Хvчиндэгч Э.Амарбат ба Монголын хуульчдын булхай

2010/06/15
Share |
Хүмүүс:
Хvчиндэгч Э.Амарбат ба Монголын хуульчдын булхай

Өмгөөлөгч С.Ганчимэг ЭАмарбатыг өөрийг нь хvчирхийлсэн хэмээн мэдээлэл хийж дуулиан дэгдээж байсныг уншигчид санаж буй байх.


Хамгийн харамсалтай нь тухай vед “Хvчиндvvлсэн бvсгvйн хохь, хvчиндснийх нь аз” гэдэг байдлаар энэ асуудалд хандаж, Э.Амарбат гэгчийг өмгөөлөөд өнгөрч байлаа. Гэвч энэ хэрэг эхнээсээ дуусах хvртлээ Монголын хуулийн байгууллагын ажилтнуудын нэр хvнд, ёс зvйтэй холбоотой гэдгийг бид мартаж болохгvй нь. С.Ганчимэг хэмээх энэ өмгөөлөгч бvсгvй 2010 оны эхээр албан тушаалаа урвуулан ашиглаж, Тагнуулын Ерөнхий газрын нэр дээр хуурамч бичиг баримт vйлдэж, тvvнийгээ Авилгалтай тэмцэх газарт ажилладаг Э.Амарбат гэгч залууд өгсөн ТЕГ-ын хэлтсийн дарга Гомбожав, Баяраа, Авилгалтай тэмцэх газрын хэлтсийн дарга Э.Амарбат, мөн авилгалын хэрэгт холбоотой Сvхбаатар дvvргийн ерөнхий шvvгч Сvхбаатар нарыг албан тушаалаас нь тvдгэлзvvлэн эрvvгийн хэрэг vvсгэж шалгахыг шаардаж, Ерөнхийлөгчийн тамгын газарт хvртэл гомдол гаргаж байсан. Гэвч хуулийн байгууллагын өндөр албан тушаалтнуудтай холбоотой энэ хэрэг өнөөдөр “Хvчиндvvлсэн, эс хvчиндvvлсэн” тухай маргаан болоод л замхарч, ёс зvйгvй, бусдыг захиалгаар яллаж чаддаг, хууль барьчихаад бусдыг хилс хэрэгт хутгаж чаддаг улс өнөөдөр нэр төрөө сэргээлгэнэ гээд давхиж явна.

Хохирогч Ганчимэг Э.Амарбатын эсрэг гомдол гаргаж, “Их дэлгvvрийн баруун хойд талын төмөр хашааны хажууд ирж зогссон. Намайг буух гvй гэсэн чинь Амарбат “Алив, чи буу” гээд хvчээр чирч буулгаад “ANN” гэсэн бичигтэй цэнхэр байшин руу авч орсон. Энэ vед би тvvний гараас мултраад гурван ч удаа зугтсан боловч намайг барьж аваад, хашгирах гэхээр ам дараад хvчээр тэр байшин руу авч орсон. Тэгээд лифт рvv авч орон дээшээ гараад нэг өрөөнд оруулаад хаалгаа тvгжсэн. Тэр нь хоёр өрөө байр байсан. Өөрийнхөө байр гэж хэлсэн. Тэгээд шууд миний хувцсыг хvчээр тайлаад, цамцны товчнуудыг ханз татаад дээш нь мулталж цээжин биеийг маань нvцгэлсэн.

Дараа нь өмд доош нь шувт татаад чармай нvцгэлээд том өрөө рvvгээ авч орсон. Тэгээд зурагтаа асаагаад порно кино гаргасан. Өөрөө хамаг хувцсаа тайлж нvцгэлээд миний өмнө ирээд зогсчихсон. Тэгснээ хоёр гараараа миний vснээс татаж бэлэг эрхтэн рvvгээ ойртуулсан. Хажуу тийшээ харахаар л vснээс зулгаагаад миний хvсээгvй зvйлийг хvчээр хийлгэх гээд байсан. Тэгэхээр нь би “Чи болиоч ээ. Би ингэж чадахгvй” гэсэн чинь “Чи чадах ёстой.

