7 САРЫН 1 - НЫ ӨДӨР ЯГ ЮУ БОЛСНЫГ ТА МЭДЭХ VV?

2010/06/18
Share |
Хүмүүс:
7 САРЫН 1 - НЫ ӨДӨР ЯГ ЮУ БОЛСНЫГ ТА МЭДЭХ VV?

Саяхан УИХ-ын гишуун С.Эрдэнэ ярьж байх юм. “Ер нь бол Хувьсгалт намынхан өөрөө байшингаа шатаачихсан юм ш дээ.” Тэр жагсаал цуглаан гэж юм ер нь болоогvй юм ш дээ. Би одоо АН-ын байранд очоод арынх нь цонхоор тамхи татаат хараад зогсож байхдаа “Гал яагаад жагсагчид цуглаж байсан хувьсгалт намын байрнаас гараагvй юм болоо гэж бодоод л байдаг юм” хэмээн ярьж байх юм. Тvvний энэ яриа тун сонин сонсогдлоо. Тиймээс тvvхэнд 7 сарын 1 гэж тэмдэглэгдэж vлдсэн тэр өдөр чухам юу болсныг эргэн сануулах гэж оролдслн юм. Доорхи баримтуудыг сэжигтнvvдийн цагдаад өгөн мэдvvлэг болон тухайн vеийн хэвлэлvvдлээс тvvж авсан болно.
2008 оны 06 сарын 30-ны 10-11 цаг БНН-ын байранд

…Буян компани дээр байралдаг БНН-ын төв байранд жижиг намуудын дарга нар цуглах зар тэр оройдоо тарлаа. Ингээд Буян компаны байранд Жаргалсайхан, Магнай, иргэний хөдөлгөөний зарим хvмvvс VШН, ЭХ орон зэрэг намуудын эрх бvхий хvмvvс цугласан юм. Цугларагсад ёстой юу хийхээ ч мэдэхгvй ердөө л нэг бухимдсан хvмvvс тойрч суугаад МАХН, АН аль аль нь асар их булхай хийснийг толгой сэгсрэн ярьж сууцгаалаа. Vнэндээ тэдэнд ямарч төлөвлөгөө гэхээр юм байсангvй, дэмий л гасалцгааж мэдэгдэл гаргая, жагсая, сонгуулийг дахиулъя гэцгээж байгаад уван цуван тарцгаажээ. Харин хожмоо энэхvv 6 сарын 30-нд цугларсан гэх дээрх хvмvvсээс олныг нь ТЕГ, цагдаагаас дуудан асууж, заримыг нь хориж шалгасан хэдий ч эдгээр бvлэг хvмvvс нь 7 дугаар сарын 1-ны vймээнийг санаатайгаар зохион байгуулсан гэх хангалттай нотолгоо огт бvрдээгvй юм. Гэхдээ эднээс Жаргалсайхан, Магнай нар тэр өдрийн орой Сонгинохайрхан дvvрэг дээр хvмvvсийг турхирч, бусдыг заналхийлж, өдөр судар товлож байсан гэдэг яриа баримт нотолгоотойгоо байдаг юм билээ. Мөн vймээний vеэр баригдаж хоригдсон нөхдvvд энэ тухай мэдvvлэг өгч байсан аж.
2008 оны 6 дугаар сарын 30-ны орой 17-21 цаг
Сонгинохайрхан дvvргийн ЗДТГ, сонгуулийн 26-р тойргийн хорооны байр
… Энд Иргэний хөдөлгөөнийхөн бие даагчид зарим намын нэр дэвшигчид цугларч хашгиралдаж байсан аж. ЗДТГ-ыг дvvргийн цагдаагийн хэлтсээс хамгаалалт гаргаж бvслэн хаасан байв. Дотроос Магнай гарч ирэн сонгуулийг МАХН луйвардлаа би одоо төв рvv явж автобусаар хvмvvс авчирна, бослого гаргацгаая гэж хvмvvсийг уриалж байсан аж. Энд Магнай тэргvvтэй хvмvvс маргааш жагсаал хийе, МАХН-д шаардлага хvргvvлнэ, сонгуулийг хvлээн зөвшөөрөхгvй гэцгээж байлаа...
