МОНГОЛЧУУД ХОЖНО, МОНГОЛ ТОЛГОЙ БҮХЭН ГООЛ ХИЙНЭ

2010/06/22
Share |
Хүмүүс:
МОНГОЛЧУУД ХОЖНО, МОНГОЛ ТОЛГОЙ БҮХЭН ГООЛ ХИЙНЭ

“Тавантолгойн 5 гоол” санал асуулгын тойм
“Иргэний хувьцаа” ТББ, “Хувьтай монгол” клубээс эрхлэн “Тавантолгойн 5 гоол” залуучуудад зориулсан санал асуулгыг интернет, телевизээр 7 хоног зохион байгуулсан байна. “Тавантолгойн 5 гоол” онлайн асуулгаар “эзэд нь баялгаа мэдэж, эрэг нь усаа хаших” нь зөв эсэх, иргэн бүр хувьцаа эзэмшихийг дэмжиж байна уу гэдгийг мэдэж авах зорилго тавьжээ. Арван нэгэн асуулттай бөгөөд “Зөв, буруу” гэсэн энгийн хувилбараар хариултаа бөглүүлсэн байна. Дэлхийд нөөц, чанар, үр ашгаараа аваргын цом хүртэх хэмжээний Тавантолгойг ашиглах шийдэлд монголчууд хожиж, монгол хүн бүр гоолтой байх боломжийг залуучууд хэрхэн үзэж байгаа талаар сонирхолтой мэдээлэл цуглуулжээ.


Хөл бөмбөгийн дэлхийн оддын дунд жанжин малгайтай, нударгатай дээлтэй монгол хүү ээтэн хоншоортой гутлаар алаг бөмбөг өшиглөж байгаа зургийн эвлүүлэг асуулгыг чимж, залуучуудын анхаарлыг татсан байна. “Тавантолгойн 5 гоол” интернетийн санал асуулгад 7000 шахам хүн оролцож, хувьцааг хэн, хэрхэн авах нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлсэн ажээ. 

Иргэн бүр эрх тэгш хувьцааны эзэн болох нь: Гоё гоол
Асуулгад оролцогчдын 91,19% буюу арвын ес нь иргэн бүр тэгш эрхээ эдэлж, эх орныхоо эзэд нь гэдгээ нотлон, хувьцаа эзэмших нь  “Зөв” гэж хариулжээ. Монгол толгой бүхэн хөгшин ба залуу, тарган ба туранхай, хотын болон хөдөөний, эрэгтэй, эмэгтэй үл хамааран заяамал эрх нь адил тэгш, Үндсэн хуулинд ч тунхаглан заасан учраас бүгд ижил хэмжээний хувьцааны эзэн болох нь “Тавантолгойн гоё гоол” болно гэж үзэж байна. Эрхээ эдэлж, эрдэнэс баялгийнхаа эзэн нь байхаас татгалзах “тэнэг” хариулт мэдээж өвсөн дотроос зүү олох мэт цөөхөн гарчээ. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан үзэл баримтлалд орд газрын тодорхой хувьд иргэн бүр хувьцаа эзэмшихээр тусгасан нь төслийн тулгуур шийдэл, түлхүүр санаа нь болж байгаа юм. Иргэн бүр эрх тэгш байх ардчилсан зарчмыг ажил хэрэгчээр дэмжиж байгаа нь “Гадаадад байгаа монголчууд хувьцаа эзэмших нь зөв” гэж үзсэн олон нийтийн саналаар давхар батлагдлаа. Асуулгад оролцсон залуучуудын 90,96% нь ажиллаж сурахаар, амьдралын эрхээр хилийн чанадад суугаа нутаг нэгтнүүдээ, аав ээж, ах дүү, амраг садан, найз нөхдөө ялгаварлахыг хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой байна. Ерөнхий сайд С.Батболд 21 аймаг, гадаадад байгаа монголчуудтай Тавантолгойн асуудлаар ярилцахад ч Солонгосоос “Биднийг ялгахгүй биз дээ? гэсэн асуулт тавьж эргэлзээгээ тайлсан юм. Орд газрын тодорхой хувийг хувьцаа хэлбэрээр иргэдэд олгож, ноогдол ашиг хүртэх эрхээр хангахаас бус бүгдийг нь зуун хувь олон нийтэд тараачихвал хэн хэрэгтэй мөнгийг нь босгож, ямар нь техник технологио оруулах хэрэг вэ? гэсэн хариултгүй асуулт зүй ёсоор гарна. Олборлоогүй, баяжуулаагүй, коксыг нь ялгаж боловсруулаагүй, хоосон газрыг түрүүлээд зуун хувь тараачихвал гадаадын хөрөнгө оруулагчтай хэн гэрээ байгуулах, ямар тамга дарах нь тодорхойгүй болно. Иргэдийн эзэмших хувьцааны хэмжээг орд газар олборлолт, эргэлтэнд орж илүү үнэ цэнэтэй бол сон хойно шат дараатайгаар нэмэх, ахиулах стратеги бол өөр хэрэг. Ийм стратегийг баримтална гэдэг нь ч Сайд нарын танхимын даргын амнаас тодорхой болсон. Олон улсын жишээ туршлагаас харвал газрын баялгийн ашиг орлогыг талх маасал болгоод идэж уучих биш ирээдүйд хэрэглэх, эрүүл мэнд, боловсрол зэрэг хүнийг хөгжүүлэх салбарт зориулах, инфляц гэгч бэлэн мөнгөний тоо нь нэмэгдсэн ч чанар нь унаж орхидог “халаасны хулгайч”-аас сэргийлэх гэх мэтэд зориулдаг байна.