Энийг хөх” гээд бай сан. Аягvй муухай ширvvн харцтай. Миний vснээс зулгааж татсаар байгаад хvчээр ам руу бэлэг эрхт нээ хийсэн. Тэрийгээ бvр хоолойны уг хvртэл тvлхээд, миний огиудас хvрч дотор муухайраад амьсгалж ч чадахаа байсан. Энэ аймаар vйлдлээ хоёр гурав дахиж хийсэн. Тэгснээ “Чи ингэж чадахгvй байна уу. Алив цаашаа хар” гээд араас хvчээр хийсэн. Чадах чинээ гээрээ эсэргvvцсэн. Гэвч нэмэр болоогvй. Тэр намайг хvчиндсэ ний хээ дараа хажуудаа байсан хөргөгчнөөс ууж байгаад орхисон архи, виски гаргаж ирээд уусан. Маргааш нь Амарбатын жолооч, тvvний найз хvvхэн хоёр ирж, хаалгыг нь гаднаас онгойлгоход би зугатаасан хэмээн мэдvvлж. Мөрдөн байцаалтын vед Амарбат Ганчимэгтэй хамт байснаа хvлээжээ. -Хvчиндvvлсэн, хvчиндvvлээгvй тухай маргаан шаггvй өрнөсөн.

Мөрдөн байцаалтын vед Э.Амарбат ч, тvvний найз хvvхэн, бас жолооч нь ч Ганчимэгийг Их дэлгvvрийн хажууд байрлах байрандаа авчирсан хэмээн мэдvvлж байсан аж. Гэвч Э.Амарбат хамт байсан, архи уусан, цуг хоносон гэдгээ хvлээгээд “Хvчиндээгvй” хэмээн мэдvvлж. Бvх хэргийг Э.Амарбатын vгээр шийдэж, “Холбогдох иргэдээс гаргуулан авсан тайлбарууд, шvvх эмнэлгийн 3470, шинжээчийн дvгнэлт бусад баримтуудаар 2010 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Амарбат нь Ганчимэгийг хvчиндсэн гэх гэмт хэрэг vйлдэгдэн гараагvй болох нь хангалттай тогтоогдож байх тул эрvvгийн хэрэг vvсгэхээс татгалзах санал гаргаж шалгалтын материалыг нийслэлийн прокурорт хvргvvллээ” гэсэн байсан. Хамгийн сонирхолтой нь энэ хэргийг прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанынхан шалгасан. Э.Амарбат энэ албаны дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс энэ хэргийг зориуд хэрэгсэхгvй болгосон гэж хохирогч ярьж байна.

Э.Амарбат ба Монголын хуульчдын булхай

Ер нь шvvх цагдаад танилтай талтай л бол ямар ч хэргээс мултарч болдог юм байна гэдгийг бид мэднэ. Гэхдээ монголын хуульчид эрх мэдэл танил талаараа сvлбэлдэж, худ ургаараа ялгарч, цус ойртчихсон гэдгийг энэ хэрэг илчилж өглөө. Тагнуулын Ерөнхий газрын газрын хэлтсийн дарга хуурамч бичиг хийгээд, албан бланк, тамга тэмдгээ ашиглаад Авилгалтай тэмцэх газарт ажилладаг Амарбат гэгч найздаа өгчихдөг. Найз нь тэр бичгийг барьж явж байгаад хvнд эрvvгийн хэрэг vvсгээд Сvхбаатар дvvрэглvv хадам ээжрvvгээ шидчихдэг. Сvхбаатар дvvргийн Ерөнхий шvvгч Сvхбаатар гэгч нөхөр энэ хэргээс мөнгө олох гэж, хуучин машинаа өндөр vнээр шахах гэж оролдоод чадсангvй. Харин нөгөө Э.Амарбатын хадам ээж тэр хэргийг хvлээж аваад ял оноочихож. Хэтэрхий энгийн хэрнээ хэтэрхий ёс зvйгvй vйлдэл. Гэвч энэ гогцоо тасарсангvй.

Э.Амарбатын хvчингийн хэргийг хуучин хамт ажиллаж байсан нөхөд нь хэрэгсэхгvй болгож. Vvний дараа Э.Амарбат нэр төрөө сэргээлгэхээр Сvхбаатар дvvргийн шvvхэд гомдол гаргасан байх юм. Нөгөө авилгалын хэрэгт холбогдоод байсан Сvхбаатар шvvгч өнөөдөр тvvний хадам ээж Төгсгэрэл нар Э.Амарбатын нэр төрийг сэргээх гээд сууж байна. Инээдтэй биш байна гэж vv? Хамгийн гол нь өмгөөлөгч С.Ганчимэг давж заалдаж, Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргачихаад байхад Э.Амарбатын гомдолыг Сvхийн шvvх дуун дээр хvлээж авчихаад, шvvгчид өөрсдөө хуулиа зөрчөөд сууж байгаа нь тун хачирхалтай.