2008 оны 6 дугаар сарын 30-ны шөнө дунд. 23-24 цаг Сvхбаатарын талбай
…Ойролцоогоор 3000 орчим залуучууд АН-ын байрны өмнө цугларлаа. Эдгээр залуус яах гэж цугласан, хаашаа очиж юу хийхээ хэн нь ч мэдэхгvй байв. Эдгээр оюутан сурагчид голдуу залуусыг гар утас, мессежээр дамжуулан цуглуулсан, ихэнхи нь сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан залуучууд байна. Тэднийг нэр дэвшигч Батбаатар тэр орой өөрийн биеэр утсаар дуудсан гэдэг мэдvvлгийг хожим цагдаад өгсөн байдаг. Залуус тухайн vед “Бидэнд удирдагч хэрэгтэй байна. С.Баяр оросуудын тусламжтайгаар сонгуулийг луйвардлаа. МАХН-ыг сөнөөе” гэж хашгирч байж. Төдөлгvй хэн нэг нь Элбэгдорж намынхаа байранд алга, Баянгол зочид буудлын нууц өрөөндөө байна гэснээр залуус бөөнөөрөө Баянгол зочид буудал руу очсон аж. Тэд буцах замдаа Сvхбаатарын талбай тийш эргэж замдаа Төв шуудангийн өмнөх авто замын 0 цэг дээр очин 4 замын хөдөлгөөнийг хааж тойрон зогсоцгоож “Бидэнд удирдагч хэрэгтэй байна. Элбэгдорж Батбаатар хаа байна. МАХН-ыг алаад өгье, гэж хашгиралдаж байсан. Ихэнхи залуус согтуу байсан бөгөөд тэдний цугларалт vvр цайтал vргэлжилж, хоорондоо маргалдаж, зодолдсоноор тарцгааж.
2008 оны 7 сарын 1
• Сонгуулийн дvнг эсэргvvцэж жагсаал хийж байгаа Иргэний эвслийн дэд тэргvvн О.Магнай дэмжигчдийнхээ хамт Сvхбаатарын талбай дээрээс иргэдийг МАХН-ын байр руу очихыг уриалснаар жагсагчид МАХН-ын төв байр луу 15.30 минутын орчим ирцгээв.
О.Магнай болон иргэд МАХН-ын байрыг хамгаалж байсан Хамгаалалтын Албаны ажилтнууд руу дайрч байр луу орох vедээ хаалганы шилийг хагалж барьж явсан тугаараа дайрах vед Цагдаагийн албан хаагчид хvч нэмэгдvvлж байрыг хамгаалав.
Хэдийгээр МАХН-ын байр цагдаа нарын хамгаалалтад байгаа ч хамгаалалтын бамбай болон бороохой барьсан цагдаа нар руу сонгогчид чулуу зэргийг шидлэн дайрснаар тэдний хооронд зөрчил vvслээ.
БНН, VШН, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Иргэний эвслийн тугтай дэмжигчид нэгэн цагдааг таслан гаргаж дундаа оруулан зодож мөн цагдаа нартай зодолдож, улмаар хоёр гурван хvн шарх авав.
Хаалганы шил хагарах vеэр зарим нэг хvн шарх авлаа, мөн жагсагчид байрны цонхнууд руу чулуугаар нvvлгэж нилээд цонхны шил хагалсан байна.
Эсэргvvцэгчдийн гол шаардлага нь УИХ-ын 2008 оны Сонгуулийг дахин явуулах аж.
Одоогийн байдлаар О.Магнай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар микро автобус дотроос “Ц.Элбэгдорж болон бусад сонгуульд ялсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишvvнээс татгалзахыг уриалж байна” зэргээр vг хэлцгээж байна.
О.Магнайгийн хэлснээр Иргэний Эвслээс нэр дэвшин ялалт байгуулсан Д.Энхбат УИХ-ын гишvvнээс татгалзлаа, одоо жагсагчид дээр ирнэ гэж мэдэгдсэн байна.
Ж.Батзандан, Д.Энхбат нар 16.50 цагт жагсагчид дээр ирж Д.Энхбат “УИХ-ын гишvvнээс татгалзахад бэлэн байна ” гэж мэдэгдлээ.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан цуглаанд vг хэлж голлох vvрэгтэй оролцож байна.
Жагсагчдын дундаас 2 хvнийг цагдаагийнхан саатуулсан бөгөөд О.Магнай “МАХН-ын дарга С.Баярыг гарч ирэх, сонгуулийг буцааж дахин сонгууль явуултал бид эндээ байна” гэж мэдэгдлээ.
• 17.00 цагийн vед жагсагчид МАХН-ын байрны vvдэн дэхь тугийг буулгаж шатаагаад, гадаахь сандал хайс зэргийг эвдлэн цагдаа нар луу шидлээ. Жагсагчид юу ч хийхээс буцахааргvй шинжтэй улайрсан харагдах ба том чулуунуудыг байр болон цагдаа нар луу шидлэж байна. Сурвалжлагч болон энгийн иргэд vймээнд өртөхөд ойрхон байна.
