ТЭЖЭЭВЭР АМЬТДЫГ БИД ХООЛЛОЖ, УНДЛААД ЯАХ ЮМ

2010/06/10
Share |
Хүмүүс:
ТЭЖЭЭВЭР АМЬТДЫГ БИД ХООЛЛОЖ, УНДЛААД ЯАХ ЮМ

Төрийн албаны 7000 орчим орон тоог хасч 30-аад тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар Ч.Улаан сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн дvгнэлтээ гаргаад буй. Ажлын хэсгийнхэн тодорхой хугацаанд судалгаа хийж дөрвөн ч удаа хуралдаж нягталж шалгасан учир буруу ташаа мэдээлэл байхгvй гэдгээ Д.Дэмбэрэл даргад уламжилсан.


Мөн Засгийн газраас өргөн барьсан төсөл болон дунд хугацаанд төсөвт гарах ачааллыг харгалзан vзсний vндсэн дээр далд нөөцийг илрvvлэх, vр ашиггvй зардлыг багасгах, төрийн албаны шинэчлэлийн хvрээнд ажлын шат дамжлагыг цөөрvvлэх, давхардлыг арилгахад гол анхаарлаа хандуулсан гэдгээ хэлсэн билээ. Энэ талаар бусад гишvvн ямар бодолтой байгаа талаар санал бодлыг нь сонссон юм.


Д.ТЭРБИШДАГВА: ХЭДХЭН ХVНИЙ АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛАХЫН ТУЛД УЛС ТӨРЖИХ ШААРДДАГАГVЙ

-Та хоёр жил гаруй төрийн апбаны бvтэц бvрэлдэхvvнийг өөрчлөх, цомхотгох тухай ярьсаар ирсэн. Тэгвэл таны санааг Ч.Улаан сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ажил хэрэг болгох бололтой. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-2008 оноос хойш энэ асуудаын талаар олон удаа хэлж, ярьж байсан. Vнэхээр төрийн албан хаагчийг давхардуулсан, олон тооны газар, агентлаг, төрийн vйлчилгээний, төрийн өмчит компаниудыг байгуулсан зэргаэс харвал орон тоог их хэмжээгээр нэмэгдvvлсэн нь ойлгомжтой. Төрийн албаны бvтэц зохион байгуулалт бvрэлдэхvvний талаар саналаа боловсруулж оруулж ир гэсэн УИХ-ын тогтоол хvртэл гарсан. Гэвч өнөөг хvртэл тогтоол хэрэгжээгvй. Туйлын харамсмаар. Төрийн бvтцэд, авлига, хvнд суртал, дарамт хэрээс хэтэрсэн. Хэтэрхий их давхардсан орон тоо, олон орлогч дарга нар байна. Өөрөөр хэлбэл, энэ олон шат дамжлага, дараалсан бvтэц зохион байгуулалт нь ард тvмнийг хvнд суртлаар цөхрvvлэх болсон нь бодит vнэн. Иймд vvнийг өөрчлөх хэрэгтэй. Ингэхийн тулд бvтэц бvрэлдэхvvнийг өөрчлөх, орон тоог цомхотгох асуудлаар дорвитой асуудал хийгээсэй гэж бодож байлаа. Харамсалтай нь 2008 оноос хойш Засгийн газар дорвитой алхам хийгээгvй. Харин Ч.Улаан сайдаар ахлуулсан ажлын хэсэг зоригтой алхам дэвшvvлж тавьж байгаа нь зөв.


-7000 хvнийг цомхотгох асуудал яригдаж байгаа. Энэ хэр бодигой тоо вэ?
-Чухам хэдэн хvн гэдгийг Засгийн газар оруулж ирэх байх. Ер нь хаана орон тооны илvvдэл байна гэдгийг Засгийн газар өөрөө судалж vзээд давхардлыг багасгах арга хэмжээ авах хэрэгтэй. УИХ-ын тогтоолоор маш тодорхой чиглэл өгсөн.

