Дунд сургуулийн хvvхдvvд хар тамхи дамжуулдаг байжээ

2010/06/21
Share |
Хүмүүс:
Дунд сургуулийн хvvхдvvд хар тамхи дамжуулдаг байжээ

Эквадорын өмнөд нутгийн Куэнко хотын дунд сургуулийн сурагчид хар тамхи цvнхэндээ авч яваад цагдаад баригджээ. Хэрэг өнгөрөгч тавдугаар сард гарсан юм. Сурагчид мэдvvлэгтээ "Бид зөвхөн дамжуулагчид. Азурро бvлэглэл бидэнд хар тамхиа сар бvрийн 16-ны өдөр өгдөг. Тэгээд бид сургуулийнхаа арын буланд дээд ангийнхандаа хар тамхиа дамжуулдаг. Магадгvй тэд цааш нь ямар нэгэн бvлэглэлд дамжуулдаг байх" хэмээжээ. Мөн дамжуулагч хvvхдvvд хар тамхины Азурро бvлэглэлээс цалинждаг аж. Нэг удаагийн тээвэрлэлт нь 15 ам.доллар гэнэ. Энэ бол тус улсад их мөнгөнд тооцогдох бөгөөд дундаж амьдралтай гэр бvлийн сарын орлогын 25 хувь юм.

Дамжуулагч хvvхдvvдийн нэг нь тус бvлэглэлд холигч хийдэг байна. Энэ нь боловсруулсан сайн чанарын хар тамхийг муу чанарынхтай хольдог бөгөөд тэр ажлаа өөрийнхөө гэрт хийдэг гэнэ. Учир нь тэр гэртээ 76 настай эмээтэйгээ амьдардаг. Тэрбээр олсон мөнгөөрөө эмээдээ эм авч өгдөг хэмээн цагдаагийн ажилтанд ярьсан байна.

Хотын цагдаагийн газар дамжуулагч хийдэг хvvхдvvдийг хамгаалалтад авчээ. Учир нь хар тамхины бvлэглэл хvvхдvvдийг болон тэдний гэр бvлийн гишvvдийн амийг хороож болзошгvй гэнэ. Азурро бvлэглэл 2003 онд таван хvvхдийн аминд хvрч байсан. Тэдгээр хvvхдvvд бvлэглэлийн vйл ажиллагааны талаар цагдаа нарт мэдэгдсэнээс болж амиа алджээ.

Тус улсын засгийн газар дээрх дамжуулагч хvvхдvvдийн хэрэгт холбогдуулан улсын хэмжээний бvх дунд сургуулиудад гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтаар 26 мянган хvvхэд хар тамхи дамжуулдаг болох нь тогтоогдсон байна. Засгийн газрын vзэж буйгаар дээрх тоо зөвхөн баригдсан хvvхдvvд бөгөөд цаана нь хоёр дахин их байх магадлалтай гэнэ.

Мөн vvнтэй төстэй хэрэг 2006 оны арванхоёрдугаар сард Колумбийн нийслэл Санта Фе Де Боготад гарчээ. Хэргийг 12 настай Гутейрес, 14 настай Молвао vйлдсэн байна. Хvvхдvvд улсдаа хамгийн томд тооцогдох хар тамхины Ла Де Монда бvлэглэлд ажилладаг. Тэд хар тамхиа зөвхөн өдрийн цагаар тараадаг бөгөөд кино театр, хvvхдийн тоглоомын газруудад өөрсөдтэй нь адилхан хvvхдvvдэд дамжуулах vедээ цагдаад баригджээ. Тэд ямар ч байсан хар тамхиа цааш дамжуулж чадсан байна.

Цагдаа нар хvvхдvvдийг олон цаг байцаасан ч "Бид хэргийн талаар ямар ч мэдээлэл өгөхгvй" хэмээснээс өөр vг унагаагvй аж. Тус улсын хvvхдийн эрхийн төрийн бус байгууллагынхан Гутейрес, Молваог буруугvй хэмээн суллахыг шаардсан байна. Хоёр сарын дараа шоронгоос гарчээ. Тэд насанд хvртлээ цагдаагийн хяналтад байх гэнэ.

Хар тамхи тээвэрлэхэд засгийн газар оролцдог
Өмнөд Америкт хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэг сvvлийн 10 жилд хоёр дахин өсчээ. Карибын тэнгисийн хар тамхины зэвсэгт бvлэглэлvvдийн мөргөлдөөнөөс болж жилд дунджаар есөн мянган хvн амиа алддаг байна.

