Шєнийн цэнгээний газрын удирдлагууд гомдолтой байна

2010/06/09
Share |
Хүмүүс:
Шєнийн цэнгээний газрын удирдлагууд гомдолтой байна

Цаг хэтрvvлэн ажиллаж цонх хаалгаа хаачхаад vйл ажиллагаа явуулан хууль зөрчиж байна гэсэн vндэслэлээр эрхээ хасуулж хаалгаа лацдуулсан шөнийн цэнгээний газар бар ресторануудын удирдлагууд өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж нийслэлийн удирдлагад гомдоллож байгаагаа илэрхийллээ.
Тэд мөн МVХАVТ-ын дэргэдэх шөнийн клубуудын зөвлөл, Хотын соёлыг дэмжих холбооны төлөөлөл гэдгээ ч хэлсэн. Энэ бvх байр сууринаас бусдыгаа төлөөлөн энд иржээ. Шинээр гараад удаагvй байгаа Нийслэлийн засаг даргын 91-р тогтоолын хvрээнд нийт 61 аж ахуйн нэгж байгууллага vйл ажиллагаа явуулах эрхээ өнгөрсөн сарын 28-ны өдөр хасуулсан. Нийслэл дvvргийн цагдаа нар ч цагаандаа гарсан шөнийн цэнгээний газруудыг дийлэхээ больсноо засаг ноёндоо учирлаж, хаалга vvдийг нь лацдаж архи дарсыг нь ч хураасан ч эргэн торгуулиа төлөөд vйл ажиллагаагаа явуулдаг тухай хэлж бай. Асуудлыг ингэж шийдлээ гээд нийслэлд хотод гарах архидан согтууралт бууруулахгvй, харин эсрэгээрээ нэмэгдэж тэнд ажиллаж байсан хvмvvс дээр нэмээд ажилгvй болон ядуурлын шат нэгээр ахиж ажилгvйчvvдийн тоо хэдээр нэмэгдэнэ гэж бар цэнгээний газрын удирдлагууд vзэж байгаагаа дуулгасан юм.

Энэ жилийг бизнесийн жил гэж зарлачихаад бизнесмэнvvдээ дэмжинэ гэж хэлчихээд ийм хомроглон туйлширсан шийдвэр гаргалаа гэж тэд эсэргvvцэж байгаа аж. Харин хуулийнхаа хvрээнд vйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжvvдийг бид хааж боогоогvй. Сvvлийн бvтэн 8-н жил Монгол Улсын хууль дvрмийг гутаан доромжилж vл тоон өглөө болтол архи согтууруулах ундаагаар иргэдэд vйлчилж, хаалга vvдээ хаачхаад шөнө дунд хvртэл vйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжvvдийн эрхийг тvр хугацаагаар хязгаарласан. Хэрэв хуулийн хvрээнд ажиллана гэвэл өнөөдөр ч эргэн эрхээ сэргээх боломжтой тухай Хотын удирдлагууд хэллээ. Асуудал ийн дээрээ тулчихаад байхад vйл ажиллагаа явуулах эрхээ хасуулсан эрхмvvд 24 цагаас хойш ажиллахгvй гэсэн шийдвэртэй огт санал нийлэхгvй байгаа юм. Харин дотор нь зохицуулалт хийж, 24 цагаас хойш согтууруулах ундаагаар vйлчлэхгvй зөвхөн ундаа жvvс усаа зараад диско клубээ ажиллуулая гэсэн санаачлагуудыг гаргасан байна.

Б.Анхаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.