”АМЬТНЫ ФЕРМ” МОНГОЛД

2010/06/18
Share |
Хүмүүс:
”АМЬТНЫ ФЕРМ” МОНГОЛД

Мөрөн дээрх монгол толгой бүр Тавантолгойд адилхан эрхтэй 

"Амьтан бүхэн тэгш эрхтэй. Түүний дотроос гахай бүр илүү тэгш эрхтэй" хэмээн өгүүлдэг Жорж Оурвэллийн “Амьтны ферм” зохиол Монгол улсад баримтат үйл явдал болчихсон цохиж явна. Тавантолгойгоос 999 иргэн 33 хувьтай, үлдсэн 2,7 сая үндэсний цөөнх мөн 33 хувьтай, тэдний сонгосон сүүдрийн төр засаг 34 хувьтай байх хувилбарыг сонин хэвлэлээр санал болгосон байна. “Монгол хүн бүхэн тэгш эрхтэй, түүний дотор мянган монгол бүр илүү тэгш эрхтэй” гэжээ. “2,7 сая” үндэсний цөөнхийн иргэн нэг доллар авч, “999”-ийн төлөөлөгч 1000 доллар хүртвэл “шударга ёс” болно. Ямар шампуниар үсээ угаадаг, дараа нь ангижруулагч хэрэглэдэг эсэхээс үл хамааран монгол толгой бүхэн Тавантолгойгоос эрх тэгш, илүү дутуугүй адилхан хувьцаа эзэмших зарчмын санал дэмжлэг хүлээж байна. “Хувьцаа аваарай” гэхэд “Яах гээв, яршиг” гэх тэнэг хариулт эрээд олдохгүй байгаа юм. Тэгэхээр зөвхөн дотоодын төв халх  мээнээжмээнт, мозамбик, заир, нигер ухаанаас 34-51 хувиар илүү монгол ухаанаар хандах уу?

Туулай мөнгөө алдаад “Ноднингийнх шиг юм болов оо” гэж уурлажээ. Мөнгийг нь хусч орхисон чоно “Ноднин яасийм бэ? гэж асуув. Хөөрхий туулай “Яг ингээд алдчихсан юм аа” гэж дуу нь намсаад явчихжээ. Цэнхэр, ягаан хувьцааг тасалбар шаглаж байгаа мэт багсайтал нь барьсан ченжүүд зах дээр зогсож асан “ноднингийнх шиг юм” болохгүйн тулд яах ёстой вэ? Газрын баялаг ихтэй улс орон, муж, хязгаарт “999” иргэн нь илүү үнэтэй, бусад нь мянган дахин хямд байдаг жишээ туршлага хэр вэ? Хөлбөмбөгийн дэлхийн аваргын хэсгийн тоглолтууд гоол цөөтэй, уйтгартай болж байна. Харин монголчууд Тавантолгойд олон гоё гоол хийхийн тулд яах вэ?

Аляскийн нутгийн хишиг
Оросын хаан хоёрдугаар Петр 1867 онд 7,2 сая доллараар Аляскийг Америкт худалдсан юм. Монголчуудын эрт холын хамаатан садан эскимос, алеутуудын уугуул нутаг Аляск байгалийн хий, газрын тос, зэс, алт, цайраар яндаж болшгүй далай шиг газар орон. Мужийн 697 мянган иргэн нэг бүрт 57400 доллар ноогддог 40 тэрбумын нөөцтэй Аляскийн хөгжлийн сан. 1982 оноос эхлэн мужид байнга оршин суугч иргэнд ноогдол ашиг хуваарилж эхэлсэн. Эрдэс баялгийн үнэ ханш сайн жилд 2000 хүртэлх америк долларын ноогдол ашгийг иргэддээ хуваарилж байна. Аляскад удаан амьдарсан, “партизан” иргэдэд анхлан олгож байгаад оны ялгаа гаргасан гэж Нэгдсэн улсын дээд шүүх үзэж шийдсэнээр мужийн толгойтой бүхэн ноогдол ашиг авах болжээ. Иргэн бүрийн эрх адил тэгш байх нь ардчилал, Үндсэн хуулийн зарчим. Сангийн бүх мөнгийг бэлэн мөнгө болгож тараан “молоконы найр хийх”, зуун хувь идэж уух хориотой. Ноогдол ашиг хүртээхэд тодорхой хувийг нь л зарцуулах ба цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцаас хамгаалах, хойч үед үлдээн хуримтлуулах, шаардлагатай, ашигтай зүйлд хөрөнгө оруулах зэрэгт зориулна. Монголтой адилхан сая таван зуун хавтгай дөрвөлжин км нутагтай Аляскийн туршлагас суралцах нэг зүйл, сайн хөшүүрэг бол хүн амын өсөлттэй холбоотой механизм. Эрс тэс уур амьсгалтай, хязгааргүй цасны оронд хүн амыг өсгөх бодлого, хөшүүрэг нь ноогдол ашиг хуваарилдаг энэхүү систем юм. Алсын Аляскад мөсөн хотхон байгуулсан монгол залуу,  анх дүү нараа дуудан бүл нэмээд, фермийн аж ахуй босгож чадсан Завханы эмэгтэй зэрэг нутаг нэгтнүүд маань сайн мэднэ.

