Манай хууль маниусдаа гологдоод байх шиг ээ

2010/06/14
Share |
Хүмүүс:
Манай хууль маниусдаа гологдоод байх шиг ээ

Ерэн таван настай эмгэн 15 жилийн хорих ял авсан. Элдэв магадлан, найраа майраа байх биш, ялаа гvйцээгээд гарахдаа тэрбээр 110 настай байх болно. Гэвч энэ эмээ ялаа гvйцэд эдэлж чадах болов уу. Хэрвээ ирэхөвөл хорихын байранд нь осгоод vхчихвэл яах бол гэх зэрэг олон асуудал байна.
Бодвол эмгэний 15 жилийг нь гvйцээлгvй авч явах гэсэн эрлэгийн элч нар сайнаа vзэхгvй байлгvй дээ. Манай шvvхийхэн нэгэнт шийдчихсэн хойно ял завшуулахгvй гэдгээ мэдэхтэйгээ байгаа биз. Монголын болд мэт хатуу, дээр нь бvхий л төрлийн хууль номд нэвтэрчихсэн шvvгч эрхмvvд энэ орчлонд хэнийг ч тэгж давраахгvй. Гэвч энд нэг юм байна. Хэдийгээр манай шvvхийнхэн хичнээн хуулийн дагуу гэж зvтгэсэн ч орчлонгийн жам тэдний vгээр явахгvй нь харамсалтай. Жам ёс манай хэдэн шvvгчидтэй шvvгчидгvй авахыгаа авч,өгөхийгөөөгөнөчvvхэн ч тасалдал vл гарган эргэлдэнэ гэдгийг бид бvгдээрээ мэдэж байгаа. Тэгээд хvний шvvхээс хэдийнээ холдон жам ёсны шvvхийн босгонд тулж очоод байгаа тэр хөгшинд 15 жилийн ялөгч байгаа нь хэн нэгнийг тохуурхаж байгаа тохуурхал уу. Аль эсвэл манай шvvгчид ийм хөлдvvөчvvхэн ч сэтгэлийн хөдөлгөөнгvй хуулийн "зомби" болчихсон юм уу. Эрхэм шvvгчид маань энэ эмгэнийг хэд насална гэж ялөгөөд байгаа юм бол. Ер нь тэгээд хаван нь тулчихсан, даралт нь хоёр зуу гарчихсан энэ хөгшин ямар хэрэг тарьчихсан хэрэг вэ. Тэжээмэл хvvгээ чаатаар захиалгаөгч хvмvvсээр алуулчихсан гэж байгаа. "Хашраагаадөг" гэж гуйсан ч цаад хэд нь хэтрvvлчихсэн хэмээнөчдөг. Тэгээд одоо захиалгаар хvн алуулсан хэрэгт унасан. Манай шvvх ч ийм л философиор шvvгээд байгаа.
Нийгэмд чавганцыг шийтгэж, харагдуулахгvй бол хvн болгон захиалгаөгч хэдэн халтар төгрөгийн төлөө төрсөн эхээ ч нухчихаж чадах зэрлэгшсэн залуучууд сvйд хийнэ гэж vзээ биз. Тэгвэл энэ хэрэг яг жинхэнэдээ юу болсон юм бол. Монголчуудын амьдралд ийм юм тохиолддог уу хэмээн жаахан л бодоход амьдралд хаа сайгvй байдаг зvйл л болоодөнгөрсөн биз хэмээн төсөөлөгдөж байна.
Хөгшнийөвгөн нэг "золбин юм"-ыг тэжээжээ.өвгөнийг амьд байхад ч яахав бvх зvйл хэвийн л байж таарна.өвгөний vгнээс гарахгvй, тvлээг нь хөрөөдөж хагалаад л, усанд гvйгээд л.өвгөн ч "төөрч төрсөн хvv минь" гэж хөөргөөд л. Харинөвгөн ньөнхрөөдөгсөн хойно л бvх юм номондоо орж эхэлсэн биз ээ. Нөгөө муу тэжээмэл нь архидаад л тэнээд арилаа биз.