Хувьцааны ноогдол ашгаа баталгаа болгох нь: Янзын гоол     
Ирээдүйн ноогдол ашгаараа өнөөдөр хэрэгтэй байгаа орон сууцны зээл болгох, бизнес эхлэх хөрөнгө, эмчилгээний зардалд хэрэглэх, сургалтын төлбөрт зориулах нь “Зөв” гэж 67-гоос дээш 85% хүртэл дэмжсэн байна. Хүн амын ердөө 20 хувь нь л халуун хүйтэн усны кранттай, бохир, цахилгааны шугамтай орон сууцаар хангагдсан, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, Улаанбаатарын уушиг бүр ердийн иргэнээсээ Ерөнхийлөгчөө хүртэл агаар биш угаараар амьсгалж байгаа өнөөгийн утаат өдрүүдийг өөрчлөх хүсэл илэрсэн нь энэ. Ялангуяа дийлэнх залуу гэр бүлийн хувьд орон сууц гэдэг “мөрөөдлийн ордон”. Өргөө гэрээ барьж, өрхнийхөө үүдийг татах хүсэл нь байвч худалдаад авчих мөнгө, барьцаанд тавьчих хөрөнгө байхгүй, халаасны өрөө, хөлсний байр дамжин нүүдэг нь монгол залуу гэр бүлийн хувьд нийтлэг зовлон билээ. Эмчилгээний зардалд зориулахыг 85 хувь нь хүсч хамгийн их санал авчээ. Өвдөх цагт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байж, түрийвч нимгэн, өвөр хоосны зовлонг монголчууд яс мах, хагацал гашуудлаараа мэднэ. Нүд нь ширгэсэн жаахан хүү, зүрх нь цоорхой бяцхан охинд туслахыг хүссэн зар, хоосон дансны тоо дугаартай сонины тасархай олон бий. Асашёорюү Д.Дагвадорж ертөнцийг харах нүд хайрлахыг гуйсан Тулга хүүд таван мянган доллар хандивласан ч монгол хүүхэд, монгол хүн бүрийг даах боломжгүй. Амьд явах эрх жам ёсных, эрүүл саруул байх хүсэл хязгааргүй учраас эх орныхоо хувь хишгийг өвдөх зовох цагт зарцуулан хэрэглэх үүц болгохыг 85,23 хувь нь “Зөв” гэж үзэж байна. Бизнесийн зээл авъя гэж хүсэх аваас ноогдол ашгийг барьцаа болгож, хүү нь бага, хугацаа нь урт байдлаар өгөх боломжтой, банкууд ч дуртай авна гэсэн санал бодол их гарчээ.

Асуудал бэрхшээлийг шийдэх хөшүүрэг болгох нь: Супер гоол
Хэн, хэрхэн ноогдол ашгаа хүртэх вэ? Бас ямар дүрэм зөрчвөл “улаан хуудас”-аар торгуулах вэ? Татвараа төлдөг, хаяг байршил, цэргийн бүртгэлдээ хамрагддаг, нэг ёсондоо иргэний үүргээ биелүүлдэг бол эрхээ эдэлдэг байх нь “Зөв” гэж 4243 оролцогч буюу 63,71 хувь нь үзэж байна. Эрх үүргийг уялдуулбал иргэнших, хотжих, төлөвших, эдийн засаг, нийгмийн асуудал бэрхшээлийг шийдэх хөшүүрэг болсон супер гоол болно гэсэн хариулт. Малаа тоолж зүсэлдэг, “Мал мэнд үү?” гэж асуудаг атлаа хүнээ мэддэггүй, бүртгэл нь бүрхэг, тэр хэрээр иргэний эрх нь зөрчигддөг, сонгууль будлиантдаг. Наад зах нь иргэний бүртгэл, цааш нь ахивал татвар хураамж, цэргийн үүрэгтний гэх зэрэг олон зөрчил доголдол арилна.

