С.Жавхлан: Ер нь би дарамтан дунд амьдарч байна даа

2010/06/09
Share |
Хүмүүс:
 С.Жавхлан: Ер нь би дарамтан дунд амьдарч байна даа

Гавьяат жvжигчин С.Жавхлантай ярилцлаа.
-Та сайхан дээл өмсжээ.
Гэхдээ дээл өмсөөгvй бол монгол хvн биш гэсэн vг чинь арай хатуудсан шиг санагдсан?


-Тийм vv. Vгvй байх аа. Харин ч vнэнийг л хэлсэн.
-Тань шиг зуны халуунд монгол дээлээ өмсөөд явах хvн тийм ч олон биш байх аа?

-Энэ бол чиний л бодол.
-Бид даяаршсан нийгэмд амьдарч байна. Монгол дээлнээсээ салахгvй бол дэлхий ертөнц биднийг хэрхэн харах бол?

-Тэнэг, мангар гэж лав бодохгvй. Харин гайхан биширч хvлээж авна. Манай монголчууд эртнээсээ л даган дуурайж биш байлдан дагуулж явсан vндэстэн шvv дээ.
Магадгvй биднийг дуурайж vндэстнvvд өөрийн хувцас өв соёлоо гэх ч юм бил vv. Ямартай ч энэ цаг vед би монголдоо монголоороо л амьдармаар байна. Надад эхнээсээ саад бэрхшээл гарч ирж байна. Гэхдээ би vvнд гудайж нугарах эр хvн биш л дээ.

-Ямар саад бэрхшээл?
-Улсын их хуралд дэвшсэнээс хойш надаас маш их хэмжээний татвар нэхэмжилж байна. Мөн утсаар Чи муу vндэсний ёс заншил гээд л яваад байдаг. Ер нь бvх зvйл чинь гадных болсон шvv дээ. Монголын парламентын гишvvдийн 52 нь гадных гээд бодчих гэх мэтийн утга учиртай мессеж, яриа салахгvй л байна. Ер нь би дарамтан дунд амьдарч байна даа. Гэхдээ зvгээр ээ. Цаг хугацаа бvгдийг харуулах байх аа.

-Дарамтнаас айж байна уу?
-Монголын төрд vнэнийг ярьсан хvн хэлмэгддэг л юм гэнэ лээ. Гэхдээ би эх орон, ард тvмнийхээ өмнөөс vнэн vг хэлснийхээ төлөө адлагдаж чадахгvй. Миний сэтгэл эх орны төлөө л байдаг. Монголын хөрсөнд ургаж байгаа цэцэг хvртэл амар тайван байгаасай гэж би хvсдэг. Миний хvсэл сайн сайхны төлөө болохоор надад айж эмээх зvйл алга даа. Гэхдээ бидний монгол дэндvv бохир байна. Эх орон, ард тvмнийхээ төлөө гэсэн хэн нэгний сэтгэлийг гадныхан тvрэмгийлж байна. Мөн гадныхан гэхээсээ илvv бид дундаасаа өтсөн байна шvv дээ. Төрийн албан хаагчид Монгол улсын төлөө зvтгэе гэж тангарагаа өргөдөг. Vvнийг Гадныхны төлөө зvтгэе гэж өөрчилбөл яасан юм бэ гэж бодож байна. Цаанаа өөр юм бодсон хэрнээ наанаа худлаа эх оронч царайлаад яах юм бэ. Шударга нь дээр Гадныхны төлөө зvтгэе гэж хэлж тангарагаа өргөж байгаач гэж уриалмаар байна.

-Тэрслvv vг байна?
-Яг ний нуугvй ярихад тийм л байна. Vнэнээ хvлээгээд шударга байя л даа.


-Та дээр Надаас их хэмжээний татвар нэхэмжилсэн гэж ярьсан. Дуучин С.Жавхлан тийм баян хvн vv?
-Яг vнэндээ би татвар төлөөд байх хэмжээний эд хөрөнгөтэй хvн биш. Ер нь сонгуульд нэр дэвшсэнээс хойш л намайг оролдож эхэлсэн. Би Монгол улсын иргэн. Яагаад Улсын их хуралд нэр дэвшиж болохгvй гэж. Би ганцхан дуулах л vvрэгтэй хөгжим биш шvv дээ. Би хvн. Тийм болохоор би өөр чиглэл рvv орж энэ насаа эх орныхоо төлөө л зориулъя гэж бодсон юм. Өнөөдөр дуучин нэр зvvж яваа ч Монголынхоо морин хуурын чуулгатай нэг дуу ч дуулж чадаагvй явж байна шvv дээ. Хvмvvсийн ярьдгаар Арабын Шах шиг байсан бол би дуулах л байсан. Одоо хэдэн электрон хөгжимтэй л дуулж байна. Гэхдээ би эд хөрөнгөд шунадаггvй. Сэтгэлээрээ л баян явна.

-Энэ жил тоглолтоо яагаад хийгээгvй юм бэ?
-Эх орондоо байгаа энгийн залуу vнэн зvйл ярьсныхаа төлөө дарамтад орж байна. Би сvvлийн гурав, дөрвөн жил тоглолтоо сонсогчдодоо хvргэсэн. Харин энэ удаа хvмvvсийн дарамт шахалтаас болж тоглолтоо хойшлуулаад байна. Одоо ч бараг тоглогдох шалтгаангvй болж эхэлж байна.

