МАХН 50:13-аар АН-ыг ялж байна

2010/06/23
Share |
Хүмүүс:
МАХН 50:13-аар АН-ыг ялж байна


Нөхөн сонгуулийн тойм: Ам, ажлын ялгаа

МАХН-ын нэр дэвшигчид ИТХ-ын нөхөн сонгуулийн цувралд АН-ыг бут ниргэсээр байна. Хоёр жилийн хугацаанд аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын 63 тойрогт нөхөн сонгууль болсон юм. МАХН анхан, дунд шатны сонгогчдын саналын төлөөх цувралд 50:13-аар АН-ыг хожсон байна. Хувиар нь тооцвол МАХН нөхөн сонгуулийн 79,36%-д ялаад байгаа юм. Улс төрийн хөлбөмбөгийн дүн үндсэндээ 8:2 гэсэн үг.   

Төрийн албаны тухай хуулиар албан хаагчид намын харъяаллаас татгалзсанаар ИТХ-д суудал онгойж, орон гарсан тойрогт нь нөхөн сонгууль тасрахгүй шахам болсоор байна. Ардчилсан намын “бөхчүүд” найман аймгийн ИТХ-ын сонгуульд хожил авч чадсангүй. Ховдод 7 тойрогт нөхөн сонгууль болсноос АН-ын нэр дэвшигч нэг тойрогт ялан, нийт дүнгээрээ 6:1 болж, МАХН-ын улаан цэнхэр туг намирчээ. Орхонд мөн 3:0 болсон байна. ИТХ-ын нөхөн сонгууль 11 аймгийн 23 тойрогт болж тавд нь АН-аас нэр дэвшигч илүү санал авч, нар сартай хөх туг намирсан байна. Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль МАХН-ын талд 18:5-аар өндөрлөлөө.

Ардчилсан нам гол найдвараа Улаанбаатарт тавьдаг ч дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулиуд мөн л ялагдлаар дуусчээ. Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Багануур гэсэн дөрвөн дүүргийн найман тойрогт бүгдэд нь МАХН илүүрхсэн дүн мэдээ байна. Дүүргийн ИТХ-д 8:0 гэсэн эрс илүүрхсэн хожлыг МАХН авчээ. 2009-2010 онд сумын ИТХ-ын нөхөн сонгууль таван аймгийн тавин тойрогт болсон байна. Нийт дүн нь 42:8-аар гарч МАХН-ын нэр дэвшигчид ялжээ.  

МАХН-ын хожил, АН-ын ялагдлын шалтгаан

Нэг. Аяны богц дүүрэн, хармааны оноо илүү
Хоёр жилийн туршид шил дарсан нөхөн сонгуулиудын 80 хувьд МАХН-ын нэр дэвшигчид сонгогчдын саналыг илүү цуглуулсаны шалтгаан юу вэ? Сонгогчид АН-д яагаад итгэхгүй байна вэ? Аймаг, дүүрэг, сумдын намын хороо, анхан шатны байгууллагуудын ажил сайн эсэхээс засаг захиргааны нэгж, сонгуулийн тойрог дахь үнэлгээ янз бүр гардаг ч МАХН Ховдоос Дорноговь хүртэлх нутаг дэвсгэрт ялсан нь суурь фон, рейтингээс шууд хамааралтай. МАХН-ын нэр дэвшигчдийн хармааны оноогоор илүү. Улс төрийн социологийн арга зүйн хувьд манайдаа хамгийн үндэслэлтэй барометр болдог, олон нийтэд сурталчлах зорилго агуулддаггүй, дотооддоо хэрэглэх, ашиглах зориулалтаар судалгаа зохион байгуулж, тайлан гаргадаг, МУИС-ийн “шинжлэх ухаанд үнэнч” багш нарын  “Альтернатив”, “Максима” төвийн асуулгаар МАХН-ын рейтинг АН-ынхаас орон нутагт 3-4 хувь илүү, Улаанбаатарт гүйцэж түрүүлсэн мэдээлэл байна.