Харин дэлхийд томоохонд тооцогддог Мексикийн хар тамхины бvлэглэл болон тус улсын цагдаа нарын буудалцаанаас vvдэн жилд дунджаар 3500 гаруй хvн амиа алддаг аж.

Тус улсын засгийн газар хар тамхины бvлэглэлтэй тэмцэхэд шат дараатай бодлого хэрэгжvvлдэг ч ашиг тусаа өгдөггvй юм. Цагдаа, тусгай албаныхан нь энэ онд гурван том бvлэглэлийн толгойлогчийг барьжээ. Гэсэн ч хар тамхинаас vvдэлтэй гэмт хэргийн тоо буурахгvй байгаа гэнэ.

Мексикийн иргэдийн сайн дурын хөдөлгөөнийхөн дээрх тоо буурахгvй байгаад засгийн газраа буруутгадаг. Учир нь тэдгээр бvлэглэлийг хар тамхи гадаадад худалдахад засгийн газраас дэмжлэг vзvvлдэг гэв. Нэгэн жишээ дурьдвал, 1998 онд Панамын булангийн ойролцоо Колумбийн засгийн газрын далайн тээврийн хөлөг Мексикийн тусгай албаны ачааны хөлөг рvv хагас тонн хар тамхи шилжvvлсэн байна. Уг хөлөг онгоцыг зөвхөн засгийн газрын тусгай vйлчилгээнд ашиглах зориулалттай аж. Дээрх хэргийг хөлөг онгоцны цэвэрлэгч залуу тус иргэний хөдөлгөөнд мэдэгдсэн юм. Иргэний хөдөлгөөн хэргийн талаарх баримтыг ард олонд танилцуулж, засгийн газарт өргөн барьжээ. Гэтэл засгийн газар хэргийг ор vндэсгvй хэмээн авч хэлэлцээгvй байна. Харин хөдөлгөөн тэмцлээ vргэлжлvvлэн жагссан ч гурван долоо хоногийн дараа жагсаалаа гэнэт зогсоожээ.

Тус улсын хэвлэл мэдээллийнхний vзэж буйгаар хөдөлгөөний удирдагчдад засгийн газраас их хэмжээний мөнгө өгч амыг нь тагласан гэнэ. Тиймдээ ч тэд хөдөлгөөнөө зогсоож, эх орноосоо гарсан байна. Тэднийг учир битvvлгээр амь vрэгдсэн хэмээн ард иргэд таамаглаж байсан ч гэр бvлийн гишvvд нь амьд байгаа хэмээн мэдэгдсэнээр хэрэг явдал намжсан юм.

Судлаачдын таамаглалаар Мексик, Колумбийн засгийн газар оролцсон дээрх хар тамхины хэргийн vнэн бодит материал тухай vед дэлгэгдсэн бол АНУ, ОХУ хэрэгт холбогдох өндөр магадлалтай байсан аж. Учир нь дээрх улсууд хар тамхины хамгийн том импортлогч орон юм. Тэд Өмнөд Америкаас хар тамхины хэрэгцээгээ хангадаг. Тиймдээ ч Өмнөд Америкийн хар тамхи тээвэрлэгч хөлөг онгоц төрийн мэдэлд байдаг аж. Харин энгийн хөлгөөр тээвэрлэвэл хяналт, шалгалт их байдаг гэнэ.

Эдийн засгийн хямралын vед хар тамхины vнэ унаагvй
Бразилийн эдийн засагчид хар тамхины vнийг хэзээ ч унахгvй хэмээн vздэг. Мөн тэдэнтэй Америкийн эдийн засагчид санал нийлдэг юм. Учир нь өнгөрөгч оны дэлхийн эдийн засгийн хямралын vед хэдхэн нэр төрлийн бараа, бvтээгдэхvvний vнэ буураагvй. Vvний дотор хар тамхины vнэ өсчээ.

Өмнөд Америкт 2007 онд нэг кг боловсруулсан хар тамхийг дунджаар 7-10 мянган ам.доллараар борлуулдаг байв. Гэтэл өнгөрөгч оны дэлхийн эдийн засгийн хямралын vед дээрх vнэ 1500-2500 ам.доллараар нэмэгджээ. Тус тивийнхэн хар тамхийг алт шиг vнэлдэг гэнэ. Учир нь ийм бараа зарим улсын төсвийн 20-30 хувийг бvрдvvлдэг гэх таамаглал бий.


Д.Тvвшинтөр niigmiintoli.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.