Болд баарнуудыг хаахыг эсэргүүцэж байна

2010/06/11
Share |
Хүмүүс:
Болд баарнуудыг хаахыг эсэргүүцэж байна

Дуучин Болд Монголд кофе шопуудыг олон болгохыг зөв зүйтэй хэмээн дэмждэг аж. Тэнд архи, шар айраг зарахгүй, ундаа, жимсний шүүс, төрөл бүрийн кофегоор үйлчилдэг болохоор жинхэнэ хотын соёлын нэг хэлбэр гэв. Мөн тэрээр залуусын чөлөөт цагаа өнгөрөөж стрессээ тайлдаг шөнийн цэнгээний газруудыг 12,00-оос хойш хаах болсныг эсэргүүцэж байгаа гэнэ. Дуучин залуу саяхан “Баар их байлаа гээд архичид нэмэгддэг, хотод сөргөөр нөлөөлдөг юм биш. Харин ч эсрэгээрээ хотын соёлыг дэлгэрүүлдэг ч байж болох юм. Залуус бид чинь уулзаж ярилцаж байж л санаа оноо гарна. Манайд кафе, баарнаас өөр уулзчих газар ховор. Олигтой парк ч үгүй байж. Хэрвээ байвал тэнд чинь очно гэхсэн” гэж ярьсан байна. Болдын сүүлийн үед залуусын дунд хүчээ аваад байгаа монгол поп гэдэг урсгал өөрөө маш өргөн цар хүрээтэй, бидний жинхэнэ сонсох ёстой, хөгжүүлэх ёстой урлаг гэнэ.

Г.Даша

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.