Герман дахь консул Монгол иргэнээ доромжилжээ

2010/06/18
Share |
Хүмүүс:
Герман дахь консул Монгол иргэнээ доромжилжээ

Манай улс дэлхийн 150-иад оронтой дипломат харилцаатай байдаг. Ингэснээр гадаад харилцаа хөгжиж хилийн чанадад байгаа Монгол иргэдэд тулгарч буй элдэв асуудлыг шуурхай шийдвэрлэж байгаа. Гэтэл сvvлийн vед гадаадад суугаа элчин сайд, консултай холбоотой сөрөг яриа гарах болжээ.

Тодруулбал, Германд 18 дахь жилдээ амьдарч байгаа Д.Рэнцэнноров гэх иргэн Берлин хотын консулд нөхөртөө виз гаргуулахаар Элчин сайдын яаманд ханджээ. Тэрбээр удаа дараа очсон боловч хvлээн авахгvй, утсаа ч авахгvй байжээ. Нэг өдөр аз нь таарч дипломат төлөөлөгчтэйгөө утсаар холбогджээ. Гэтэл хэлэхийн муухайгаар хэлvvлж, доромжлуулсан байна. Тvvнийг элдвээр хэлсэн хvн нь III нарийн бичгийн дарга Мөнхбат гэгч аж. Зөвхөн Монголчууддаа төдийгvй манай оронд зорчих хvсэлтэй хоёр Швейцарь иргэний визийг ч гаргаж өгөлгvй гурван сар болж байгаа аж. Мөн тус консулын Монгол ажилчид гадаад хэл мэдэхгvй. Гадаад иргэдтэй ойлголцдоггvй талаар гомдол ирсэн юм.

Дээрх гомдлын дагуу ГХЯ-ны төрийн Захиргааны удирдлагын газрын захирал Б.Баярсайханаас тодруулж, цөөн асуултад хариулт авсан юм.

-Берлиний консулын III нарийн бичгийн дарга Мөнхбат монгол иргэдтэй зvй бус харьцсан гэсэн мэдээлэл байна. Тэрбээр уг албанд хэзээ томилогдсон бэ?
-Манай энгийн л нэгэн ажилчин. Бид тухайн vеийнх нь дvрмийн дагуу л томилсон. Хэрвээ ийм асуудал байгаа бол манайд албан ёсоор бичгээр хандах хэрэгтэй.

-Яагаад манай улсын гадаадад суугаа элчин сайд, консулуудын талаар сөрөг мэдээлэл их гараад байна вэ?
-Ажлын хариуцлага алдаж байгаа нөхдvvд байхыг vгvйсгэхгvй. Гэхдээ манай иргэд бас асуудал бvрийг хvндрvvлэх дуртай. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь хvсэлд нийцэхгvй зvйл байвал гомдоллож эхэлдэг. Vнэн хэрэгтээ дээрх хэргийн талаар бид мэдэхгvй учраас гомдол гаргагчийн буруу ч байж болох талтай. Жишээлбэл, Чех улсад 10 гаруй мянган монгол хvн бий. Гэтэл зургаан дипломат төлөөлөгчтэй. Хуваагаад vзвэл нэг хvнд 1700-гаад иргэн ногдож өдөрт 138 хvнд vйлчлэх хэрэгтэй болно. Тэгэхээр нэг хvний хvсэлд нийцvvлж ажиллах боломж байхгvй. Байлаа ч нөгөөд нь таалагдахгvй байх жишээтэй. Төрийн ажлыг энгийн нэг байгууллагын ажил шиг явуулж болохгvй шvv дээ. Бид боломж бололцоогоороо л ажиллаж байна.