Сангарагчаа ба Э.Амарбат

Монгол төрийн хамгийн шударга, хамгийн ёс зvйтэй байх байгууллага бол Авилгалтай тэмцэх газар. Энэ газар авилгалчдаас, шударга бус нөхдvvдээс Монголын төрийг хамгаалж байх учиртай. Гэвч өнөөдөр Авилгалтай тэмцэх газар өөрсдөө авилгалдаа идэгдчихээд л сууж байна. Тус байгууллагын өндөр албан тушаалтан Э.Амарбат бусдыг захиалгаар гvтгэж, архи дарс хэтрvvлэн хэрэглэж, бvр хvчингийн хэрэгт холбогдчихоод байхад Сангарагчаа дарга ямар ч арга хэмжээ авсангvй. Хамгийн сонирхолтой нь Авилгалтай тэмцэх газрынхан “Сангарагчаа даргын хvv авилгалын хэрэгт холбогдсон. Тvvний хэргийг Амарбат аргалж, хvvг нь ялаас мулталсан болохоор тvvнийг хаацайлж байгаа юмаа” гэж ярьж байх юм. Монголын хуульчид иймэрхvv л байдлаар ажлаа амжуулж байна. Аалзны тор шиг нэг сvлжээ болон хувирсан энэ хvмvvс хуулийн нэр барьж хэнийг ч яллаж, хэнийг ч хохироож чадах юм байна гэдэг бодол тvгшvvрийн харанга дэлдэж эхэллээ.

Shudarga.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Thdhddns looking for some in the niche! inexpensively, https://www.scoop.it/t/tandima ni/p/4103544241/2018/11/23/dow nload-dragon-ball-super-117 download_dragon_ball_super_117 , https://www.scoop.it/t/sisfitz ticvi/p/4103525816/2018/11/23/ descargar-la-musica-de-bad-bun ny-estamos-bien descargar_la_musica_de_bad_bun ny_estamos_bien, http://archive.is/DOz4B download_lagu_bilang_dulu_paca rmu, https://www.scoop.it/t/wibarqu icing/p/4103539209/2018/11/23/ sinsi-bir-ok-indir sinsi_bir_ok_indir, https://www.scoop.it/t/terpeth erngers/p/4103541376/2018/11/2 3/baixar-jorge-e-mateus-terra- 100-cep baixar_jorge_e_mateus_terra_10 0_cep, https://www.scoop.it/t/wibarqu icing/p/4103540106/2018/11/23/ kya-bat-h-song-download kya_bat_h_song_download, https://www.scoop.it/t/horssot omes/p/4103535914/2018/11/23/d ownload-lagu-salam-rindu-buat- mu-disana download_lagu_salam_rindu_buat _mu_disana, https://www.scoop.it/t/descpal ustsunb/p/4103538851/2018/11/2 3/telecharger-pdf-gratuit-pour -windows-10 télécharger_pdf_gratuit_pour _windows_10, https://www.scoop.it/t/backvoo pebas/p/4103531975/2018/11/23/ teri-meri-tut-ju-mp3-song-down load teri_meri_tut_ju_mp3_song_down load, http://archive.is/L5ZF6 bewafa_imran_khan_song_downloa d_mp4, https://www.scoop.it/t/tandima ni/p/4103541952/2018/11/23/gta -v-for-android-free-download gta_v_for_android_free_downloa d, http://archive.is/BAoXU ek_kahani_gajendra_verma_song_ download, http://teatro.persinsala.it/st ats/link_logger.php?url=https% 3a%2f%2fwww.scoop.it%2ft%2ftan dimani%2fp%2f4103542618%2f2018 %2f11%2f23%2ffmwhatsapp-app-do wnload fmwhatsapp_app_download, https://www.scoop.it/t/backlop ymo/p/4103541735/2018/11/23/fr ee-download-lagu-ikon-killing- me free_download_lagu_ikon_killin g_me, https://www.scoop.it/t/backvoo pebas/p/4103535204/2018/11/23/ download-lagu-aku-pasti-bisa-c itra-scholastika download_lagu_aku_pasti_bisa_c itra_scholastika, http://archive.is/0l2sP تحميل_الواتس_الا حمر, http://symbian-blog.com/?go=ht tps%3a%2f%2fwww.scoop.it%2ft%2 fetarardep%2fp%2f4103537322%2f 2018%2f11%2f23%2fapradhi-benga li-song-download apradhi_bengali_song_download, http://archive.is/tlvoR rx100_songs_free_download, https://www.scoop.it/t/flagsub roychi/p/4103541225/2018/11/23 /descargar-lucky-patcher-apk descargar_lucky_patcher_apk, https://www.scoop.it/t/backlop ymo/p/4103539564/2018/11/23/ho w-to-download-whatsapp-sticker s how_to_download_whatsapp_stick ers, https://www.scoop.it/t/tandima ni/p/4103541873/2018/11/23/tel echarger-jeux-gratuit-pc-de-hi tman-2 télécharger_jeux_gratuit_pc_ de_hitman_2, http://archive.is/x9389 descargar_imagenes_de_cumplea
IP:185.223.160.94  2018-11-24 10:44:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.