МОНГОЛ УЛСЫН ДАЯАН АВАРГА А.СYХБАТ Би бусадтай адилхан монгол газар шороогоо харийханд үнэлж зарахгүй ээ

2010/06/24
Share |
Хүмүүс:
МОНГОЛ УЛСЫН ДАЯАН АВАРГА А.СYХБАТ Би бусадтай адилхан монгол газар шороогоо харийханд үнэлж зарахгүй ээ

-Олимп сургуулийн ажил хэр байна?
-Олимп дээд сургуульд хүүхдүүд бэлтгэл сургуульд хамрагдаж байгаа. 13-16 насны 70 гаруй хүүхдүүд бүртгүүлсэн. Энэ дундаас содон авъяастай, спорт бөхөд үнэн сэтгэлээсээ дуртай хүүхдүүд ирж байгаад баяртай байна.Дараа дараагийн олимп, тэмцээний амжилтыг тодорхойлох Монголыг төлөөлөх хүүхдүүд бэлтгэгдэж байгаа. Манайх 2012, 2016 оны олимпод оролцох хүүхдүүдийг бэлтгэж байна.Нэг тамирчныг бэлтгэхэд олон жил шаардагддаг хүнд ажил шүү. Нэг хүн ч гэсэн олимпоос медаль авна, амжилт гаргана гэдэг Монголын нэр нүүр. Монголчууд хэр явна даа гэсэн нэг хэмжүүр. Японы мэргэжлийн сумод Асашёорү, Хакухо хоёрын хэн нь ч түрүүлсэн хамаагүй, Монгол яллаа гэж баярладаг.

Монгол залуучууд аз хийморьтой байж амжилт үзүүлбэл Монголыг мэдэх хүний тоо төдийчинээ ахина гэсэн үг. Монголд анхны олимпийн аварга төрнө гэдэг бол сайхан хэрэг. Бид амжилт гаргах хүүхдүүдийг сэтгэл санаа, эд материалаар дэмжиж сэтгэл зүйн хувьд өндөр авч явъя гэж боддог. Манай сургуульд олон аймгаас хүүхэд ирсэн. Бөхөөр амьсгалж амьдарч байна. Иймэрхүү амьдралтай байсан бөхчүүд дэлхий дээр олон л доо. Тухайлбал Анатолий Сергей Белоглазов гэж Олимпийн хошой аварга, Дэлхийн олон удаагийн аварга Оросын тамирчид бий. Энэ хоёр ихэр ах дүү. Энэ хоёр шөнө босож бэлтгэлээ хийдэг. Дэвжээн дээрээ хонодог байсан гэдэг. Авъяас чадалтай байгаа идэр залуу насыг зөв л ашиглаж өнгөрөөх хэрэгтэй.

Манай Гантогтох, Пүрэвбаатар, Цогтбаяр, Нармандах ,Сумьяабазар аварга , Өсөхбаяр аварга зэрэг онцгой сайхан барилдаж байсан залууст олон зүйл дутсан. Бодлогоор сайн авч явж бэлтгэсэн бол дэлхий олимпийн аварга болох байсан байх гэж боддог. Бөхийн спорт хүнийг хүмүүжүүлдэг төлөвшүүлдэг сайхан спорт. Дунд сургуульд нэг ангид сурч байсан хүүхдүүд “Сүхбат бөхийн секцэнд ороод тэс өөр хүн болсон” гэдэг. Би багадаа сахилгагүй тархи байж л дээ. Ер нь хүссэнээ хийдэг хүүхэд байсан. Бөхөөр хичээллээд жинхэнэ хүмүүжсэн дээ. Би олимпод орж үзээгүй. Боломж байсан уу гэвэл байсан. Хийж чадаагүйгээ шавь нараараа дамжуулж гүйцээх юмсан гэж боддог.

- Таны амьдаа П.Сүхбат гарди Олимп сургуульд багшилж байгаа юу?

Илүү ихийг эндээс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
see pron 567Nd6 I wanted to thank you for this great write-up, I definitely loved every little bit of it. I ave bookmarked your web site to look at the latest stuff you post.
IP:89.28.10.242  2018-12-21 03:51:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.