    Ял эдлэх хугацааны ноогдол ашгийг хасч тооцон, “улаан хуудас”-аар торгож байх нь эрүүгийн нөхцөл байдлыг сайжруулах, гэмт хэргийг бууруулах мөнгөн урамшуулал, ашгийн хөшүүрэг болно гэж 84,76% нь буюу 5285 хүн үзжээ. Хохирлыг нөхөн төлүүлэхэд ч “хэргийн эзэн, хэнгэргийн дохиур”-ын хасуулсан ноогдол ашгаас хэрэглэх боломж байж болох юм. Цаг хугацаа, эрх чөлөөнаас гадна ноогдох ашгаа хасуулж эхлэх юм бол гэм зэмээс урьдчилан сэргийлэх “шар хуудас”, анхааруулах тэмдэг болж сайн үйлчилнэ.

    Цэнхэр, ягаан тасалбарын “нэн шинэ түүх”-ээс авах сургамж, болгоомжлол иргэдийн дунд их байна. Нэг хэсэг нь шил архи, шуудай гурилаар сольж, цөөн хэд нь түүнийг багсайтал нь цуглуулчих вий гэсэн болгоомжлол юм. Хувьцаа гэдэг нь өөрөө арилжаалах эрхтэй үнэт цаас учраас зарж борлуулах, шилжүүлэх худалдах эрх нээлттэй байх ёстой болно. Давуу эрхийг нь бүх монголчуудад гарааны нөхцөлд адил тэгш өглөө, түүнээс цааш хувь заяагаа өөрсдөө сонгох эрх чөлөөт нийгэм шүү дээ гэсэн либераль үзэл бодол ч байна. Юу ч гэж нэрлэлээ гэсэн зарах шилжүүлэх эрхийг бүр биш юм гэхэд Тавантолгойг ашиглах үйл явц эрчтэй өрнөх, нэг үгээр хэлбэл илүү үнэ цэнэтэй болох хүртэл нь буюу тодорхой хугацаанд хязгаарлавал яасан юм бэ гэсэн саналыг ч дэвшүүлцгээжээ. Зарж шилжүүлэх нь буруу гэсэн хариулт 65 хувьтай байна. Харин зөвхөн өвлүүлэх эрхтэй байвал “Зөв” хувилбар болно, гоё гоол орно гэж 69 хувь нь үзсэн байх жишээтэй.

Бүх монгол компани адил тэгш эрхтэй байх нь: Хожлын гоол 
Тавантолгойн орд газрын тодорхой хувийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан зарах ба түүнээс нь хэзээ байгуулагдсан, хэдэн гишүүнтэй, хэн гэдэг захиралтай, ямар тамгатайгаас үл хамааран бүгд худалдаж авах адил тэгш байх нь зөв буюу, хэсэг бүлэг, зарим компаниудын хамсал бусдаасаа давуу, тусгай эрх эдлэх нь буруу гэсэн хариулт 85,6%-тай байна. Гарааны нөхцөл бүх иргэн, компанид адил тэгш байх нь шударга, нэг хэсэг нь тээр урдаас, нөгөө хэсэг нь бүр хойноос уралдах юм бол хурдан морины будлиан шиг зүйл болж, дахих давтахдаа хүрнэ шүү гэсэн олон нийтийн анхааруулга гэж ойлгож болно. Бүгд л адилхан үндэсний компаниуд учраас Тавантолгойн төсөлтэй холбогдон гарч байгаа дагалдах бизнес, ханган нийлүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээнд оролцох боломжтой. Тавантолгойг хоёр хуваасны нэг дээр олборлох ажил хийх гадаадын корпораци, консорциумууд эрх авахын тулд заавал монгол компанитай хамтарсан байх шалгуур тавьж байгаа нь ч үндэсний аж аухйн нэгжүүд өөдөлж дээшлэх, хэтэвчээ зузаалах бололцоо юм.

