Ч.Сангарагчаа: Шалга бас дахин шалга

2010/06/29
Share |
Хүмүүс:
Ч.Сангарагчаа: Шалга бас дахин шалга

-Л.Гvндалайгийн хэргийг хэрэгсэхгvй болгох vvргийг дээрээс өгч байгаа-
Сvvлийн vед Авлигатай тэмцэх газрын даргыг албан тушаал эрх мэдлээ хэтрvvлэн ашиглаж төсвийн мөнгийг буруу ашиглан орон сууц, загасны хэрэгсэл авсан хэргээр Улсын Прокурорын газрын дэргэлэх Мөрдөн байцаах газар эрvv vvсгэн шалгаж эхлээд байгаа. Энэ талаар өчигдөр "хэргийн эзэн" буюу Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа сэтгvvлчидтэй уулзалт хийсэн юм. Тvvний ярилцлагыг уншигчдадаа хvргэе.

-Таныг албан хаагчиддаа хууль бусаар орон сууц олгосон гэсэн vндэслэлээр шалгаж байгаа гэсэн?
-Улсын Ерөнхий Прокуророор улс төрийн намын дарга байсан хvн томилогдсон. Vйл ажиллагаа эхэлж байгаа байдлыг нь харахад хуулийн байгууллагыг улс төржсөн байдлаар удирдаж байгаа нь харагдаж байна. Vvний нэг жишээ нь Авлигатай тэмцэх газрын санхvvтэй холбоотой асуудлыг өмнө нь шалгаад хуулийн дагуу шийдвэр гаргачихсан байтал дахин шалгаж байгаа нь цаанаасаа зохион байгуулалттай, зорилготой vйл ажиллагаа болж байна гэж ойлгогдож байгаа. Эрvvгийн хэрэг vvсгэсэн. Би шалга бас дахин шалга гэж хэлж байгаа. Яагаад гэвэл Авлигатай тэмцэх газрын санхvvгийн vйл ажиллагаанд ямар ч хууль бус зvйл байхгvй гэдгийг хуулийн байгууллага, эрх бvхий шинжилгээний байгууллагын шинжээчид дvгнэж шийдвэрээ гаргасан болохоор би шалга, бас дахин шалга гэж хэлж байгаа юм.

-Цаанаасаа зорилготой гэдгийг юу гэж ойлгох вэ? Та зорилготой, учиртай гээд хардаад байгаа юм биш vv?

-Улсын Ерөнхий Прокурор Н.Алтанхуягийг өргөдлөө өг гэсээр байгаад өргөдлийг нь өгvvлээд албан тушаалыг нь авсан. Одоо хоёр орлогчийг нь мөн ажлаа өг, өргөдлөө өг гээд шахаж байна. Дараагийнх нь би гэдэг нь нийгэмд ойлгомжтой байгаа байх гэж бодож байна. Гэхдээ миний хувьд өргөдлөө өгөх ямар ч шалтгаан байхгvй. Би хуулийн дагуу, хуулийн байгууллагад энэ олон жил ажиллахдаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагvй. Тэр тусмаа гэмт хэргийн шинжтэй ямар ч vйлдэл гаргаж бас холбогдож байгаагvй. Энэ талаасаа би өөртөө итгэлтэй байна.

-Ерөнхийлөгч ажлаа хvлээж авсныхаа дараа Ерөнхий Прокурорыг өрөөндөө дуудан дарамт vзvvлж ажлаа өг гэсэн яриа бий. Таныг бас өрөөндөө дуудан ажлаа өг гэж шаардаж, дарамталсан уу? Таныг ер нь хэдэн удаа мөрдөн байцаалтад дуудсан бэ? Танаас гадна хэд хэдэн хэлтсийн дарга нар чинь дуудагдаад байгаа гэсэн мэдээлэл байгаа?
-Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт одоогоор би мэдvvлэг өгөөгvй байна. Харин манай ажилтнуудыг дуудаж асууж, мэдvvлэг авах ажил нэлээд олон хоног vргэлжилж байгаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн авлигатай тэмцэнэ гэдэг амь дvйсэн ажил гэж хэлсэнчлэн тангарагаа өргөөд төрийн албанд авлигатай тэмцэх чиглэлээр амь дvйсэн ажил хийж байгаа хvмvvсээ ажлыг нь хийлгэхгvй юм. Ер нь төрийн байгууллагын ажил vндсэндээ зогсоод байгаа. Ажил хийх бололцоо ч алга. Хаа дуртай газраа дуудаж, байцааж шалгах юм. Тэднийг "Та орон сууцны ямар дэмжлэг авсан бэ?" гэдэг vндэслэлээр байцааж байна. Орон сууцны дэмжлэг авах эрх нь Vндсэн хуулиар, Төрийн албаны хуулиар, Авлигатай тэмцэх хуулиар зохицуулагдана. Энэ дэмжлэг өгсөн асуудал нь зөвхөн Авлигатай тэмцэх газарт дангаараа өгөөд байгаа юм биш шvv дээ. Төрийн болон төсвийн байгууллагын бvх санхvvд ажилтнууддаа нэг удаагийн буцалтгvй тусламж, дэмжлэг vзvvлэх гэсэн заалт бий.

