХ-ын өгсөн мөнгөөр ямар vр дvн гаргасныг чинь л асууж байна” хэмээн уурлав. Ч.Сангарагчаа ч мөн бухимдаж “АТГ 27.8 тэрбум төгрөгийн хохиролтой гэмт хэргийг илрvvлсэн. Төсвөөсөө 10 дахин их гэмт хэрэг илрvvлсэн” хэмээн хариу барилаа. З.Энхболд гишvvн олон улсын Транспарэнси интернэйшнл байгууллагын судалгаагаар Монголд авлига өссөн дvнтэй буйг иш татав. “Авлигын индекс бол АТГ-ын индекс биш. Авлигатай тэмцэх улстөрчдийн хvсэл зориг байгаа эсэхийг хvртэл багтаасан өргөн хvрээтэй ойлголт” гэж Ч.Сангарагчаа ном айлдлаа.
“Хуулийн байгууллагууд З.Энхболд гишvvнд албан ёсны хариугаа өгсөн байх ёстой. Төрийн албан хаагчийг гvтгэж байгаа бол та хариуцлага хvлээ” хэмээн тvvнийг давшлахад З.Энхболд гишvvн “Энэ цагдаад загнуулж суумааргvй байна” гэв. “Гvтгэсэн бол хариуцдага хvлээхэд бэлэн” гэж тэр бас дуугарах нь сонсогдсон.
Уур амьсгал халж эхэлмэгц Хууль зvйн байнгын хороог даргалдаг Б.Бат-Эрдэнэ гишvvн маргааныг тасалж , дараагийн хvнд хэлэх эрх өглөө. МАХН-ын угшилтай хоёр гишvvн З.Энхболдыг буруутгах аястай vг дуугарав. Д.Одбаяр гишvvн “УИХ дээр ийм тийм дvрэм зөрчсөн гэж З.Энхболд гишvvняриадяваад байдаг. Би харин хуулийн байгууллагын дvгнэлт гарсан байдаг бол тэрийгээ хэл гэж асуух гэж байтал Ч.Сангарагчаа дарга хариулчихлаа” гэнэ. Б.Чойжилсvрэн гишvvн “З.Энхболд гишvvн асуудлыг улстөржvvлээд баймгvй байна гэдэг горимын санал байна” гэв. Гэсэн ч З.Энхболд гишvvн “гандан буурсангvй” санал хэлэх боломжоо ашиглан vг хэлэхдээ “АТГ-ын даргад арга хэмжээ авах санал оруулж байна” гэв. Арга хэмжээ авах санал хол явахгvй бололтой. Төсвийн гvйцэтгэл болон Засгийн газрын жилийн эцсийн санхvvгийн нэгдсэн тайланг УИХ-ын чуулганаар хэлэлцэх болсноор асуудал намжсан юм.
Хууль зvйн байнгын хорооны энэ өдрийн хуралдааны өөр нэг бухимдалтай гишvvн нь Дарханаас сонгогдсон ЖХvхбаатар. Тэрбээр энэ өдөр сонгогчдодоо таалагдахаар шийдсэн бололтой. Дархан гэсэн нэрийг хэдэнтээ давтлаа. Тэрбээр “Хавар Дарханд ажиллахад амбсам vед авсан хэдхэн компьютертэй, маш тааруухан нөхцөлтэй байсан. Гэтэл зарим газрын шvvхийн барилгад хэдэн зуун саяар нь хийгээд байдаг. Чингэлтэйн шvvхийн байранд 321 сая төгрөг зарцуулсан” хэмээн барьцлаа. Тэрбээр мөн Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-ны нөхөн төлбөртэй холбоотойгоор төсвийн гvйцэтгэлд өөрчлөлт орсон байна. Эргэн төлөлт ямар байгааг хэлж өгөөч. Шvvхийн шинэтгэл гээд Ерөнхийлөгч яриад байгаа. Шvvхийн ерөнхий зөвлөл төсвийнхөө талаар хөөцөлдлөгөө байхгvй байна гэж зөвлөх шvvмжлэхийг хослуулав.
Ерөнхий аудиторын орлогч Б.Батбаяр “Сайд нарын санхvvгийн тайланд аудит хийхэд Хууль зvйн байнгын хорооны харьяалдаг байгууллагуудад Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-аас бусад нь зөрчилгvй гарсан. ХХЕГ-ын зардал хэтэрсэн нь тээвэр, шатахууны зардал хэтэрсэнтэй холбоотой” хэмээн тайлбарлав. Тус байгууллагаас төсвийн ерөнхийлөн захирагчдад “Менежмэнтийн захидал” илгээдэг агаад vvндээ цаашдаа залруулах ёстой асуудлаар зөвлөмж өгдөг аж.
Хууль зvй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн тайлбарласнаар “ХЗХ-ны эргэн төлөгдөх учиртай 33 тэрбум төгрөгөөс 23.6 тэрбум нь төлөгдөөгvй” аж. “Хөрөнгийн vнэлгээ өндөр тогтоогдсон, хураагдсан бараа бvтээгдэхvvн хуучирч, чанар нь муудсан шалтгаанаар 17 тэрбум төгрөгийг нөхөн төлvvлэхэд хvндрэлтэй байгаа.
Худалдан борлуулах боломжгvй хөрөнгө долоон тэрбумын vнэлгээтэй байгаа гэнэ. гэнэ. Шvvхийн ерөнхий зөвлөлийн гvйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаярын тайлбарлаж буйгаар “Монголын шvvхэд 1320 хvн ажшшаж байгаагийн 421 нь шvvгч бусад нь захиргааны болон vйлчилгээний албан хаагч” аж. “Өөрийн гэсэн орон байргvй шvvх Бор-Өндөр болон Дарханых” гэв.

Ж.Сvхбаатар “Чингэлтэй дvvргийн шvvхийн байр навсайгаад уначихсан юм уу. Яагаад 321 сая төгрөг төсөвлөсөн юм?”
Н.Ганбаяр “Унасан, наадах чинь бодлоготой тавигдаж байгаа мөнгө. Дарханы шvvх байрлаж байгаа Оросын байр сайн байр гэж бид vзэж байгаа. Монголын өмчлөлд шилжvvлж өгөөч гэж Оросын талд асуудал тавьсан” гэлээ. Шvvхийн ерөнхий зөвлөлийн гvйцэтгэх нарийн бичгийн даргын мэдээлснээр бол “Шvvхийн төсөв улсын төсвийн 0.43 хувийг эзэлдэг аж. Мэдээж гадаадын хөгжилтэй орнуудад энэ тоо өндөр байдаг. “Бид Ерөнхийлөгчийн өргөн барьж байгаа шvvхийн тогтолцооны хуульд шvvхийн төсөв улсын төсвийн 1.5 хувь болгохоор тусгуулж байгаа” гэж нарийн бичгийн дарга тайлбарлав. Энэхvv 1.5 хувьд прокурорын төсөв ч багтаж байгаа гэнэ. Улсын ерөнхий прокурорын орлогч Ч.Мөнхбат “Шvvх эрх мэдлийн хоёр байгууллагад төсвийн 1.5 хувийг өгвөл боломжийн” гэж vзэж буйгаа дуулгасан. Засгийн газрын санхvvгийн тайланд эцсийн дvнг УИХ-ын нэгдсэн чуулганаар тавина.

Б.ЯНЖМАА

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.