Тавантолгойгоос нэг Монгол хvн 13000 долларын хувьцаа эзэмших боломжтой

2010/06/10
Share |
Хүмүүс:
Тавантолгойгоос нэг Монгол хvн 13000 долларын хувьцаа эзэмших боломжтой

Монгол улсын ерөнхий сайд Батболд Тавантолгойгоос Монгол улсын иргэн бvр хувьцаа эзэмших боломжтой гэж хэлсэн нь олны анхаарал татаад байна. Зарим төрийн бус байгууллага бvр нэг Монгол хvн хэдэн төгрөгний хувьцаа эзэших боломжтойг хvртэл тооцоолж гаргажээ. Энэ тооцоогоор бол нэг Монгол хvн 13 мянган долларын хувьцаа эзэмших боломжтой юм.


Оюутолгойн орд газраас Монголчууд санасандаа хvрсэн хувь хишиг хvртэж чадаагvй байгаа. Харин Тавантолгойн орд дээр энэ алдаанаасаа суралцаж иргэн бvр хувьцаа эзэмших маягаар хувь хишиг хvртэх ёстой гэж Иргэний хувьцаа төрийн бус байгууллага vзэж байна. Энэ утгаараа тэд Монгол улсын ерөнхий сайд Батболдын санааг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тавантолгойн хувьцаа иргэдэд яагаад ашигтай болохыг тэд Тавантолгой компанийн хувьцаан дээр тайлбарлаж байна. Тавантолгойн орд газар 6,4 тэрбум тонн нvvрсний нөөцтэй. VVний нэг тонныг нь бохироор гаргалаа гэхэд 56 доллар гэж тэд тооцож байна.

Ингэж олсон орлогын 10 хувийг л иргэддээ хувьцаа болгож олгоход хангалттай. Нийт орлогын 10 хувь 35,84 тэрбум доллар болох бөгөөд vvнийг 2,7 сая хvн амд хуваахад нэг МОнгол хvнд 13000 мянган долларын хувьацаа оногдох тооцоо гарчээ. Мэдээж хэрэг vvнийг иргэн бvрт хvргэх 1,5 саятай харьцуулахад их мөнгө. Бас дээрээс нь vvнийг Оювутолгойн хувь гэж 70,50 мянгын бэлнээр өгч “өөх ч биш булчирхай ч биш” болгох хэрэггvй. Vvний оронд давуу эрхийн хувьцаа хэлбэрээр иргэдэд олгох нь зvйтэй. Давуу эрхийн хувьцаагаар олгосон тохиолдолд иргэд удирдлагад оролцохгvй, зvгээр л ноогдол ашиг хvртэж сууна гэсэн vг юм.

Гэхдээ vvнд мөн эхний хэдэн жилдээ хувьцааг зарж борлуулж болохгvй гэсэн нөхцөл тавих нь зvйтэй гэж vзэж байна. “Иргэний хувьцаа” төрийн бус байгууллагын энэ залуус уул уурхайн баялагийг ард иргэд тэгш, vр өгөөжтэй хvртэх зарчмыг төр барммтлаасай гэж хvсч байгаагаа илэрхийлсэн. Хvний хөгжил сангаас бэлэн мөнгө тараасныг тэд эсэргvvцэж байсан. Нийт 500 мянган төгрөг тараахад 1,4 их наяд төгрөг хэрэгтэй. Vvнийг зvгээр тарааж байхын оронд хөрөнгө оруулалт хайгаад байгаа коксын vйлдвэр, 40 мянган айлын орон сууц зэргийг өлхөн барих боломжтой гэж жишээ татаж байгааг засгийн газкар, УИХ анхаарахад илvvдэхгvй л юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.