Татварт 80 тэбумын єртэй Ажнайн Бат-Эрдэнэ хотын тєвд 23 єрєєтэй тансаг орон сууц худалдаж авчээ

2010/06/09
Share |
Хүмүүс:
Татварт 80 тэбумын єртэй Ажнайн Бат-Эрдэнэ хотын тєвд 23 єрєєтэй тансаг орон сууц худалдаж авчээ

Өнгөрсөн жил Татварын ерөнхий газрынхан УИХ-ын гишvvн асан Ажнайн Бат-Эрдэнийн Тавантолгой транс компанийг шалгаад улсад 80 тэрбум төгрөгний татвар төлөөгvй байна гэдгийг тогтоож, Эрvvгийн цагдаагийн газарт тvvний хэргийг шилжvvлсэн. Хамгийн харамсалтай нь асар их татварын асуудал өнөөдрийг хvртэл нам дарагдчихаад байна. Тавантолгойн нvvрсийг машинаар Хятадруу зөөж, асар их ашиг олдог энэ эрхэм 80 тэрбумын татварынхаа хэргийг хэдхэн тонн нvvрсний мөнгөөр л аргалчихсан гэж учир мэдэх улс ярьцгааж байх юм. Өмнөговь аймгийн удирдлагуудтай нийлж “Тавантолгой” гэх орон нутгийн чанартай компани байгуулж нvvрс олборлон цөм баяжсан тvvний эхнэр бас л татварын хэрэгт холбогдож, цагдаа барих гэж очиход гэртээ ороод vvдээ цоожилоод суучихсан юм гэнэлээ. Ер нь их хэмжээний татвараас нуугддаг бизнесменvvдийн тvvчээг УИХ-ын гишvvн асан “Ажнай” корпарацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ залгамжлах болов. Тэрбээр “Таван толгой транс”-ын нэрээр мөн л 2005 онд их хэмжээний татвараас нуугдаад амжиж. Бараг хоёр жилийн тэртээ болсон энэ хэргийг энэ сарын 21-нд Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн албанаас илрvvлэн “Таван толгой транс”-ын гvйцэтгэх захирал Д.Дагвадоржийг , баривчлан Ганцхудагт хорьжээ. Мөн тvvнтэй хамтарч хуурамч бичиг баримт бvрдvvлэн хилээр автомашин оруулсан хэргээр тус компанийн ТУЗ-ын дарга болох Д.Бат-Эрдэнэ гишvvний эхнэрийг шалгаж байгаа аж… Тэрбээр гvйцэтгэх захиралын хамтаар 2005 онд “Таван толгой транс” компанийн нэр дээр хятадаас нэг бvр нь 70-100 тоннын хvнд даацын 110 ширхэг автомашиныг гаалийн байцаагчтай хуйвалдан, бага vнэлгээ тогтоолгон хуурамч бичиг баримт ашиглан оруулсан. Тус автомашины нэг бvрийн vнэ нь 60 мянган ам. долларын vнэтэй байтал хилээр 15-18 мянган ам.долларын vнэтэй гэсэн хуурамч баримтаар оруулж ирсэн байжээ. Ингэснээр тус компани нь эдгээр машиныг хилээр оруулж ирсэний татвараас 1,2 тэрбум төгрөгийг “хэмнэсэн” аж. Vvнийг тогтоосон ч цагдаа нар УИХ-ын гишvvний гэрлvv халдахаас айж, тvvний татварын хэрэг бас л нам дарагдаад өнгөрч байсан удаатай. Тэгвэл өнөөдөр улсад их хэмжээний татварын өртэй экс гишvvн Бат-Эрдэнэ мөнгөөр ёстой л нэг туйлж байна. Экс гишvvн Бат-Эрдэнэ 149 саяын vнэтэй Рэнж Ровер жип хөлөглөж, 200 гаад сая төгрөгний vнэ бvхий хурдан адуу цуглуулж, 230 саяар тансаг байшин бариулсан гэдэг. Гэвч саяхан Д.Бат-Эрдэнэ захирал 230 саяын vнэтэй орон гэрээ шинэчилж, байр сууцаа сольжээ. Тэрээр хотын төвд Япон улсын элчин сайдын яамны дэргэд 23 өрөө тансаг байр худалдан авч, супер засвар хийлгэж, англиас vнэтэй тавилга захиалсан тухай яриа бизнесийн хvрээнийхний анхаарлыг татаж байна.


Shudarga.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
nohod tegeed yah gesen um be yach chadahgui baij
IP:124.158.92.27  2018-01-30 15:30:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.