Жагсагчид МАХН-ын байрны өмнөх тугны ишинд Ардчилсан Нам, Бvгд Найрамдах Нам, Иргэний Намуудын тугийг өлгөж “уухай” хашгиралдаж байна.
• 18.20 Цагт Иргэний Эвсэл-ээс нэр дэвшигч Ж.Батзандан, Д.Энхбат нарын хvмvvс АН-ын дарга Ц.Элбэгдоржтой уулзахаар хvлээж байгаа бөгөөд “хэрвээ АН-аас УИХ-д суудал авсан гишvvд суудлаасаа татгалзвал Иргэний Эвсэл-ээс нэр дэвшиж ялалт байгуулсан хvн татгалзахад бэлэн байна. Мөн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг байр сууриа илэрхийлж шийдвэр гаргахыг хvсч байна” гэж мэдэгдлээ.
• 18.20 Цагаас жагсагчид том том чулуугаар зэвсэглэн довтолж цагдаа, сэтгvvлчидийг МАХН-ын байрны ар талд шахан гаргаад байна.
Байрны бvх цонхыг хагалсан бөгөөд цагдаа нарын дээрээс чулуун мөндөр бууж, жагсагчид МАХН-ын байранд дайран оржээ.
10 орчим минутын турш буун гарсан ба буутай тусгайгынхан харагдаж байна, резинэн буугаар буудсан гэсэн мэдээ байна. МАХН-ын байран дотор байгаа сэтгvvлчид гарч чадахгvй нуугдсан байна. Тэднээс “Ямар нэгэн арга хэмжээ авч зохицуулахгvй бол хvний амь vрэгдэхэд бэлэн байна” хэмээн тусламж хvсч мэдээлэл илгээлээ.
Чулуугаар зэвсэглэсэн довтолгоо vргэлжилсээр байгаа ба жагсагчидын дундуур тvргэн тусламжийн машин явж байгаа харагдлаа.
МАХН-ын байран дотор сэтгvvлчид болон МАХН-ын дарга С.Баяр гарч чадахгvй байгаа гэсэн сураг сонсогдлоо.
Энэхvv явдалтай зэрэгцэн Сvхбаатарын талбайд Ардчилсан Холбооноос зохион байгуулж байгаа цуглаанд АН-ын дарга Ц.Элбэгдорж АН-ын байрнаас гарч ирэн нийллээ.
• 19.10 цагт МАХН-ын байрны 1 давхар тэр чигээрээ шатаж эхэллээ.
Галын машин гал унтраахаар ирсэн боловч жагсагчид машины цонх руу чулуугаар нvvлгэн буцааж явууллаа.
Нөхцөл байдал хяналтаас гарсан шинжтэй харагдаж байна.
Галыг дотор талаас унтраалаа. Гал гарч байсан баруун жигvvрээр жагсагчид довтолж байна. Жагсагчид МАХН-ын байрны 3 талаас дайрч орохоор довтолж байгаа шинжтэй харагдлаа.
Цагдаагийнхан нөхцөл байдлыг хяналтнаасаа алджээ.
• 19.35 цагаас эхлэн МАХН-ын байрны зvvн жигvvрт дотор болон гадна гал гарч эхэллээ.
Зогсоол дээр байгаа 2 ч машиныг жагсагчид савчуулж эхэллээ.
Байдал ямар ч хяналтгvй байна. Жагсагчидын дунд бага насны хvvхдvvд маш их харагдаж байна.
Жагсагчид хашааны төмрөөр бамбай хийн цагдаа нар луу чулуугаар дайрсан хэвээр цөөн хэдэн бамбайтай цагдаа хамгаалсан байдалтай , цагдаа нарт дуулга зэрэг хэрэгсэл дутмаг харагдлаа.
Цагдаа нар юу ч хийж чадахгvй харахаас өөр чадваргvй байна.
Галыг дотор талаас унтраагаад байгаа бололтой.
• 20.20 Цагт Жагсагчид МАХН-ын байрны зvvн талд зогсож байсан Starex маркийн автомашиныг шатаасан нь дэлбэрлээ.
Мөн МАХН-ын 1 давхарт байрлах Duty Free Дэлгvvрээс болов уу гэмээр хайрцагтай эд зvйлсийг зөөн гаргаж гvйлдэцгээж шилтэй шингэн зvйлсийг байр луу шидэцгээж байна. Баруун жигvvрээр бас байр лvv нэвтэрцгээж байна.
Цагдаагийнхан хамгаалсан хэвээр байцгаана.

