Инфляцийн тvвшин 13,1 хувьд хvрлээ

2010/06/14
Share |
Хүмүүс:
Инфляцийн тvвшин 13,1 хувьд хvрлээ

Монгол улсын өнгөрсөн 5 сарын нийгэм эдийн засгийн байдлыг тоон vзvvлэлтээр гаргажээ. Өнгөрсөн сарын байдлаар Монгол улсын хэмжээнд инфляцийн тvвшин өссөн бол ажилгvйдлийн хэмжээ бага зэрэг буурсан байна. 2008 оны инфляцийн өсөлтийг 2010 оны хавар зуны махны vнийн өсөлт ийнхvv давтаж байна.


Өнгөрсөн сард 9,7 хувь байсан инфляцийг 13,1 хувьд хvргэсэн гол буруутан мах махан бvтээгдэхvvний хувьд 3 төрлийн махны vнэ эрс нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.Олон улсын валютын сангаас байдал энэ хэвээрээ явбал оны төгсгөл гэхэд инфляци 27 хувьд хvрнэ гэж анхааруулсан. Тэдний анхааруулга худлаа биш байсныг 13 хувьд хvрсэн инфляци баталж өглөө. Цаашдаа хvнсний бvтээгдэхvvн тэр дундаа мах махан бvтээгдэхvvний бэлтгэн нийлvvлэлт, vнэ тарифт анхаарахгvй бол инфляци улам өсөх хандплагатай г энэ сарын статистик vзvvлэлт харуулж өглөө. Vvнийг төр засаг анхааралдаа авах хэрэгтэй байна. Ард иргэдийн амьдралыг тодорхойлдог өөр нэг vзvvлэлт ажилгvйдлийн тvвшин. 2010 оны эхний улирлын байдлаар ажилгvйчvvдийн тоо 135,1 мянгад хvрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад 10 гаруй мянган хvнээр илvv тоо юм. Ажилгvйдэл ингэж буурахгvй байгаа дээр нэмэгдээд юмны vнэ өссөн нь ард иргэдийн амьдралд шууд нөлөөлж байгаа нь айл бvрийн амьдралд мэдрэгдэж байна. 2010 оны 1р улиралд нэг монгол айлын өрхийн дундаж орлого 393 мянган төгрөг байгаа бол зарлага нь харин 378 мянган төгрөг байгаа юм. Эндээс Монголчууд хоёр идэхгvй хоосон хонохгvй дөнгөн данган хоногийн хоолоо залгуулж байгааг харж болно.Эдийн засаг Монгол улсад зарим vзvvлэлтээрээ сэргэх хандлагатай ч малын хорогдол одоо хvртэл vргэлжилсээр багйаа нөхцөлд хөдөө аж ахуйн салбарын хvндрэл нийт эдийн засгийн өсөлтийг хойш нь татсаар байгааг статистикчид анхааруулж байна.

Синх: Бадамцэцэг VСХ-ны газрын дарга

Сони: Статистикчид сар бvрийн нийгэм эдийн засгийн байдлын тайланг зvгээр нэг сонирхуулах гэж гаргадаггvй. Ард тvмэн улс орны амьдрал ямар байгааг тоон vзvvлэлтээр баталгаажуулж эрх баригчдын бодлого шийдвэр хэрхэн нөлөөлж байгааг vvгээр дvгнэж өгдөгөө. Өнгөрсөн 5 сарын нийгэм эдийн засгийн байдлын vзvvлэлтvvд төр засаг цаашдаа ажилгvйдлийг багасгах бодлогоо оновчтой болгож зах зээлийн жамаар болог гээд орхисон махны vнээ зохицуулахгvй бол махнаас vvдэлтэй инфляци улс орныг залгих хэмжээнд хvрээд байгааг дахин нэг сануулж өглөө.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.