Бөх болохгүй байхын аргагүй хувь заяа…

2010/06/22
Share |
Хүмүүс:
Бөх болохгүй байхын аргагүй хувь заяа…

Д.Сумъяабазар аваргыг ихэнх нь “жинхэнэ таримал бөх” гэж тодорхойлдог. Ямарч байсан тэр бөх болохгүй байхын аргагүй хувь заяанд төрсөн хүн. Нагац өвөөгийнх нь төрсөн ах “гандангийн улаан хүзүүт” Г.Дэлэг гэж улсын арслан цолтой бөх байлаа. Өөрийнх нь евөө аймгийн заан Донров, аав нь улсын заан Долгорсүрэн, төрсөн дүү нь улсын начин Сэржбүдээ, сумр бөхийн 68 дахь их аварга Дагвадорж гээд түүний гэр бүл тэр чигээрээ бөхчүүд. Ийм сайхан бөхийн бүлд төрж өссөн отгон аварга маань өдгөө 36 настай. Тэр денгөж 2-хон настай байхдаа “дэвж байна” гээд тун эвлэгхэн паацганадаг байсан бөгөөд “уурлаарай” гэхээр мөн л хөмсгөө зангидаж байгаад дэлдэг байсан тухай ээж нь дурссан байдаг. Нэг ах, 2 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Дэрсхэн өссөн хөвгүүд болсон хойно гэрээ ёстой л нэг буулгаж өгнө. Нэг удаа дүүтэйгээ барилдаж байна гэж дүүгүүрдэж байгаад шинэхэн авсан сервантаа хэмхэлчихээд ааваасаа нэлээд чанга алганы амт үзэж байжээ. Тэр нэлээд “тархигүй” жаал байсан бололтой. Хожим түүнийг сургуульд ороод хичээл дээр ямар ч шалтгаангүйгээр инээд алдаад байдаг тухай ангийн багш нь ээж аавд нь гомдол мэдүүлж байсан гэдэг.

Аварга зурагтын дэнжид эмээтэйгээ өссөн бөгөөд 1982 онд паркын хүүхдийн барилдаанд анх барилдаж ахтайгаа үлдэн түрүүлээд 3 төгрөгөөр шагнуулжээ. Тэр мөнгөө эмээдээ авчирч өгөхөд бурхан дээрээ залан сүйд болж. Энэ бол түүний анхны амжилт, анхны түрүү байлаа. Харин чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох едөр нь түүний амьдралын хамгийн эрхэм хүн эмээ нь хорвоог орхиж, маргааш нь түүний 1 хорвоод мэндэлсэн өдөр | давхцаж, нөгөөдөр нь тэр уг тэмцээнийхээ тэргүүн байрт  шалгарч гээд гуниг баяр хосолсон тэр өдрүүд ирээдүйн аваргад спортын хүн ямар их , сэтгэлийн хаттай байх ёстойг ухааруулжээ.

Түүний барилдааны амжилтыг тоймловол.................

Илүү ихийг эндээс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.