Э.Бат-Үүл: Хэний мэдэлд байх вэ гэсэн маргаанд л автаж байжээ

2008/04/24
Share |
Э.Бат-Үүл: Хэний мэдэлд байх вэ гэсэн маргаанд л автаж байжээ

-Нэр бүхий УИХ-ын гишүүд ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гурван шаардлага нэмэхээр дахин хуулийн төсөл өргөн барьж байна.
УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон. Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Эрдэнэбүрэн, М.Зориг нар Ашигт малтмалын тухай хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьж байгаа аж. Энэ тухай мэдээллийг хуулийн төсөл өргөн барих гэж байгаа УИХ-ын гишүүд өглөө.

-Хуулийн төсөл өргөн барих гэж байгаа учраа тайлбарлахгүй юу?
-Монгол Улсын эрх ашгийг хөндсөн амин чухал асуудал бол энэ хуультай холбоотой. Гэвч УИХ-аар хэлэлцэхээр болсон хуулийн төсөлд зарим асуудлыг дутуу орхисон байна. Бид зарчмын зөрүүтэй санал хэлэх гэсэн боловч хуулийн шинэчилсэн найруулга биш болохоор хүлээж авахгүй. Тиймээс бид гурав хуулийн төсөл өргөн барихаар шийдсэн юм.
-Тэгээд ямар асуудлуудыг дутуу орхисон байна вэ?
-Ер нь бид ашигт малтмалаас олборлож байгаа бүтээгдэхүүнээ хэрхэн ашиглахаа хэзээ ч ярьж байгаагүй байна. Харин хэн эзэмшихийг л үргэлж ярьж байсан. Ашигт малтмалаас ямар ашиг унах нь чухал юм. Тиймээс бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудлыг хуулийн төсөлдөө оруулж байна. Өөрөөр хэлбэл, орд газруудаас олсон ашгийн 50-иас доошгүй хувийг Монголын тал авна гэсэн нөхцлийг тусгаж байгаа юм. Хоёрдугаарт, ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулагчдаас баталгаа авах юм. Энэ нь экологид хоргүй үйл ажиллагаа явуулах, нөхөн сэргээлт хийнэ гэсэн тохиолдолд ашиглалтын эрх олгох тогтолцоо. Гуравдугаарт, амин чухал асуудал нь хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд манай төртэй, албан тушаалтантай авилгын асуудлаар холбогдохгүй байх юм. Хэрэв тэгвээс ашиглалт, хайгуулын системийг нь зогсооё гэсэн шаардлагыг хуульдаа тусгах гэж байна.
-Өмнө ажлын хэсэгт орсон гишүүдээрээ дамжуулж эдгээр асуудлуудаа тусгаж болоогүй юм уу?
-Илэн далангүй хэлэхэд, бид хайхрамжгүй хандаж иржээ. Ерөөсөө л хэний мэдэлд байх вэ гэсэн маргаанд автаж байжээ.
-Ашигт малтмалын салбараас олж байгаа орлогыг ингэж хуваахыг хөрөнгө оруулагчид дэмжих болов уу?
-Энэ асуудалд юутай ч УИХ 100 хувийн дэмжлэг үзүүлэх байх гэж найдаж байна. Ер нь энэ зарчмыг хүмүүс дэмжинэ гэж бодож байна.
-Хуулийн төслийг тэгээд аль парламент нь батлах бол?
-Энэ УИХ батлана гэдэгт эргэлзэхгүй байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
lncifmhws JtxGSEsghrgcykqegz, [url=http://uvpqksxrkocp.com/] uvpqksxrkocp[/url], [link=http://skwwpymtawgk.com/ ]skwwpymtawgk[/link], http://zlqzvxmcbaoj.com/
IP:5.101.64.74  2018-05-02 21:38:56
eziiemkpt Kl0XCYzfjgrhxnudfn, [url=http://lsgrvconydio.com/] lsgrvconydio[/url], [link=http://jpbhkkixezmm.com/ ]jpbhkkixezmm[/link], http://szqzbasmozgp.com/
IP:5.101.64.76  2018-05-02 22:43:25
scaysntev YLHNJLcqppmforilvy, [url=http://xgggpnefsvox.com/] xgggpnefsvox[/url], [link=http://sfzcbkcsppwp.com/ ]sfzcbkcsppwp[/link], http://nksmpkyadmvh.com/
IP:5.101.64.70  2018-05-03 02:55:48
objvsb QCkW9zxohebbdgwzoj, [url=http://jeuhsogqfuga.com/] jeuhsogqfuga[/url], [link=http://xpxkretmddmb.com/ ]xpxkretmddmb[/link], http://zppjlkfvdumr.com/
IP:5.101.64.73  2018-05-03 21:27:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.