    МАХН-ын рейтинг, олон нийтээс хүлээн авч буй итгэл өссөн нь “Нийгмийн ардчилал”, “Ард түмнээ сонсоё” аян анхан, дунд шатны байгууллага, гишүүдийнхээ идэвх, урмыг сэргээж, тэр хүрээнээсээ дэмжигчид болон иргэдэд хүрч буйтай холбон авч үзэж болно. “Ах” нам аяны богцондоо сонгогчдын дэмжлэг, рейтингийн өсөлт авч ирсээр байна. МАХН-ын “десант” аймгаас аймагт, дүүргээс дүүрэгт бууж, амьдрал баян, асуудал олон учир бүгдийг шийдэж чадахгүй ч гэлээ хүмүүсийн зовлон жаргалыг нь хуваалцаж, сайн, мууг сонсож, нүүр тулан уулзаж байгаагаараа сонгогчдод илүү ойрхон байгаа хэрэг. 

Таньдаг, таньдаггүй генсекүүдийн ам, ажлын зөрүү
Төв аппарат, Ерөнхий нарийн бичгийн даргын удирддаг өдөр тутмын ажил, улс төрийн стратеги өрсөлдөгчийнхөөсөө илүү байгаа оносон, тэр нь шат шатны бүтэц, аймаг орон нутаг, дүүрэг хороодод хүрч байгаатай холбож авч үзэхээс өөр аргагүй. Амьдралыг тэр чигээр нь түргэн хугацаанд өөрчлөх боломжгүй ч асуудал бэрхшээлийг хуваалцаж, хийж буй ажлаа танилцуулж сонсож байгаагаараа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн баг оноо түүсээр байна. Хоёр намын Ерөнхий нарийн бичгийн даргын нийгэмд танигдсан байдал, улс төрийн шийдвэрт оролцох нөлөө, гал унтраах, зөрчлийг арилгах, эвийг сахих чадвар, ам хэлнээс илүү ажил хийх чанараараа ялгаатай байна. Дүүргийн намын хороо, Багануурын засаг даргаас дээш улс төрийн алба хашиж үзээгүй, УИХ-ын сонгуульд гурван удаа дэвшээд бүгдэд нь ялагдаад, Нийслэлийн ИТХ-д ч мөн л гарч чадаагүй хүн фракциудын ээлж хуваарийн дагуу гэнэт генсекээр томилогдсоны үр дагавар ч гэж болно. Улсын цолонд хүрээгүй бөх улс орны хэмжээний, эрийн цээнд хүрсэн намын өдөр тутмын ажлыг хариуцах, гал голомт, тогоо шанага сахих гээд бяр, зангараг, боловсрол дутаад байгаа нь ажиглагддаг. Олон нийт, намын гишүүдийн хувьд ч сайн танил биш генсект багийн ахлагч байх хувийн чадвар суусан байх ёстой. Улсын хэмжээнд улс төрийн бодлого боловсруулж, менежмент хийхэд туршлага, амжилт, зангараг онцгой чухал. Тэсвэр тэвчээр заах, хэрэгтэй цагт тэсэрч эрчлэх, уриалан дагуулах, эрсдэл хийх чанарыг ч улс төр шаарддаг билээ. Ноён Д.Эрдэнэбат “мүдн”-ээс хөндийрч, Ардчилсан хүчний холбоо руу налах, ҮЗХ-ны ротацийн сонгуулийн будлианыг зогсоох нь бүү хэл өөрөөсөө түлхэх хэмжээнд, нэг ёсондоо дүүргийн түвшинд сандарч мэгдсээр байгаа юм. Байгаль орчны сайд Л.Гансүх АН-ын генсекээр ажиллаж байхад, ялангуяа сонгуулийн жилд болсон ротаци ч ийм их хэл ам дагуулж, гишүүд нь Төв байрандаа суулт хийн эсэргүүцэхдээ хүрч байгаагүй. Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт АН хоёр хуваагдаж, тамга тэмдгээ булаалдаж, ротацийн сонгуулийн будлиан гахайн ханиад шиг тархмал байхад “Манай нам хэвтэй тогтолцоотой. Надад хамаагүй” гэсэн мэдэгдлээр хариуцлагаас мултрахгүй байна. МАХН Тусгаар тогтнолын ордноо ирэх жил хүлээлгэж өгөхөөр 12 дахь давхраа битүүлж байхад Ардчиллын өргөө шав тавьснаас цааш хөдөлсөнгүй. Гуя дагаж хүзүү гэдэгчлэн зэрэгцээ хоёр байшингийн нэг нь тооноо өргөж, униа хийж, нөгөө нь гадсаа шаагаагүй байх жишээтэй. Хорин жилийн турш СТӨ-нөөс Дуурийн театр руу дамжин өнгөрөх хонгил хөлсөлж суусан АН шинэ гэрийнхээ шавыг тавьж, ширхэг тоосго хандивлахыг уриалсан ёслол хийсэн ч цугласан мөнгөөр нь бусдын байшин руу чулуу шидэхээс хэтрэхгүй байна. “Гишүүдээсээ хандив авсан МАХН-ын удирдлага ичиж үхээсэй”. Яг ингэж захиалж бичүүлсэн мөр тэр чигээрээ өдөр тутмын хэвлэлд гарчээ. Гишүүдээсээ хандив авсны хариуд “үхтлээ ичих, ичээд үхэх”-д ядаж шалтаг хэрэгтэй учир ийм гэнэн улс төр, “үхээсэй”-дээ хүрсэн хараал хасах оноо л авчирч, Д.Эрдэнэбат өөртөө авто гоол хийж байна.

