Хойд Солонгосын дөрвөн тамирчин орголоо

2010/06/21
Share |
Хүмүүс:
Хойд Солонгосын дөрвөн тамирчин орголоо

Өмнөд Африкт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор ирсэн хойд солонгосын vндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин ор сураггvй алга болжээ.

Энэ тухай мэдээллийг анх Италийн “La Stampa” сонин мэдээлсэн байна. Эдгээр тамирчдыг оргон зугтсан байх гэсэн дvгнэлтэнд хvрч байна. Гэхдээ энэ талаар дэлхийн хөлбөмбөгийн холбоо болон БНАСАУ-ын багийн ахлагч нар ихэд нууцалж мэдээлэл өгөхгvй байгаа аж.

Алга болсон дөрвөн тамирчин хойд солонгосын баг Бразилын шигшээ багтай тоглох vед харагдахгvй байжээ. Гэхдээ энэ vеэр хойд солонгосын багийн ахлагч дээрх дөрвөн тамирчныг биеийн байдлаас болоод тэмцээнд ороогvй гэж мэдvvлсэн байна.

Алга болсон гэж яригдаж буй тамирчид нь урд талын тоглогч An Choi Hyok, хаалгачин Kim Myong Won, төв хэсгийн тоглогч Kim Kyong IL, Pak Sung Hyok нар гэнэ.

Хойд солонгосын багийн дасгалжуулагч нь өөрийн улсын тамирчдаа тvгжээтэй зааланд байлган дасгал сургуулиа хийлгэх болжээ. Тэр ч байтугай бие халаалтын бэлтгэлд тус орны багийнхан ирээгvй ажээ.

Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley 6U50Gf http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.15  2015-08-11 18:20:46
gordon WiZqJ0 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:176.10.104.234  2015-08-12 09:14:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.