Тэр чигтээ арилахгvй ээ бас эргэн ирж архины мөнгө нэхэж эмгэнийг тамлахаа мэдэлгvй яахав. Эмгэн ч бас зvгээр байхгvй, мэргэлж тvрэглээд хөөрхөн бизнес хийдэг нөгөө архичин шаарыг бодвол л мөнгө төгрөгтэй. Тийм болохоор тvvнээс салахгvй эргэлддэг байгаа л даа.
Сvvлдээ архинд донтоод эмгэнийг дээрэлхэх нь бvvр хэтрээд ирсэн л дээ, мэдээж. Тэгээд яваандаа энэ тэнэгийн гарт vхэх нь гэж эмгэн мэдээ биз. Тэр тэнэг нь чөдийд амьд байсан бол бараг алчихсан ч байж мэднэ. Ийм л юм болоодөдөр бvр залуу хvvгийн гарын шvvс болоод эхэлбэл амьд хvн байна даа, амьд мэнд дээрээ салахын тvvс болдог юм байгаа биз дээ. Тэгээд л хэдэн хvvхдийг гуйж байгаад эцээхэн шиг хашраагаадөгөөрэй хэмээн захиа биз. Зvгээр ч vгvй эхлээд хөлсөөр хvн зодуулна гэж захиалгаөгсөн гэдгийн.өнгөцхөн харахад яалт ч vгvй гэмт хэрэг vйлдсэн байна.
Vvнд таарсан шийтгэл ч бэлэн бичээтэй байгаа биз. Гэхдээ л ер гарчихсан чавганцад хорь шахуу жилийн шийтгэл оноож суугаа шvvгчийг харахад нэг л ердийн биш юм шиг санагдаад байх юм. Хоёр жил болохгvй шахуу настай шvv дээ гэж бодогддоггvй юм байх даа.
Хууль ер нь амьдралд нийцэж байх ёстой юу. Аль эсвэл амьдрал нь хуулиндаа нийцэж байх ёстой юу. Хууль зохиомол байх ёстой болов уу, амьдралаас ургуулж тvvнийг бичих ёстой юм болов уу.
Бас нэг жишээ байна. Нэг сартай нялх хvvхэдтэй хvvхнийг гурван жил гаруй хугацаагаар хорихоор болжээ. Тэр ч уул нь хулгайч л хvvхэн юм билээ л дээ. Хулгай хийгээд улаан гардуулсан. Мөн урьдөмнө нь хулгайн хэргээр шийтгэгдэж байсан. Нэг ёсондоо давтан хэрэгтэй шоронгийнхны хэлээр "нахиур" хулгайч юм билээ.
Ийм хvнийг шийтгэхэд мэдээж хуулийн заалт бэлэн байгаа. Эрvvгийн хуулийн төдийн төдөөр гурван жилээр хорьж шийтгэсvгэй. Мэдээж хvvхдийг нь асран хамгаалах хvнтэй бол тvvнд ньөгөх. Тийм хvн байхгvй бол улсын асрамжиндөгөхөөр хууль ном бэлээхэн байж л байгаа.
Гэхдээ л хvн гэдэг амьтныхаа хувьд нэг сартай нялх хvvхдийг харангадуулаад эхийг нь шоронд ачих бас л ердийн биш болоод явчихаж байгаа биз. Энэ бvхнийг яг хуулийн дагуу л гvйцэтгэж байгаа. Хуульд юу гэж заасан байна тvvгээр шvvгчид шийдвэр гаргаж байгаа гэдгийг хэн хvнгvй мэдэж байна.
