Тvмэн олноо ядууралд тvлхсэн төрийн бодлого

2010/06/10
Share |
Хүмүүс:
Тvмэн олноо ядууралд тvлхсэн төрийн бодлого

1994 оны эхээр Монголд ядуурал байгаа эсэх, ядуу хvн гэж хэнийг хэлэх талаар ярьж эхлэх vед Х.Гvндсамбуу, Я.Шуурав нарын эрдэмтэн, судлаачид "Ядуу хvн" гэж амьжиргааны доод тvвшингээс доогуур орлоготой, тэрхvv орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй иргэдийг хэлэх, тэрхvv орлогынхоо 40 хувиас доош орлоготой бол "нэн ядуу" гэж vзэх томъёоллыг дэвшvvлж байснаас хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Энэ томъёолол нийгмийн халамжийн тухай хуульд тусгай заалт болж, халамжийн дэмжлэг, туслалцаа vзvvлэх vндсэн шалгуур нь болдог. Амь зогоох төдий хэмжээний, хамгийн хямд vнээр тооцсон хvнс, хамгийн хямд хувцас хунар, ойр зуурын ахуйн хэрэглээний зvйлсийг хамруулсан нэг хvний сарын хэрэглээний өртгийг амьжиргааны доод тvвшин гэж vздэг. Өөрөөр хэлбэл ядуурлын шугам гэсэн vг. Энд тансаг хэрэглээнд хамаарах гар утас, автомашин, алт, мөнгөн эдлэл, архи дарс огт хамаарахгvй. Энэхvv ядуурлын шугамаас илvv орлоготой, сэтгэл санаа дvvрэн амьдрах боломжийг төрөөс иргэддээ олгох бодлогыг баримтлах нь зvйн хэрэг. Тэгж байж л иргэд хангалуунаа байг гэхэд боломжийн амьдарна гэсэн vг. Энэ бодлого яаж хэрэгжиж байна вэ? гэдэг бидний ярих сэдвийн нэг болоод байна.

Бие даан амьдрах чадваргvй, асран хамгаалагч, халамжлан дэмжигчгvй хvмvvсийг эмзэг бvлгийнхэн гэдэг. Бvтэн өнчин хvvхэд, хөдөлмөрийн чадвараа бvрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж хандах хvнгvй өтөл настан эхний ээлжинд энэ бvлэгт хамаарна. Тэд ажил хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, амьжиргааны эх vvсвэргvйгээс төрийн халамжинд хамрагдаж, шаардагдах хөрөнгө мөнгийг төрөөс авч байх эрхтэй. Монголын төр ч энэ vvргээ гvйцэтгэж байгаа. Гэхдээ хэр зэрэг гэдэг тун эргэлзээтэй. Дээр дурдсан амьжиргааны доод тvвшинг төрийн "хишиг" хангаж байгаа эсэх нь тvvний гол хэмжvvр шvv дээ. Төрийн анхааралд өртөж нийгмийн халамжийн тэтгэвэр авч байгаа насанд хvрсэн иргэдэд сард 41400 төгрөгийн тэтгэвэр олгож байна.

Энэ нь амьжиргааны доод тvвшингийн 40 хувийг хангаж чаддаггvй. Яагаад гэвэл амьжиргааны доод тvвшингийн нэг хvнд сард ногдох хэмжээг 101600 төгрөг гэж статистикийн байгууллагаас албан ёсоор олон нийтэд зарласан. Тэгэхээр эмзэг бvлгийнхнээ эхний ээлжинд ядуурал руу тvлхэх төрийн бодлого vйлчилж байна гэж ойлгогдоод байгаа биз. Халамжийн ийм тэтгэврийг өнгөрсөн онд 52.0 мянган насанд хvрсэн иргэд авсан гэх тооцоо байдаг. Тэдний гэр бvлийнхнийг оруулан тооцвол 200-гаад мянган хvн төрийн бодлогоор "нэн ядуу" амьдарч байна гэсэн хэрэг юм уу даа. Бас болоогvй ээ, vvнээс бага хэмжээний "халамжийн тэтгэмж" авдаг хэсэг ч бий. Өвчтэй хvнээ асарч байгаа хөдөлмөрийн чадвартай иргэд, жирэмсэн, амаржсан эхчvvд гээд сарын тэтгэмж нь 20.0 гаруй мянган төгрөгийн хэмжээтэй хvмvvс олон. Тэд бvр л "vгээгvй ядуу"-д орох байх. Зvй нь төрийн ивээлд амьдрах эмзэг хэсгийн иргэддээ боломжийн амьдрах нөхцөлийг бий болгох, ядуурлаас хамгаалах нь төрийн vvрэг. Ийм боломж, арга зам ч байгаа. Эхний ээлжинд тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдvvлэх арга байна. Халамжийн тэтгэврийг хоёр дахин нэмэгдvvлэхэд жилд ердөө 25-30 тэрбум төгрөг л шаардлагатай. Энэ хэрийн мөнгийг ноолуурт, оюутнуудын зорчих унааны зардалд, зуд турханд юу ч биш юм шиг л шийдэж орхидог шvv дээ. "Халамж хавтгайрлаа" гэж ярьцгааж байгаагийн нэг шалтгаан нь хvн бvхэн халамжинд хамрагдах арга замыг эрж, хайх болсон явдал.

Хөл, гарын хуруугаа бага зэрэг гэмтээсэн, сонсгол нь насны эрхээр бага зэрэг буурсан, хvндэвтэр хагалгаа хийлгэсэн хvн бvр л эмзэг бvлэгт хамрагдах, тэтгэмж, тэтгэвэр авах хvсэлтэй байдаг нь нууц биш. Тэднийг хөлгvй, гаргvй, хараагvй, хэлгvй, сэтгэцийн өвчтэй, хөдөлмөрийн чадвараа бvрэн алдсан хvмvvстэй харьцуулж болох уу даа. Энэ асуудалд гадаадын мэргэжилтнvvд, шинжээчид шvvмжлэлтэй хандаж байсан удаа цөөнгvй. Тvvний vндсэн дээр л Халамжийн хууль шинэчлэгдэн батлагдсан. Даан ч хэрэгжихийн шатанд сонгуулийн хугацаа хаяанд ирсэн учраас "чадахаар" нь хуульдаа өөрчлөлт оруулчих юмсан. Энэ асуудлыг нарийвчлан судалж, эмзэг бvлгийн хvрээг зөв тогтоож чадвал халамжийг жинхэнэ эзэнд нь хvргэж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдvvлэх боломж бvрэн бийг эрх мэдэлтнvvд анхааралдаа авах цаг аль хэдийнээ болжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.