“Чингис хаан” банкны гvйцэтгэх захирал нас баржээ

2010/06/14
Share |
Хүмүүс:
“Чингис хаан” банкны гvйцэтгэх захирал нас баржээ

“Монгол даатгал” компани нь 1934 онд байгуулагдсан бөгөөд 2003 оны арванхоёрдугаар сарын 31-нд “Чингис хаан” банк, ОХУ-ын “Ангария даатгал” компанийн хамтарсан консорциумд хувьчлагдсан байна.


“Монгол даатгал” компанийн гvйцэтгэх захирал Ч.Батцогт, “Чингис хаан” банкны гvйцэтгэх захирал нар ах дvvс юм байна. Аудитын шалгалт “Чингис хаан” банкин дээр явагдаж байгаа мэдээллийн дагуу тус банкин дээр очлоо.
“Чингис хаан” банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Сергей Громов ажилладаг. Биднийг очиход тус банкны угтах vйлчилгээний ажилтан эмэгтэй “Манайд аудитын шалгалт хийсэн нь vнэн. Гэхдээ одоо энэ тухай мэдээлэл өгөх хvн алга” гэв.
Мэдээлэл өгөх хvн иртэл хvлээе гэвэл хэн нэгэн рvv утас цохисноо “Манай захирал нас барсан. Тиймээс бvгд завгvй байна” хэмээсэн юм. Ямар шалтгааны улмаас “Чингис хаан” банкны гvйцэтгэх захирал нас барсныг тодруулах гэсэн боловч бас л нууцлаад ам нээсэнгvй.

Vндэсний аудитын газраар орж “Чингис хаан”, “Монгол даатгал” компаниудад аудитын шалгалт хийх болсон шалтгааныг лавлалаа. Гэтэл тус газрын мэргэжилтнvvд “Дотооддоо л явуулж байгаа шалгалт байх. Манайд мэдэгдсэн юм алга” гэлцлээ. Гадны гомдлоор бус нэг эзэнтэй байгууллагууд бие биенийхээ vйл ажиллагааг шалгуулж байгааг зарим нэг хvмvvс албан тушаалын сөргөлдөөн хэмээн дvгнэж байгаа аж.

Нийслэл Таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.