Кувейт: Хойч үедээ өвлүүлж үлдээх үүц
Эзэн хаан Шейх Абдуллах Ал Сабах газрын тосны өгөөж буяныг нийт ард иргэддээ хүртээх санг байгуулсан юм. Сэргээгдэхгүй эрчим хүч, түүний орлогыг улс орныхоо ирээдүй маргаашийн хувь заяаг дангаар нь даатгаж болохгүй гэж үзэж хожим хойно хэрэглэх үүц үлдээх, иргэдээ боловсролтой чадвартай болгож хөгжүүлэх зорилготой сан. Нийт хөрөнгө нь 200 тэрбум долларыг давж байна. Хөрөнгө оруулалтын байгууллага нь “Хойч үеийн төлөөх нөөцийн сан”, “Ерөнхий нөөцийн сан”-гаас бүрдэнэ. Олон улсын зах зээлд хөрөнгө оруулна. Газрын тосны орлогын 10 хувийг “Хойч үеийн нөөц”- санд үлдээдэг байх жишээтэй.

Катар: Үнийн хэлбэлзлээс хамгаална         
Байгалийн шингэн хийн экспортоор тэргүүлэгч улс. Хөрөнгийн зах зээлд шинээр гарах, экспортын үнийн хэлбэлзлээс ялангуяа ханш унахад гарах үр дагавраас сэргийлэх зорилготой. Төсвийн орлого нь зөвхөн байгалийн шингэн хийнээс дагнан хамаарах тул хөрөнгө мөнгөө өөр төрлийн ашигтай салбарт оруулан байршуулах, арвижуулах, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд зарцуулж байна. Сангийн нийт хөрөнгө 65 тэрбум доллар. Эх үүсвэр нь газрын тос, байгалийн хий.

Австрали: Боловсрол, эрүүл мэнд, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт
Австралийн ирээдүйн сан 2006 онд байгуулагдсан. Сангийн хөрөнгө 67,6 тэрбум доллар. Нүүрс, кокс зэрэг эрдэс баялгийн экспортоор тэргүүлэгч улсын хувьд ашиг орлогоосоо Ирээдүйн сангаа санхүүжүүлнэ. Тэтгэврийн зардал жилийн 7 тэрбум австрали доллар болдог бөгөөд Ирээдүйн сангаас даана. Ирээдүйн сангийн нийт хөрөнгийг үндсэн гурван зориулалтаар зарцуулна. 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Боловсролын хөрөнгө оруулалтын санд 67 тэрбум австрали доллар байна. Боловсролд зориулдаг хөрөнгө нь хамгийн их. Ирээдүйн гэдэг утга агуулга үүгээр нотлогдоно. Бүтээн байгуулалтын санд нь 5,84 тэрбум асвтрали доллар хуримтлагдсан байх жишээтэй. Эрүүл мэндийн сан 5 тэрбум австрали доллараас бүрдэнэ. Боловсролын сангаас жилд 11 тэрбум австрали долларыг дээд болон мэргэжлийн боловсрол, бусад сургалтанд зарцуулна.