    Оюутолгойн орд газрын гэрээг байгуулах орчин нөхцөл, өгөгдөл эсрэгээрээ байлаа. Гадаадын компани эрсдэлийг нь үүрч, хайгуул хийж олсон, илрүүлсэн учраас 34 хувийг нь Монголын төр эзэмших гэрээ байгуулсан. Тавантолгой бол төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон үүц баялаг, төр зуун хувь мэдэлдээ байлгахаар шилжүүлж авсны үр ашиг нь Монгол Улс хожил авах, монгол хүн бүр гоол хийх давуу эрх, сайн нөхцөл. Тавантолгойг ашиглахдаа урд хойд хөрштэйгээ харилцах, гуравдагч хөршийг оролцуулах, далайд гарцтай болох зэрэг нөхцлийг угтуулан бүрдүүлэх геополитик, геостратегийн шийдэл. Монгол бол Мөнхгалын орон. Хүн төрөлхтөний түүх ч гал, дулаан, энергийн төлөөх түүх билээ. Тавантолгойг ашиглахад гоё гоол олон орно

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop åêàòåðèíáóðã çàêëàäêè ãåðîèí Бошки в Ð£Ð»ÑŒÑÐ½Ð¾Ð²Ñ ÐºÐµ Купить Первый СнежногР¾Ñ€ÑÐº Купить Кокос Сусуман Что такое фен порошок Миксы в москве Варить спайс Купить Ганжа Уварово Купить МефедроР½ Любим çàêëàäêà õðàìà ñîôèè êèåâå ÐŸÐ°Ð½ÐµÐ¾Ð»ÑƒÑ  ÐºÐ¾Ð»Ð¾ÐºÐ¾Ð»Ñ ŒÑ‡Ð°Ñ‚ый ТольяттР¸ закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Где в торе закладкР¸ Apvp ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в Ð¡Ñ€ÐµÐ´Ð½ÐµÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐºÐµ Соли микс купить Цены на нарколоР³Ð¸Ñ‡ÐµÑÐºÑƒÑŽ помощь Как сделать Ð³Ñ€Ð¾ÑƒÐ±Ð¾ÐºÑ  íîðìà çàêëàäêè ñîëè â ñóï УсловныРµ обозначРµÐ½Ð¸Ñ направлРµÐ½Ð¸Ñ и скоростР¸ ветра на картах погоды Открыть сайт в обход Mix sk 222 rc biz ÐšÑ€ÑƒÐ³Ð»Ð¾ÑÑ ƒÑ‚очно купить Ð¿Ð¾Ð¿Ð¿ÐµÑ€ÑÑ ‹ Как Ð¾Ñ‚Ð»Ð¸Ñ‡Ð¸Ñ‚Ñ Œ траву от химки Трамал кошкам Купить Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин мефедроР½ амфетамР¸Ð½ и МДМА Ð§ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ Ðº ñêîðîñòü çàêëàäêè êîñòðîìà Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Ð¡Ñ€ÐµÐ´Ð½ÐµÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐºÐµ Методон в ГусинооР·ÐµÑ€ÑÐºÐµ Pirat ca обход Глазные капли для сужения зрачка Метадон в Лянторе Рецепт Ð¼ÐµÑ‚Ð°Ð½Ñ„Ð¸Ñ ‚омин в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … НейролеР¿Ñ‚Ð¸ÐºÐ¸: список Экстаз Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ магазин
IP:141.101.132.208  2018-01-18 20:57:28
hanala Купить Порох Кушва Формула каннабиР½Ð¾Ð¸Ð´Ñ‹ Врачи нарколоР³Ð¸Ñ‡ÐµÑÐºÐ¾Ð³ о диспансРµÑ€Ð° Купить закладкР¸ шишки в КопейскРµ Купить НаркотиРºÐ¸ в Коломне Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Буй закладкР¸ в казани Купить Шишки ак47 в ЯлтаОспР°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚Ñ я Купить SKYPE КольчугР¸Ð½Ð¾ МолочныРµ кухни в Щёлково: адреса, Ñ‚ÐµÐ»ÐµÑ„Ð¾Ð½Ñ ‹, график работы, предостР°Ð²Ð»ÑÐµÐ¼Ñ‹Ðµ услуги ЗакладкР¸ соль омск Клей толуол Купить закладкР¸ MDMA в ВоронежРµ ТелеграР¼Ð¼ ветка ЗакладкР¸ омска Стаф в НевьянсРºÐµ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в СаранскРµ Экстази закладкР° в москве Соль закладкР¸ ростов Реагент в НолинскРµ Спайсы цена Виды электроР½Ð½Ñ‹Ñ… сигарет: все типы Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ таблеткР¸ и порошки Куплю по закладкРµ героин Ð—Ð°ÐºÐ°Ð·Ð°Ñ‚Ñ Œ Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ соли СтеклянР½Ñ‹Ðµ трубки Что такое Ð´ÐµÐ·Ð¾Ð¼Ð¾Ñ€Ñ „ин: Ð¿Ð¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия НастойкР° на конопле ЗакладкР¸ соли в томске
IP:141.101.132.201  2018-02-05 22:08:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.