    Сонгогчдод зориулсан арга хэмжээ байхгүй гэхэд гишүүдийнхээ урмыг сэргээх, дор хаяж зөрчлийг намжаах, хямралт байдлаас гарах шаардлага АН-ын өмнө туллаа. Харин Ерөнхий нарийн бичиг нь намынхаа дарга тэргүүтэй сайд нарын хамтарсан танхимыг тараах зорилготой шинэ фракцийг налж, хоорондоо түнжин хагарч байна. Дээр суудлаа олохгүй байгаа учир доороо гүйдлээ олохгүй болжээ. Хааяа нэг ярилцлага өгөхдөө сонгуульд унасаар байгаад “цахилгаан Мөнхөө арслан” болж орхисон хувийн зовлонтой тул намд нь санал өгөх сонгуулийн пропорциональ тогтолцоог магтах зэрэг ажил биш ам явж өгөхгүй байна. Хотоос хөдөө, Ховдоос Дорноговь хүртэлх нөхөн сонгуульд МАХН 50 гоол хийж, хожил авсаар байгаа нь 2012 оны урьдчилсан шалгуур юм. Уг нь АН өрөөлийн толгой дээрхийг биш өөрийн бөндгөрийг харж, өдөр тутмынхаа ажлыг сэргээн, байр саваа босгож, анхаарал татан оноо цуглуулсан санаачилга гаргавал улс төрийн хөл бөмбөг сонирхолтой болно.  

Улс төрийн технологи судлаач Д.Молор-Эрдэнэ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda Как обойти тест на траву Шишки ак47 в ÐŸÑ€Ð¾Ð»ÐµÑ‚Ð°Ñ €ÑÐºÐµ марки нбомы купить Спайс Буинск Индика аутдор Tramadol Sandoz Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Мамадыш купить Тёмный ЧаплыгиР½ Сектор газа extasy купить МЕФ ЖелезноР´Ð¾Ñ€Ð¾Ð¶Ð½Ñ‹Ð¹ гашиш калуга Купить регулятР¾Ñ€ напряжеР½Ð¸Ñ ÑÐ»ÐµÐºÑ‚Ñ€Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ 2 кВт Вольт в Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ магазинРµ ЗакладкР¸ россыпь в Барыше ЗакладкР¸ кокаин в ЭлектроР³Ð¾Ñ€ÑÐºÐµ ТерпинкР¾Ð´ отзывы ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Ð¡Ð²ÐµÑ‚Ð»Ð¾Ð³Ñ €Ð°Ð´Ðµ АмфетамР¸Ð½ Купить Ð§ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ Ðº купить Мел Колпино ЗакладкР° с героиноР¼ питер купить Гердос Удачный купить Первый Славск Df 24 biz купить Спид Яранск Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ реагент купить Купить методон в Ð¨Ð¸Ð¼Ð°Ð½Ð¾Ð²Ñ ÐºÐµ спайс купить в адлере Реагент в Кизеле Самое жестокоРµ наказанР¸Ðµ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в НижнекаР¼ÑÐºÐµ вакансиР¸ ÑƒÐ´Ð°Ð»ÐµÐ½Ð½Ñ ‹Ñ… сотруднР¸ÐºÐ¾Ð² Ð³Ð¾ÑÑƒÐ´Ð°Ñ€Ñ Ñ‚венног о портала госуслуР³Ð¸ купить сканы паспортР¾Ð² россии отхода от фена что делать Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ГаджиевР¾Ð¼
IP:185.89.100.102  2018-03-02 09:05:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.