Чили: Хахир тарчиг цагт задлах үүц
Газрын баялаг ялангуяа зэсээр баян Чили ирээдүйд олгох тэтгэвэр, тэтгэмжинд зориулан үүц нөөц хадгалж хуримтлуулж байна. Сангийн хөрөнгө 21,8 тэрбум доллар, эх үүсвэр нь зэсийн орлого. Арван жилийн хугацаанд сангаас элдэв зардал гаргахыг хориглож, үүцээ зузаалж байгаа хашир улс. 2006 онд зэсийн орлогоос 600 сая доллар оруулж ирээдүйн тэтгэвэр, тэтгэмжийн санг үүсгэжээ. Тэтгэвэр, тэтгэмжийн нөөцөөс гадна Нийгэм, эдийн засгийн тогтворжуулалтын санг байгуулсан. Зэсийн үнэ их байхад хуримтлуулсан хөрөнгийг ханш нь унаж, төсвийн орлого дутагдахад нөхөж бөглөнө. Дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувьтай тэнцэх мөнгийг сандаа оруулж зузаатгал хийнэ. Гадаад улс орнуудын Засгийн газрын бонд худалдаж авах, валют арилжаанаас ашиг олох ажил хийнэ. Чили үнэхээр хашир, уул уурхайгаа чулуу болгож чадаж байгаа улс. Сангийн мөнгө л гэхэд доллар, евро, иенээр бүрдэнээ.

Гадаадын туршлагаас суралцах нь:
Толгойтой бүхэнд адил тэгш ханддаг шударга зарчим дэлхийн хаана ч үйлчилж байна. Нэг улсын 999 ч юмуу , хоёр мянган “зарим ард түмэн” нь илүү хүртэж, үлдсэн олонхид нь бага ноогдох маягмийн ялгаварлал гадуурхал үгүй. Бүх олсон ашгаа бэлэн мөнгө болгож бүхлээр нь найрлаж иддэггүй. Нэг ёсондоо хундага тавилгүй ууж, хутга тавилгүй идэж дуусгадаггүй. Тодорхой хувийг нь ноогдол ашиг хэлбэрээр иргэдэд үл ялгаварлан олгоно. Хамгийн гол нь инфляц, ирээдүйд учрах элдэв эрсдэлээс сэргийлэх, хожим хойно хахир хавар, хүйтэн өвөл болоход задалж идэх үүц нөөц болгон арвижуулан хуримтлуулна. Сэргээгдэхгүй энергийн эх үүсвэрийн ашиг орлогыг нийгэм, эдийн засгийн бэрхшээл, хэлбэлзэл, доргионоос сэргийлэхэд зориулж байна. Орон сууц, боловсрол, эрүүл мэндэд нүүрсний ашиг унацаас зориулбал, жишээ нь ирээдүйн ноогдол ашгаараа барьцаалж байр байшин авбал ердийн иргэнээсээ Ерөнхийлөгчөө хүртэл агаар биш угаараар амьсгалж байгаа “нийгмийн уушигны өвчин”-ийг анагаан илааршуулж, гэр хорооллын ормон дээр бүтээн байгуулалт өрнөж болно. Цэнхэр, ягаан тасалбарын гашуун туршлагыг санаж худалдах, шилжүүлэх эрхгүй, гагцхүү өвлүүлэх бололцоотой байхаар хувьцааг шийдвэл арван тэрбумтан, зуун мянган уурхайчинтай, үлдсэн нь хишиг горьдогчдын арми байх аюулаас сэргийлэх тарилга болж чадна. Гадаадад олноор дүрвэх, гэр бүл салах, гэмт хэрэг зэрэг нийгмийн асуудлыг зохицуулах хөшүүрэг болно. Ял шийтгэл эдлэх хугацаанд ноогдол ашиг тооцогдохгүй учир гэмт хэргээс сэргийлэх эдийн засгийн хөшүүрэг, мөнгөн урамшуулал үйлчилнэ гэсэн үг. Иргэн бүр нь хувьцаатай, эх орныхоо хишигтэй, эрдэнийн алтан хувьтай болсон цагт монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж бахархал өсч, ирээдүйдээ илүү итгэлтэй, эргэн сэргэсэн үндэстэн болж чадна. Монгол толгой бүхэн, мөрөн дээрх бөндгөр бүр эрх тэгш.

