Гурилнаас хамааралтай байсан инфляцийн єсєлт дvрээ хувиргав

2010/06/11
Share |
Хүмүүс:
Гурилнаас хамааралтай байсан инфляцийн єсєлт дvрээ хувиргав

Vндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн байдлыг мэдээллээ.
Инфляци өмнөх сараас 3.2, өмнөх оны жилийн эцсийнхээс 13.1 хувиар өссөн байна. Он гарсаар инфляцийн өөрчлөлт cap бvр хоёроос дээш хувьтай гарсан ч өнгөрсөн сарынх шиг 3.2 хувийн өндөр өсөлт байгаагvй аж.

Энэ өсөлт мах, махан бvтээгдэхvvний бvлгийн vнийн өсөлт шууд нөлөөлсөн байна. Улс, нийслэлд vнийн өсөлт жигд байгаа аж. Тухайлбал, 20 аймагт мах, махан бvтээгдэхvvний vнэ 50 хувь, 16 аймагт төмс, хvнсний ногооны vнэ 20 хувиар өссөн байна. Мөн шатахууны vнэ, хот хоорондын ачаа тээврийн vнэ нэмэгдсэн нь тээврийн бvлгийн vнэ өсөхөд нөлөөлсөн аж. Энэ бvгд хэрэглээний vнийн сарын өөрчлөлт өндөр гарах нөхцөлийг бvрдvvлжээ.

Гэхдээ тээврийн салбарынхаас хvнсний бvлгийн vнийн өсөлт ихэнх хувийг эзэлж байна. Харин Улаанбаатар хотын өргөн хэрэглээний бараа бvтээгдэхvvний өсөлт улсын дунджаас дээгvvр (4.2 хувьтай) байна. Тодруулбал, Улаанбаатар хотын инфляци жилийн эцсийнхээс 16.1 хувьтай байгаа юм. 2008 оны инфляцийн өсөлт гурил, гурилан бvтээгдэхvvнээс хамааралтай байсан бол энэ удаагийн махны vнийн өсөлттэй холбогдов.

Мөнгөний агрегат vзvvлэлтээс харахад он гарсаар зээлийн өрийн vлдэгдэл өсөхгvй зогсонги байдалтай байна. Харин төгрөгийн гадаад валюттай харьцах ханш өмнөх оны мөн vе, сартай харьцуулахад бага зэрэг чангарсан ч тогтвортой байна. Манай улс хоёр триллион төгрөгийн хадгаламжтай. Өмнөх cap төгрөгийн хадгаламж өсөлттэй, валютын хадгаламж буу-ралттай байна.

Чанаргvй, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ энэ оны нэгдvгээр сард 25 хувьтай байсан. Дөрөвдvгээр сард 20, өнгөрсөн сард 19 хувьтай гарчээ. Хэдийгээр чанаргvй зээлийн хэмжээ саарч байгаа ч банкны салбарын асуудал хэвээр байна. Тус зээлийн хэмжээ буурахгvй байгаагийн гол буруутан нь барилгын салбарт тvгжигдсэн зээл болж байна. Харин хөдөө аж ахуйгаас бусад салбарт сэргэлт ажиглагдсаар байгаа. Энэ нь гадаад худалдааны эргэлт сайжирч байгаатай холбоотой. Гадаад худалдааны эргэлт сайжрах нь vйлдвэрлэлийг дэмжих хөшvvрэг болдог.

Vvнээс гадна Vндэсний статистикийн хороо Бизнесийн төлөв байдал, хандлагын судалгааг өнгөрсөн оноос хийж эхэлжээ. Энэ удаа гурван улирлын судалгааний дvнгээ олон нийтэд мэдээлж байгаа аж. Судалгаанд эдийн засгийн бодит салбараас аж vйлдвэр, худалдаа, барилгын салбарын аж ахуйн 2800 нэгж хамрагдсан байна. Энэ нь нийт аж ахуйн нэгжийн тоотой харьцуулахад цөөн харагдаж байгаа ч тухайн салбартаа нөлөөтэйг нь сонгосон байна.

Тиймээс дээрх салбарын хандлага судалгаагаар бvрэн харагдсан гэж vзэж байна. Vр дvн нь сөрөг, эерэг хандлагаар илэрхийлэгддэг аж. Тухайлбал, I улирлын хандлага эерэг нь сөргөөсөө 26 нэгжээр илvv байжээ. Энэ нь ирэх улиралд бизнес эрхлэгчид эерэг хvлээлттэй байна гэсэн vг. Тодруулбал, 7.6 хувьтай гарч байгаа I улирлын эдийн засгийн өсөлт ирэх улиралд буурахгvй гэсэн найдлагатай байгаа юм. Цаашид улирал тутам хийх судалгаанд бусад vйлчилгээний салбарыг хамруулж хvлээлтийг нь тодорхойлж байх аж.


Б.Мягмансанж niigmiintoli.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Êóïèòü Ñêîðîñòü a-PVP âÒûðíûàóç Êóïèòü ìåòîäîí â Ïë¸ñå Êóïèòü çàêëàäêè êîêàèí â Ìûñêå Ðåàãåíò â Çëûíêå Êóïèòü çàêëàäêè øèøêè â Âîëãîðå÷åíñêå Купить Витамин ÐšÐ¸Ð·Ð¸Ð»ÑŽÑ€Ñ ‚ Êóïèòü Àìôåòàìèí â Ïåâåê Çàêëàäêè ìåòàäîí â Êåð÷üîñïàðèâàåò ñÿ Çàêëàäêè ñòàô â Îõå Êóïèòü Ñêîðîñòü a-PVP âÈëàíñêèé ÊóïèòüÑïàéñ ðîññûïüâ Ïðèâîëæñêå Êóïèòü çàêëàäêè àìôåòàìèí â Îáíèíñêå Êóïèòü çàêëàäêè ñòàô â Êóâàíäûêå Êóïèòü Íàðêîòèêè â Çëàòîóñòå Psilocybe â Àíèâå Êóïèòü Øèøêè àê47 â Ñîëíå÷íîãîðñê Êóïèòü çàêëàäêè ìåòàäîí â Êðàñíîòóðüèíñêå Êóïèòü ìåòîäîí â Âûñîöêå Ðåàãåíò â Âîëõîâå Êóïèòü òðàìàäîë â Ìàëãîáåê Çàêëàäêè ëèðèêà â Ñòàâðîïîëå Psilocybe â Íèæíåé Ñàëäå Çàêëàäêè ãåðîèí â Øàãîíàðå Êóïèòü ñîëü â Ñóðàæå êóïèòü çàêëàäêè â Êåð÷üîñïàðèâàåò ñÿ Çàêëàäêè ñïàéñ ðîññûïü â Ìåäûíè Êóïèòü çàêëàäêè ãåðîèí â Áàëàõíå Виды Ð¿ÑÐ¸Ñ…Ð¾Ð°ÐºÑ ‚ивных веществ
IP:5.8.47.91  2018-09-26 08:11:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.