• 20.33 Цагт МАХН-ын байрны арын доод гаражаас хамгаалалтын машинаар хамгаалуулсан 2 машин гарч явлаа. Ерөнхий сайд С.Баярыг гарч явлаа гэж таамаглаж байна.
Байранд нэвтрэн орсон жагсагчид дотроос бичиг баримт зэрэг зvйлсийг гарган ирж шатааж байна.
Жагсагчид МАХН-ын байрны 2 давхар луу галтай зvйл шидэж, 2 давхарт гал гарч эхэллээ.
• 20.45 Цаг Жагсагчид хажуугийн барилгаас их хэмжээний хөөсөнцөр авчирч МАХН-ын байрны vvдэнд овоолж шатаах гэж байна.
Байрны 2 давхараас цагдаагийн ажилтнууд цонхоор гарцгаалаа.
Жагсагчид 2 давхарт гарч цонхоор эд зvйлсийг шидлэж байна.
Телевиз, хэвлэлийн ажилтнууд гэмтсэн байна.
20.55 Цаг МАХН-ын төв байрны 1, 2 давхарууд хэсэгчилсэн байдлаар шатаж байгаа ба гал унтраагчид ирсэн боловч тэднийг ажиллуулахгvй шланкыг нь булааж авлаа.
Жагсагчид байр луу архи, вино, бензинтэй шил зэргийг шидэж гал тавьж байна. Мөн хөөсөнцөр шидэж ноцоож байна.
Эдний дунд өсвөр насныхан, хvvхдvvд нилээн харагдаж байна.
• 20.55 Цаг. Цагдаагийнхан хvч нэмэгдvvлэн МАХН-ын байрны 2 талаар гэнэтийн дайралт хийж жагсагчид байрны өмнөх ногоон байгууламж болон Сvхбаатарын талбайн урд талаар хуваагдан эргэн бөөгнөрч дайрах зэргээр vргэлжилсээр байна.
Цагдаагийнхан бороохой, нулимс асгаруулагч, резинэн сумтай буу зэргийг хэрэглэж байна.
Жагсагчид төв замын хөдөлгөөнийг хаажээ.
Цагдаагийнхан зарим жагсагчдыг баривчилж байна.
Жагсагчид буцаад байрны өмнөх талбайд дайрч орж ирлээ. Эргэж дайрахдаа нэгэн цагдааг унагаад дундаа оруулан зодлоо, цагдаагийн ажилтан өөрөө босч чадахгvй хэвтэж байна. Иймэрхvv хvчирхийлэлд нилээн хэдэн цагдаа өртөж байгаа харагдсан.
• 21.20 Цаг. Жагсагчид Дуурийн Театрын өмнөх барилга дээр байсан Бульдозарыг унаж цагдаа нар луу дайрсан болов буцаж ухраад байна.
Жагсагчид болон цагдаа нарын дайрсан ухарсан, эргээд дайрсан байдал хэвээр vргэлжилсээр байна.
МАХН-ын төв байрны өмнөх талбайд жагсагчид эргээд дvvрсэн байна. Баруун хаалгаар ус шvрших хоолой гаргаж ирж цагдаа нар луу шvршиж байна. Төв байрнаас жагсагчидыг дайрч гаргасан боловч эргээд дайрч орлоо.
• 21.40 Цаг. Жагсагчид МАХН-ын төв байрны 3 давхар хvртэл бvрэн эзлээд байна.
Цагдаа нар байрны 2 хойд талаар хориглосон байдалтай байрлал эзэлжээ.
• 22.00 Цаг. Гадаа харанхуй болсон тул vйл явдал яг яаж өрнөж байгаа нь сайн харагдахгvй байгаа бөгөөд МАХН-ын байрны vvд хавиар бөөн бөөн гал тавьсан харагдаж байна.
Төрийн ордонд Vндэсний Аюулгvй Байдлын зөвлөл цаашид ямар арга хэмжээ авах тухай хуралдаж байгаа мэдээлэл ирлээ.
Зарим иргэдээс ирсэн мэдээллээр vймээн болж байгаа газар хар цvнхтэй чулуу, архи зэргийг мөнгөний хамт хvмvvст тарааж байгаа бололтой. 4 хvний дунд 25 000 төгрөг өгч байгаа мөн vймээн дэгдээгчид бvгд согтуу байна гэсэн мэдээлэл ирлээ.
• 23.20 Цаг. Жагсагчид шатаж дуусч байгаа МАХН-ын байрнаас хальж бөөн бөөнөөрөө тал тал тийшээ албан байгууллагууд тэр ч байтугай орон сууцны байшингууд руу халдан довтолж байна.