Д.Болдхуяг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Hhdbsafw Forum successful tenant, http://opencu.com/profiles/blo gs/bom-diggy-mp3-song-download -pagalworld Bom_diggy_mp3_song_download_pa galworld, http://opencu.com/profiles/blo gs/download-zz-top-greatest-hi ts-torrent Download_zz_top_greatest_hits_ torrent, http://www.vikarien.se/getClic k.php?id=http%3a%2f%2fopencu.c om%2fprofiles%2fblogs%2f544150 2%3aBlogPost%3a15016252 gdz_po_russkomu_d.e_rozental, http://opencu.com/profiles/blo gs/5441502:BlogPost:15018558 valerii_bolshakov_bagatur_chit at_onlain, https://www.fivestarproducts.c om/products/infrastructure-com mercial-repair.html?dir=http%3 a%2f%2fopencu.com%2fprofiles%2 fblogs%2fxhamstere-nasl-girili r-proxy-youtube-video-indir xhamstere_nasl_girilir_proxy_y outube_video_indir, http://volcanoresort.com/__med ia__/js/netsoltrademark.php?d= opencu.com%2fprofiles%2fblogs% 2fkaichou-wa-maid-sama-manga-p df-free-download kaichou_wa_maid_sama_manga_pdf _free_download, http://opencu.com/profiles/blo gs/5441502:BlogPost:15018793 studiia_orfei_shkola_tekst_pes ni, http://pinturl.com/__media__/j s/netsoltrademark.php?d=opencu .com%2fprofiles%2fblogs%2fhow- to-update-gm-mdi-pc-software How_to_update_gm_mdi_pc_softwa re, http://opencu.com/profiles/blo gs/bhaijaan-elo-re-full-movie- download-300mb bhaijaan_elo_re_full_movie_dow nload_300mb, http://opencu.com/profiles/blo gs/5441502:BlogPost:15018712 volchkova_konspekty_zaniatii_v o_vtoroi_mladshei_gruppe_skach at, http://l2m.distilledwater.info /__media__/js/netsoltrademark. php?d=opencu.com%2fprofiles%2f blogs%2fjbridge-mac-download-c rack jbridge_mac_download_crack, http://opencu.com/profiles/blo gs/pokemon-smeraldo-perfetto-g uida-ita pokemon_smeraldo_perfetto_guid a_ita, http://opencu.com/profiles/blo gs/5441502:BlogPost:15015575 santa_liuchiia_noty_dlia_golos a_s_fortepiano, http://vegastips.com/__media__ /js/netsoltrademark.php?d=open cu.com%2fprofiles%2fblogs%2fad obe-after-effects-cs6-32-bit-r us skachat_adobe_after_effects_cs 6_32_bit_rus_s_torrenta, http://lexhaga.com/__media__/j s/netsoltrademark.php?d=opencu .com%2fprofiles%2fblogs%2fphot ocopiable-tests-revision-test- 1 photocopiable_tests_revision_t est_1_otvety, http://livedocs.safeandsecures chools.com/__media__/js/netsol trademark.php?d=opencu.com%2fp rofiles%2fblogs%2ftarjeta-graf ica-vga-estandar-driver-window s-7-descargar-gratis Tarjeta_grafica_vga_estandar_d river_windows_7_descargar_grat is, http://opencu.com/profiles/blo gs/5441502:BlogPost:15016223 mukhortov_praktika_perevoda_sk achat, https://match.presdo.com/redir ect?conference_id=http%3a%2f%2 fopencu.com%2fprofiles%2fblogs %2f8-617 gdz_po_russkomu_iazyku_prosves hchenie_8_klass, http://opencu.com/profiles/blo gs/walkman-nwz-b172f-firmware- update-download walkman_nwz_b172f_firmware_upd ate_download, http://v9nx.egood995.com/index .php?m=http%3a%2f%2fopencu.com %2fprofiles%2fblogs%2f5441502% 3aBlogPost%3a15019347 Gdz_po_angliiskomu_shcherbakov a, http://www.jamisonschmitzfuner alhome.com/cfi/addthis_email_m obile.cfm?url=http%3a%2f%2fope ncu.com%2fprofiles%2fblogs%2f5 441502%3aBlogPost%3a15018541 otchet_vracha_klinicheskoi_lab oratornoi_diagnostiki_na_kateg oriiu, http://rnavi.mwa.jp/navi2/rank .cgi?mode=http%3a%2f%2fopencu. com%2fprofiles%2fblogs%2fkeyge n-silverfast-ai-studio-8 Keygen_silverfast_ai_studio_8, http://jobbank.isscr.org/c/sea rch_results.cfm?site_id=http%3 a%2f%2fopencu.com%2fprofiles%2 fblogs%2fsibelius-7 Kliuch_aktivatsii_sibelius_7, http://www.richlook.com/__medi a__/js/netsoltrademark.php?d=o pencu.com%2fprofiles%2fblogs%2 f5441502%3aBlogPost%3a15018972 kosvennaia_rech_v_angliiskom_i azyke_prezentatsiia, http://opencu.com/profiles/blo gs/9-901 upravlenie_s_obratnoi_sviaziu_ prezentatsiia_9_klass, http://vocedivulga.com/carrega -troca-banners728x902.php?id=h ttp%3a%2f%2fopencu.com%2fprofi les%2fblogs%2f1710-1 skachat_gotovyi_server_mainkra ft_1710_s_plaginami_i_spavnom, http://opencu.com/profiles/blo gs/weekender chertezhi_iakhty_weekender, http://www.uamlib.blogsky.com/ dailylink/?go=http%3a%2f%2fope ncu.com%2fprofiles%2fblogs%2ft orrent-vicky-donor-720p torrent_vicky_donor_720p, https://www.protocols.io/link? url=http%3a%2f%2fopencu.com%2f profiles%2fblogs%2fpokemon-x-a nd-y-rom-android-drastic pokemon_x_and_y_rom_android_dr astic, http://opencu.com/profiles/blo gs/hotel-ibis-paris-cdg-termin al-1 hotel_ibis_paris_cdg_terminal_ 1, http://planetsafelist.com/__me dia__/js/netsoltrademark.php?d =opencu.com%2fprofiles%2fblogs %2f133-13 fundament_133_skachat_torrent, http://opencu.com/profiles/blo gs/varutha-padatha-valibar-san gam-lotus-dvdrip-torrent varutha_padatha_valibar_sangam _lotus_dvdrip_torrent, http://dybs.org/Goto.asp?URL=h ttp%3a%2f%2fopencu.com%2fprofi les%2fblogs%2fwicrack-pro-exe wicrack_pro_polnaia_versiia_ex e, http://dormanslighting.com/com mon/intemo/mobile/desk-on-mob. asp?q=http%3a%2f%2fopencu.com% 2fprofiles%2fblogs%2fkeygen-ma xon-cinema-4d-r12 Keygen_maxon_cinema_4d_r12, http://www.eazylyf.com/__media __/js/netsoltrademark.php?d=op encu.com%2fprofiles%2fblogs%2f hitman-6-full-experience Skachat_hitman_6_full_experien ce_na_android, http://opencu.com/profiles/blo gs/kwill-talk-love-mp3-downloa d Kwill___talk_love_mp3_download , http://estrotech.thefeel.com/_ _media__/js/netsoltrademark.ph p?d=opencu.com%2fprofiles%2fbl ogs%2fsonic-robo-blast-2-ppssp p sonic_robo_blast_2_ppsspp, http://opencu.com/profiles/blo gs/zverdvd-2015-windows-7 zverdvd_2015_windows_7_skachat _torrent, https://www.baisabe.com/login. php?url=http%3a%2f%2fopencu.co m%2fprofiles%2fblogs%2f5441502 %3aBlogPost%3a15016749 Iuliia_matiukhina_mikhalkova_g olaia, http://738.editorialphotograph er.com/__media__/js/netsoltrad emark.php?d=opencu.com%2fprofi les%2fblogs%2fpokemon-x-and-y- game-download-for-pc-softonic pokemon_x_and_y_game_download_ for_pc_softonic, http://www.betzerfuneral.com/c fi/addthis_email_mobile.cfm?ur l=http%3a%2f%2fopencu.com%2fpr ofiles%2fblogs%2f1-8-flux-b-4 skachat_chit_na_mainkraft_1_8_ flux_b_4, http://opencu.com/profiles/blo gs/casio-fx603p-program Casio_fx603p_program, http://clinlabmarketplace.com/ Guide/CheckUrl?url=http%3a%2f% 2fopencu.com%2fprofiles%2fblog s%2f5441502%3aBlogPost%3a15019 110 Sekretnye_territorii_vse_serii _skachat_torrent, http://www.moviefry.net/__medi a__/js/netsoltrademark.php?d=o pencu.com%2fprofiles%2fblogs%2 f5441502%3aBlogPost%3a15015575 santa_liuchiia_noty_dlia_golos a_s_fortepiano,
IP:141.101.201.25  2018-12-01 21:33:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.