-Нөгөөтэйгvvр илvv орон тоог цомхотгочихлоо. Тэгэхээр нэг хэсэг ажилгvй хvмvvс бий болно. Ингэхээр ажилгvйчvvдийн эгнээ тэлэх бус уу. Vvнийг хэрхэн зохииуулах нь зvйтэй вэ?
-Илvvдэл орон тоог цөөллөө гээд ажилгvйчvvдийн эгнээг тэлж, байгаа юм шиг харагдахыг vгvйсгэхгvй. Тэд нар чинь боловсролтой, мэдлэгтэй, чадвартай хvн л юм бол хаана ч ажил олдоно биз дээ. Монголын бvтээн байгуулалтад маш олон ажлын байр бий болж байна. Тэдний орон тоо хаа нэгтээ vгvйлэгдэж байж таараа. Яахаараа нэг хэсэг нь зvгээр цалин авч цомхотголоор айлган сvрдvvлж байх ёстой гэж. Өөрсдөө ажил олж хийх хэрэгтэй биз дээ. Тийм л мэдлэгтэй боловсролтой, чадалтай юм бол өөрөө өөрийгөө аваад явъя л даа. Маш олон ажил хэрэгч хvмvvс аж ахуйн нэгж байгууллагыг удирдаад, ажлын байрыг нэмэгдvvлээд өөрсдийгөө аваад явж болоод л байна. Тэгэхэд яахаараа төрийн албан хаагч нэрийн дор татвар төлөгчийн мөнгөөр илvvдэл орон тоо гаргаад хvмvvсийг угжиж байх ёстой юм. Өөрсдөө бvтээн байгуулж, татвар төлж улс орноо хамтдаа хөгжvvлье. Шулуухан хэлэхэд хэдхэн хvний ажлын байрыг хадгалж vлдэхийн тулд хаацайлж, хамгаалж, улс төржvvлж, олон зvйл ярихаас илvvтэй улс орныхоо ачааны хvндийг vvрч яваа татвар төлегч хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагуудаа илvvтэй дэмжмээр байна.


З.АЛТАЙ: ТЭЖЭЭВЭР АМЬТДЫГ БИД ХООЛЛОЖ, УНДЛААД ЯАХ ЮМ

-Төрийн албан хаагчийг цомхотголоо гээд vнэхээр төсвийн зарлага хумигдаж чадах уу?
-Төсвийн энэ урсгал зардал арай хэтэрлээ. Өөрөөр хэлбэл, төсвийн 40 гаруй хувийг нийгэмд баялаг бvтээдэггvй татвар төлөгчдийн мөнгөөр конторт суугаад ажил vйлчилгээ эрхэлсэн нэр зvvдэг компьютер тоглосон хvмvvс эзэллээ. Тэгэхээр цомхотгох нь зvйтэй байгаа биз дээ. Цомхотгол хийх шаардлагатай. Ингэхгvйгээр бид яах юм.

-Ажилгvйчvvдийн эгнээ хvрээгээ тэлэх юм биш vv. Vvнийг хэрхэн зохицуулвал дээр вэ?
-Өөр яах юм. Тэжээвэр амьтдыг бид хооллож, ундлаад яах юм. Татвар төлөгчдийн мөнгөөр сул цалин авдаг хvмvvсээс аль болох хурдан салах хэрэгтэй. Тэр хvмvvс чинь боловсролтой, хөдөлмөрийн чадвартай юм бол өөрөө өөрсөддөө тохирсон ажил олоод хий л дээ. Монголын ард тvмэн чадах ядахаараа юм хийх гээд зvтгэж байна. Ямар ялгаа байна. Монголчууд бvгдээрээ баялаг бvтээдэг болох хэрэгтэй. Vзэг, цаас нийлvvлдэг хvмvvс монголоор нэг болчихлоо. Зоригтой ийм алхам хийе л дээ.