Дахиад хууль ер нь ямар байх ёстой юм бол гэсэн бодолөөрийн эрхгvй төрнө. Манай хууль бидний амьдралыг нэг л муухай харгис болгоод байх шиг санагдаад байх юм. Бид хуулийнхаа vзэл баримтлалыгөөрчлөх хэрэгтэй болсон бололтой. Бидний мөрддөг эх, газрын хуулиас англи саксоны хууль хамаагvй энэрэнгvй байдаг. Энэ хуулийг хар vгээр хэлэхэд тухайн гарсан хэрэгтэй адил хэргийг урьдөмнө нь яаж шийтгэж байсан байна. Тэр жишгээр л шийдвэр гаргачихдаг гэсэн. Энэ бол арай л хvнлэг шийдвэр гаргахад боломж олгодог. Шvvгч тухайн хэрэг дээр чөлөөтэй сэтгэж, зөвтгөх буруутгах гарцуудыг олж харахад ч амар байдаг болов уу.
Монголчуудын язгуурын зан чанар бол шударга шулууныг эрхэмлэдэг. Дээр нь хvнлэг байхыг шударгаас ил vv vздэг ард тvмэн. Төр засаг нийгэмд хэдий чинээ шударга хандана хvмvvс төдий чинээ л шударга шулуун болж байдаг.
Төр засаг цаазаар авах ялыг тvдгэлзvvлэхэд хувь хvмvvсийн сэтгэлийн мухарт байдаг төрөөс айх айдас байхгvй болж чөлөөтэй амьдарч эхлэх шиг болдог. Юунд ч юм зориг ороод амьдрах урам сэргээд ирдэг юм билээ. Гэхдээ ингэлээ гээд хэн нэгэнд хонзон санаж байгаа хvнтэй би л лав тааралдаагvй байна.
Явж явж цаазын ялыг байлгах гээд улайраад байгаа хэсэг бvлэг хvмvvс төрийн хvн айлгах зэвсэг нь алга болчихлоо хэмээн харууссандаа л тэгж байгаа хэрэг юм. Төр айлгаж биш хvндлvvлж удирддаг болох хэрэгтэй юм даа. Манай хууль маниусдаа гологдоод байгааг та анзаарч байна уу.

Ж.САНДАГДОРЖ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jktoio çàêëàäêà õðàìà ñîôèè êèåâå ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Великом Устюге ЗакладкР¸ MDMA в КамышинРµ купить Кайф Ð¢Ð¸Ð¼Ð°ÑˆÑ‘Ð²Ñ Ðº Spice Platinum ÑÐ¼Ð¾Ñ‚Ñ€ÐµÑ‚Ñ Œ онлайн | БесплатР½Ñ‹Ðµ сериалы, фильмы и видео онлайн Ð½ÐµÐ½Ð°Ñ€ÐºÐ¾Ñ ‚ическая канопля плюшки курить где достать кокс наркоп ком ìäìà â çàêëàäêè Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в АткарскРµ УдобренР¸Ñ для выращивР°Ð½Ð¸Ðµ марихуаР½Ñ‹ |BLOWGROW как в тор браузерРµ сделать Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ купить ханка БолоховР¾ купить Гердос ЗвенигоР²Ð¾ купить крисы Ангарск купить ЛСД Сергач купить фен ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ çàêëàäêè õàðüêîâ òðàâà закладкР¸ на соли в курске зайти на легал рц купить Фен КувшиноР²Ð¾ Купить закладкР¸ лирика в Ишиме купить ТрамадоР» ОдинцовР¾ легалайР·ÐµÑ€ инфо Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ наркотиРºÐ¸ купить соль кривой рог ЗакладкР¸ лирика в КарпинсРºÐµ çàêëàäêà ñîëè êóïèòü Метадон в КерчьосР¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚ ся русдосуР³ спб форум сколько грамм в коробке плана закладкР¸ санкт Ð¿ÐµÑ‚ÐµÑ€Ð±ÑƒÑ €Ð³ Купить закладкР¸ шишки ак47 в НовокузР½ÐµÑ†ÐºÐµ rc 174 biz купить Номер 1 ГеоргиеР²ÑÐº закладкР¸ солей видео
IP:188.72.127.44  2017-12-24 19:34:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.