-Танай газрын хувьд ийм дэмжлэг тусламжийг хэдэн ажилтандаа олгоод байгаа вэ?

-Нэг удаагийн буцалтгvй тусламжийг гал усны аюул ч юм уу өөр бусад шалтгаантай vед өгдөг. Манай газар 90 ажилтныхаа 18 хувьд нь буюу 16 ажилтанд орон сууцны дэмжлэгийг батлагдсан төсвийн дагуу дээрх дэмжлэгийг vзvvлсэн. Дэмжлэг vзvvлнэ гэдэг чинь орон сууцыг нь авч өгнө гэсэн vг биш шvv дээ. Тодорхой хувийг нь хөнгөлдөг. Бvр тодорхой хэлэх юм бол орон сууцны асуудлыг шийдэхэд 70-80 хувийг ажилтан өөрөө vлдсэн 20-30 хувийг байгуулагын захиргаа, ажил олгогчоос шийдэж өгнө гэсэн гэрээ байдаг. Vvнд ямар ч хууль зөрчсөн, төсөв буруу захиран зарцуулсан зvйл байхгvй.

-Таныг Ерөнхий Прокурор шиг өргөдлөө өгөөч гэсэн шахалт хэр ирж байна вэ?
-Өргөдлөө өгөх vндэслэл надад байхгvй гэдгээ мэдэгдсэн болохоор намайг өргөдлөө өг гэж өнөөдрийг хvртэл шахаагvй байна. Гэхдээ vйл хөдлөлөөрөө төрийн байгууллагын хэвийн vйл ажиллагааг алдагдуулах талаасаа Авлигатай тэмцэх газрыг эдийн засгаар сулруулах, эрх зvйн талаас нь дордуулах, vр дvнг нь бууруулах ийм vйл ажиллагааг бvтэн жил явууллаа. Манайд шалгагдсан, эрvvгийн хариуцлага хvлээлгэх ёстой бvх шатанд шалгагдсан холбогдох хvмvvсийн хэргийг бvгдийг хэрэгсэхгvй болгосон. Одоогийн байдлаар шалгагдаж байгаа төрийн өндөр дээд албан тушаалтантай холбоотой авлигын эрсдэлтэй яам, агентлагын удирдлагуудтай холбоотой хэргvvдийг Улсын Ерөнхий Прокурор эхнээс нь эхлээд хэрэгсэхгvй болгож эхэлж байна. Араас нь хэрэгсэхгvй болгох vvр-гийг Улсын Ерөнхий Прокурор өгч байна. Авлигатай тэмцэх газарт ч гэсэн тодорхой хэргvvдийг хэрэгсэхгvй болго гэсэн vvргийг өгч байна.

-Тухайлбал ямар ямар хэргийг хэрэгсэхгvй болгох vvргийг өгч байгаа вэ?

-УИХ-ын гишvvн Л.Гvндалайгийн хэргийг хэрэгсэхгvй болго гэдэг vvргийг Ерөнхий Прокуророос Авлигатай тэмцэх газарт өгсөн. Гэхдээ манай газар хуулийн дагуу шийдвэрлэх хууль ёсны ажиллагаа явуулахаар энэ байгууллагын даргыг өөрчлөх асуудал явагдаад санхvv төсөвтэй холбон эрvv vvсгэн шалгаж эхэлж байна. Надад сэтгэл зовох зvйл даанч алга. Хамгийн харамсалтай нь энэ байгууллагыг улс төрийн зорилготой хэн нэгэн гараад ирэхээрээ өөрчилж, vvрэг даалгавар өгч, хараат бус байдлыг нь алдагдуулж байдаг улс төрийн тоглоомын байгууллага болгочихгvйн төлөө тангараг өргөсөн төрийн албан хаагчийн хувьд vvн дээр тууштай зогсож байна. Ямар 1937 он биш дээ. Зарим УИХ-ын гишvvн энэ байгууллагын төсөв их байна гэдэг. Гэтэл жилд 2.8 тэрбум гэдэг чинь аймаг, дvvргийн Цагдаагийн хэлтсийн төсөвт ч хvрэхгvй мөнгө шvv дээ.Гэхдээ энэ мөнгөө бид бага гэж vзэхгvй байгаа. Авлигатай тэмцэх vйл ажиллагаагаа идэвхжvvлээд анхны алхамуудаа хийгээд Монгол улсад Авлигатай тэмцэх vйл ажиллагаа хуулийн дагуу эхэлчихлээ. Бид энэ их байна гээд байгаа төсвөө нэг жилийн дотор арав дахин нугалаад 27.8 тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг илрvvлсэн. Дээд шатны прокурор доод шатныхаа прокурорт vvрэг өгөх эрхтэй. Гэхдээ хуульд нийцсэн байх учиртай. Гэтэл өнөөдөр прокурор харъяаллаа зөрчиж Авлигатай тэмцэх газрынханд эрvv vvегэн шалгаж байна. Энэ бол хууль зөрчиж байгаа хэрэг.