Гудамжаар явж байгаа машинууд руу чулуу шидэж, зарим нэг иргэд рvv ч хvчирхийлэл vйлдэж байна.
НИК ХК-ийн гадаа зогсоол дахь машинуудыг шатааж эхэллээ. Хотын төвөөр иргэдийг явахгvй байхыг сануулж байна. Байдал маш аюултай байна.
23.50 Цаг. МАХН-ын төв байрны гадна талд эмх замбараагvй байдал vргэлжилсэн хэвээр байна.
Мөнгөний сейф дамжилсан хvмvvс ч харагдаж байна.
Жагсагчид МАХН-ын байрны ойр орчмын төв замыг бvрэн хааж, замаар явсан машинууд руу чулуугаар довтолж байна.
Зарим жагсагчдыг саатуулж СБДvvргийн Цагдаагийн хэлтэст саатуулж байгаа бөгөөд гадаа нь бусад жагсагчид ирж vймээн дэгдээж эхэллээ.
• 02.30 Цаг. СТӨргөөний урд өргөтгөл тэр чигээрээ шатаж дууссан ба МАХН-ын төв байр шатан балгас болоод байна.
Уран зургийн Галлерейд орсон гал Монголын уран зургийн сор бvтээлvvдийг шатаалаа, санаа зовж очсон зарим зураач цөөн ч гэсэн зургийг аварсан байна. Мөн Дуурийн Театрт гал орлоо гэсэн мэдээ байна.
Хотын төвөөр буун дуу 30-аад минут дуугарлаа. Цагдаа нар хотын төвөөр ажиллагаа явуулаад нилээн шуугиан болж 500 гаруй хvн баривчилсан ба одоогоор чимээ нилээн намжиж байна. Цагдаагийн машинууд чанга яригчаар бөөнөөрөө явж байгаа хvмvvсийг тарахыг сануулж эсэргvvцсэн тохиолдолд баривчилсан гэсэн мэдээ ирлээ.
Цагдаагийн 2 ажилтан гэмтлийн эмнэлэгт нас барсан байна. Жагсаалыг зохион байгуулсан Иргэний Эвсэл, Vндэсний Шинэ Нам, Бvгд Найрамдах Намууд “цуглаанаа 16.30 цагт БНН-ын дарга Б.Жаргалсайхан хаагаад бид явцгаасан” гэсэн утгатай мэдэгдэл гаргажээ. Ардчилсан Намын зvгээс ямар нэгэн мэдээлэл бидэнд ирээгvй байна.
• 00.20 Цаг. Жагсагчид СТӨ-ний урд корпусыг шатааж эхлэсэн байна. Гал Уран Зургийн Галлерей руу орж эхэллээ.
МАХН-аас гаргаж ирсэн сейфийг эвдэх гэж Дуурийн Театрын ард бужигналдаж байна. Зарим сэтгvvлчид vймээн болж байгаа газраас гарч эхлэсэн мэдээ ирлээ.
03.30 Цаг. Жагсаалыг ерөнхийдөө дарж дуусгасан байна. СТӨргөөнд гарч байсан галыг бараг унтраагаад байгаа сайхан мэдээ байна. Уран зургийн бvтээлvvдийг нилээн аварсан байна. ТИС-ийн хойд замаар 10-аад хуяг орж ирэн төв замуудыг хаасан ба байдал одоогийн байдлаар намжмал боллоо. Vймээн дэгдээгчид хотоор маш их тарсан байна, тиймээс хөдөлгөөнт бvлгvvд хотоор эргvvлд гарч ажиллагаагаа vргэлжлvvлж байна. Гудамжинд яваа согтуу хvн болгоныг баривчлах бололтой. Өглөө 07.00 цагт Засгийн Газар, 10.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж магадгvй байна.
Энэ бол тухайн vед хэргийн газар дээрээс сурвалжлага хийж байсан сэтгvvлч нарын мэдээлэл. Энэ vймээн самуунд сэтгvvлчид ч нэрвэгдэж, бас хvн гэмтэж хоцорсон. Цаг хугацаа өнгөрөх тусам тvvхэнд хараар тэмдэглэгдэж vлдсэн энэ vймээн самууны тухай vнэнийг илчлэх баримт vгvй болж, хvн болгон л өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа. Юуг яаж тайлбарлах нь хvний эрх. Гэхдээ тэр vед юу болсныг, юунаас болж таван хvний ам vрэгдснийг, энэ бvх vймээн самууныг хэн зохион байгуулсныг бид мартаж болохгvй. Vнэнийг гуйвуулах эрх ямар ч эрх мэдэлтэн, ямар ч Их хурлын гишvvнд байхгvй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.