Манайханд нэгнийхээ хийж байгаа сайн vйлийг хэлэхгvй байж алдаа гаргавал өлгөж аваад асуудал болгодог зан байдаг. Бvр наад захын нэг жишээ хэлье. Гадаадад гарахдаа манай иргэд жирэмсэн очоод хvvхдээ хаяад зугтдаг. Хайж, хайж эхийг нь олохоор хvvхдээ авахгvй гэнэ. Хаана ямар оронд монгол иргэний эрх зөрчигдөж байна. Ямар асуудал байна. Яаж туслах боломжтой вэ гээд л бvх ажлыг төлөөлөгчид хийж байна.

Монгол иргэний цогцос vмхийрч ялзарсан байдалтай олдсон ч ЭСЯ-ны байранд хадгалж, хэргийн шалтгааныг олтол байлгаж байдаг. Арай гэж хэн болохыг нь тогтоож ар гэрийнхэнтэй холбогдоход гэр бvл нь авахгvй гээд сууж байх жишээтэй.

Дипломатч консулууд байна гэдэг хэцvv алба. Халуун оронд ажиллаж байгаа дипломатууд маань мэргэжлийн суурь өвчтэй, тахир дутуу болж эх орондоо ирэх тохиолдол бий. Vнэн хэрэгтээ Монгол Улсын гадаад харилцаа өргөжиж дэлхийд танигдахад гол нөлөөлж буй хvмvvс нь дипломатууд л байна шvv дээ.

-Берлинд Монголыг зорих гэж байгаа хоёр Швейцарь иргэнд виз гаргаж өгөхгvй гурван сар болсон гэсэн. Жуулчдад иймэрхvv байдалтай хандвал манай орны аялал жуулчлалд сөргөөр нөлөөлөх юм биш vv?
-Энэ асуудлыг бидэнд албан ёсоор мэдээлээгvй болохоор мэдэхгvй. Тэр Мөнхбат нь байна уу Мандах нь байна уу хариуцлага алдаж байж болзошгvй ч баримттайгаар гомдол, хvсэлтээ гаргавал бид шалгана шvv дээ.


Ж.Солонго

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Gstpwmht why Medvedev - bee?, http://in2shakespeare.net/__me dia__/js/netsoltrademark.php?d =www.cprc.it%2findex.php%3fopt ion%3dcom_k2%26view%3ditemlist %26task%3duser%26id%3d355464 1033_draiverі_microsoft_sausa қ_іzіn_oқu_құrylғysy, http://qcs.c-cubeservices.com/ __media__/js/netsoltrademark.p hp?d=www.safakbilisim.com%2fin dex.php%3foption%3dcom_k2%26vi ew%3ditemlist%26task%3duser%26 id%3d662682 Gollandiialyқ_rұқsatty_қal ai_toltyruғa_bolady, http://novaopcaomotos.com.br/s ite/index.php?option=com_k2&vi ew=itemlist&task=user&id=15014 5 2-synyptaғy_қyzyl_shyrsha_Ch arlz_Perro, http://archive.is/4qUC3 Charushinnің_қabanynda_onla in_oқidy, http://guneslunapark.com/index .php?option=com_k2&view=itemli st&task=user&id=26401 ocm_java_ee_6_arkhitekturalyқ _emtikhanғa_arnalғan_nұsқa ulyқ_torrent, http://archive.is/knCls eset_nod32_64_bittіk_seriialy қ_kіlt, https://cluster.pe/tools/anali sis-seo/redirect.php?url=http% 3a%2f%2fsavannaplaza.com%2find ex.php%3foption%3dcom_k2%26vie w%3ditemlist%26task%3duser%26i d%3d27686 Shatyr_zhabyny_bar_su_өtkіzb eitіn_brendter_tg_350_sipatta malary, http://www.gstcorp.com/__media __/js/netsoltrademark.php?d=ww w.collettino.it%2findex.php%3f option%3dcom_k2%26view%3diteml ist%26task%3duser%26id%3d64651 4 2016-nің_zharyқshaқtaryn_
IP:178.159.97.54  2018-12-03 05:35:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.