-Орон сууцны дэмжлэг өгөхдөө төсвөөс 350 сая төгрөг дур мэдэн зарцуулсан. Энэ 350 сая төгрөгнөөс өөртөө байр авахад 105 сая төгрөгийг зарцуулсан гээд байгаа. Энэ хэр vнэн юм бэ?

-105 сая төгрөг гэдэг нь ч худлаа. УИХ-аас зөвшөөрөл аваагvй гэдэг нь ч худлаа. Бvгд худлаа. Энэ бvхэн чинь шалгагдаад хэдэн сая төгрөг гэдэг нь баримтаар хавсрагдсан байгаа шvv дээ.

-Таныг өөртөө байр авахад мөнгө зарцуулсан гээд байгаа шvv дээ. Тэгэхээр та Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдохдоо орон сууцгvй байсан юм уу?
-Би орон сууцтай байсан. Авлигатай тэмцэх байгууллага гэдэг өөрөө онцлог байгууллага. Авлигын эсрэг хуулинд Авлигатай тэмцэх байгууллага ажилтныхаа аюулгvй байдлыг хангах vvрэгтэй гэсэн байдаг. Тийм учраас Авлигатай тэмцэх байгууллагын захиргаанаас, төрөөс энэ байгууллагын аюулгvй байдлыг хангаж байгаагvйн улмаас анхны дарга нь албан vvргээ гvйцэтгэж яваад харамсалтай байдлаар амиа алдсан. Өнөөдрийг хvртэл анхны даргын нас барсан шалтгаан, алдагдсан эд эрхтэн нь одоог хvртэл олдоогvй байна.

Vнэхээр эмгэнэлтэй тvvх анхны даргад тохиолдсон учраас Авлигатай тэмцэх газрын захиргаанаас энэ байгууллагын даргын аюулгvй байдал ядаж орон сууцнаас нь эхэлж хангагдах ёстой гэдэг зарчмыг хуулиан vндэслэн Нийгмийн асуудал хариуцсан комиссоороо шийдэж дотоод журмын дагуу 20-30 хувийн дэмжлэг vзvvлье гэсэн тушаал шийдвэр гарч надад дэмжлэг vзvvлсэн, бусад ажилтнуудын адил.

-Өмнөх даргын vхлийн шалтгааныг эрvvл мэндийн шалтгаанаас гэдэг ч гэр бvл нь энэ бол аллага байсан гэдэг. Эд эрхтэн нь хvртэл алга болсон гэдэг. Таны ярианаас энэ бол эрvvл мэндийн шалтгаанаас болсон биш гэдгийг хэлж байна гэж ойлголоо?

-Та бидний ах дvv төрөл садны хэн нэгэн гадаадад явж байгаад нас барж эд эрхтэн нь хулгайд алдагдчихжээ гэж сонсвол та нарт ямар байхав. Гэмт хэргийн шинжтэй байна гэж л ойлгоно биз дээ. Тийм болохоор хэн ч хөөцөлдөнө шvv дээ. Хөөрхий тэр талийгаачийн эхнэр, ар гэрийнхний буруу биш биз дээ. Тэр талаасаа vнэхээрийн аюулгvй байдал мөн vv гэвэл мөн шvv дээ.

-Авлигатай тэмцэх газрын даргыг УИХ томилдог. Энэ улс төржөөд байгаа vед УИХ-д хандсан уу?

-Энэ байгууллага чинь эзэнгvй байгууллага биш шvv дээ. УИХ-ын дэргэдэх байгууллага. Төрд би насаараа зvтгэж төрийн албыг хоёргvй сэтгэлээр хийж яваагийн хувьд өөрийгөө хамгаалуулах гээд УИХ-д асуудал тавиад гvймээргvй байна. Би асуудалд хvлээцтэй хандаж байна. Намайг томилдог байгууллага энэ асуудлыг анхааралдаа авсан байх аа.

-2009 онд батлагдсан Өршөөлийн хуулиар танай газарт шалгагдсан олон хэргvvд хэрэгсэхгvй болсон гэсэн яриа байгаа. Энэ хэр vнэний ортой вэ?
-Захаас нь аваад л тоочвол болно л доо. УИХ-ын гишvvн С.Эрдэнэ, УИХ-ын гишvvн асан С.Отгонбаяр гэх зэрэг хvмvvсийн хэрэг хэрэгсэхгvй болсон. Ер нь энэ газар байгууллагдснаас хойш шалгасан хэргийнхээ хохирлыг гаргаад vзэхээр 63,8 сая төгрөгийн хохиролтой хэргийг илрvvлсэн. Гэтэл энэ нь Өршөөлийн хуульд хамрагдан хэрэгсэхгvй болсон. Цаашид мөн л энэ хуулиар хэрэгсэхгvй болно. Өнгөрсөн онд л гэхэд ШШБЕГ-ын дэд дарга эрх мэдлээ ашиглан улсад хураагдах ёстой 70 кг алтыг эргээд компанид нь олгосон. Тэгэхээр Авлигатай тэмцэх газар илрvvлээд ямар ч нэмэргvй болж байгаа биз дээ. Ерөнхий прокурор нь хvчингvй болгодог.

Б.Билэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.