Автобус машинтай мөргөлдсөн осол дахиад гарчээ

2010/06/22
Share |
Хүмүүс:
Автобус машинтай мөргөлдсөн осол дахиад гарчээ

Өнгөрсөн долоо хоногийн дундуур хоёр ч ноцтой зам тээврийн осол гарсан. Тэгвэл энэ амралтын өдрvvдэд дахиад хоёр осол гарчээ. Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Хар хошуу гэдэг газарт 26-11 ОРХ дугаарын суудлын автомашин зогсож байсан "ЮМЗ-80" маркийн 99-43 ТӨӨ тракторын араас мөргөжээ. Ослын улмаас 41 настай эрэгтэй Т газар дээрээ нас барж, тvvний хvv 17 настай зорчигч Б хvнд гэмтсэн бөгөөд одоогоор ухаан ороогvй байгаа гэнэ. Мөн Төв шуудангийн өмнө байрлах Ардчилсан намын хуучин байрны зvvн талын төв зам дээр уржигдар 23.00 цагийн vед том оврын автобус, суудлын хоёр жижиг тэрэгтэй мөргөлдөж, зам дээр зорчиж явсан гурван хvнийг гэмтээжээ.
Яаралтай тvргэн тусламж 103-ыг очиход нэг хvн газар дээрээ нас барж, хоёр хvний бие хvнд байсан учраас Гэмтэл согогийн сэргэн засах vндэсний төвд хvргэж өгсөн байна. Уг хоёр хvний нэг нь 40 орчим настай, эмэгтэй, гадаад улсын иргэн ажээ.

Х.Цэнд
Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.