-Яагаад?
-Энэ бvхэн хэсэг хугацааны дараа тодорхой болж эхлэх байх аа. Одоо олон зvйл яримааргvй байна. Ер нь бид эх орныхоо төлөө нэгдэх цаг нь болжээ. Бидний өвөг дээдсийн vлдээсэн дөрвөн мянган гол, гурван мянган нуур алга болсон. Ирээдvй vед маань юу vлдэх нь тодорхойгvй болчихоод байна. Би эх орноо дөрвөн удаа тойрсон. Овоон дээр минь архины шил дvvрч, уулын маань бэлийг сэндийлж ухаад хаясан байна. Мөн бид нар ёс заншлаа сэргээе гэж хэлж ярьж байхад урдаас чөлөөт нийгмээ гээд сууж байгаа хvмvvсийг би сармагчин л гэж нэрлэхээс өөр арга алга.

-Таныг хөдөөний дуучин гэж доромжилсон ч гэх юм уу, ёжилсон байдлаар дууддаг. Vvн дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Би хөдөөний эсвэл хотын хvн биш. Самандын Жавхлан монгол хvн. Бид хэзээ ч ийм бие биенийгээ зааглаж, ялгасан байж болохгvй. Би тэгэж байгаа хvмvvст Та нар хэнээс vvсч хэний хувцсыг өмсчихөөд ингэж байгаа юм бэ. Төрлөө олоорой л гэж хэлмээр санагддаг.

-Бас нэг хэсэг нь Аргогийн дvv гэж ярьдаг. Та сонссон уу?
-Тийм vv. Хөх шоргоолжны домог гэдэг дууг минь сонсоорой. Тvvнээс С.Жавхлан гэдэг хvн Аргогийн дvv мөн vv гэдгийг ойлгоно гэж бодож байна.

-Тэгвэл таны ард хэн нэгэн байдаг уу, АЖ Г.Хайдав, Донж-ийн Б.Төгөлдөр гэх ч юм уу?
-Би энэ хоёр хvнтэй хамтран ажиллаж санал бодлоо хуваалцдаг. Тvvнээс биш миний алхаа гишгээ бvхнийг заагаад байдаггvй. Боловсроод боловсролыг нь эзэмшээд гараад ирсэн хvмvvс эх орныхоо төлөө юу хийж байгаа юм бэ. Хэрвээ тэд нар эх орноо хэмээн боддог байсан бол одоогийн монгол маань иймэрхvv байдалтай байхгvй шvv дээ. Товчхондоо хэлэхэд энэ бодол маань л намайг улс төрд хөтөлсөн.

-Та улс төрд ороод яг юу хийж амжуулсан байна вэ. Ярьж хэлж байгаа зvйл чинь хэр биелэлээ олж байгаа бол?
-Хийж байгаа. Монголынхоо ёс заншлыг тэр хэвээр нь авч vлдэхийн төлөө би энэ залуу насаа зориулж явна. Мөн Хөх монголын дэг жаяг нэртэй сонин гаргаж байна. Энэ сонинд монголын ёс заншилтай холбоотой мэдээллvvд гарч байгаа. Дөрвөн дугаар гаргалаа. Ер нь маш их амжилттай байгаа шvv. Монголын гэсэн тодотголтой хэд хэдэн номыг ивээн тэтгэсэн. Цаашид хийх бvтээх олон зvйл байна даа.

-Таныг Шуранхай хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй амьдарч байгаа гэж яриад байгаа. Энэ vнэн юм уу?
-Миний хувийн амьдрал хэнд ч сонин биш шvv дээ. Энэ талаар ярьж цаг бараад яахав.

-Хvмvvс их сонирхдог л доо?
-Хэзээ, хаана хэнийг хайрлах нь миний л асуудал. Миний хувийн амьдралын тухай олон ч удаа бичлээ. Ер нь бол Монгол Улсаа монголоор нь авч vлдэхийн төлөө л бид санаа тавих хэрэгтэй байна. Миний хувийн асуудалд санаа зовох хэрэггvй.

-Таныг хvмvvс одоо дуучин гэж хvлээж авах уу, улс төрч гэх vv. Аль нь танд ойрхон санагддаг вэ?
-Би ганцхан дуулаад явах биш, хоёр дахь чадвараа нээж чадлаа. Сайхан л байна. Vvгээрээ би Жавхланд мянга мянган чадвар байгааг олж харсан. Би залуу хvн. Энэ насандаа сайн сайхан зvйл хиймээр байна. Цаг хугацаа өнгөрсөн ч хойч vедээ хийсэн зvйлээ яриад онгироод сууя л даа.

-Vсээ ургуулж байгаа юм уу?
-Гэзэг бол долгионыг өөрөөрөө дамжуулж, тархи, зvрх сэтгэл, бодол ухаанд зөн мэдрэмж нэмэгдvvлдэг. Тийм ч учраас бидний өвөг дээдэс бvстэй, бvсгvй ялгалгvй гэзэг тавьдаг байсан биз дээ. Эх хvнийг зөн совин ихтэй гэдэг. Гол учир нь гэзгэндээ байгаа юм. Товчхондоо ийм л байна.

-Таныг урт vс илvv овортой харагдуулах юм биш vv?
-Миний насыг мэддэг бvх хvнд баярлалаа. Намайг овортой болгож харж байгаа тэр хvнийг би сэтгэлээрээ овортой хvн гэж хэлмээр байна. Миний vсний ширхэг бvрийг тоолж суугаа завтай, залхуу хvмvvсийг би хvндлэн биширч байна.

Т.БАТСАЙХАН

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.