Х.БАДЕЛХАН: ГАШУУН ТVVХЭЭ ДАВТМААРГVЙ БАЙНА

-Төрийн албан хаагчдын орон тоо хэрээс хэтэрч, төсвийн зарлага хяналтаас гарлаа гэх болж. Vнэхээр төрийн албан хаагчдад буруу байна уу?
-Статистикийн судалгаагаар Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлага дотор анхаарал татсан, заавал эрvvлжvvлэх ёстой хоёр зvйл бий. Манай улсын 2006 оны төвсийг 2009 оныхтой харьцуулахад цалин хөлс гурав дахин өссөн нь харагдана. Жишээ нь 2006 онд 196 тэрбум төгрөгийн цалингийн фондтой байсан бол 2009 онд 578 тэрбум болжээ. Хэтэрсэн гэж хэлэхэд ч хэтэрсэн vзvvлэлт байгаа биз. Мөн энэ хугацаанд халамжийн зардал гурав дахин өссөн vзvvлэлттэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, 74 тэрбум төгрөгөөс 229 тэрбум болсон. Гэтэл бусад зардал огг нэмэгдээгvй байх жишээтэй.Тухайлбал, сvvлийн дөрвенжилийн хугацаанд бараа vйлчилгээний бусад зардал болох цахилгаан, тvлш, халаалт, тээвэр, шатахуун гэх мэтийн зардал 100 тэрбум төгрөгөөр буурчээ. Vvнд хэмнэлт гарсан байна. Тодруулбал, 496 тэрбум төгрөг байснаас 390 тэрбум төгрөг болгож бууруулж.

-Статистикийн дvнгээр яалт ч vгvй цалин хөлсийг бууруулах нэн тэргvvний шаардлага гарч байна гэж ойлгож болох нь ээ?
-Хавтгайруулж нэмсэн цалин хөлс, орон тоо, халамжийн санг залруулахгvй бол Монгол Улсын төсөв эрvvлжихгvй. Vvнийг засах нь зvйтэй. Дэлхийд хямрал нvvрлэлээ. Европт Грек улс бараг дампуурчихлаа. Одоо Грек улсын араас Испани, Италь дампуурлын ирмэгдээр ирлээ. Европийн орнуудын эдийн засгийн хямрал манай улсад нvvрлэхгvй гэх баталгаа байхгvй. Германы Канслер улсаа эрvvлжvvлэхийн тулд төрийн албан хаагчдын тоог 10 мянгаар цөөлнө гэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад эхэллээ шvv дээ. Тийм учраас Ч.Улаан сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхний дvгнэлтийг дэмжиж байгаа.

-Төрийн албан хаагчийн орон тоо ингаж хэт нэмэгдсэн нь юутай холбоотой юм бэ?
-Манайд улс төрийн аль нэг нам сонгуульд ялалт байгуулдаг. Тvvнийг дагаад хавтгайруулсан, урьдчилж тохирсон халаа сэлгээ их хийж орон тоо нэмэгдvvлдэг. Сvvлийн гурван жилд манай улсын эдийн засгийн бvтцэд ямар нэгэн өөрчлөлт гараагvй байна лээ. Ер нь 20 жилд гараагvй хэвээрээ байгаа. Гэтэл сонгуульд ялалт байгуулсан нам яамдын орон тоог нэмж, тvvний хэрээр сайд, дарга нарын тоо олширдог. Замбаараагvй орон тоо нэмэгдvvлсээр манай улсын эдийн засаг эрvvл бус болоод байна. Ийм байх юм бол манай улс нэг л өдөр дампуурна. Манай улс төд удахгvй цалингаа ч өгч чадахгvй байдалд хvрч мэднэ шvv дээ. Уг нь бидэнд гашуун тvvх бий дээ.

-Гашуун тvvх гэнэ ээ?
-Манай улс 1996-2000 онд дампуураад цалингаа ч тавьж чадахгvй байсан тvvх бий. Таван сар хvртэлх цалин, тэтгэвэрээ тавьж чадахгvй тийм хvнд хэцvv vе байсан. Vvнийг давтмааргvй байна. Vнэндээ удирдах тvвшинд маш их орон тоо нэмэгдсэн.

-Гэхдээ бас орон тоог цөөллөө гээд хэт олноор нь хvн халчихвал замбараагvй байдал vvсч мэдэх юм. Тухайлбал, ажилгvйчvvд нэмэгдэх бус уу?
-Vvнийг анхаарах зvйтэй. Гэхдээ нэг хvний хийх ажлыг 3-4 хийж байх шаардлагагvй. Ер нь тийм ч олон хvн цомхотголд өртөхгvй байх аа.


Л.Нинжсэмжид

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.