Сангийн сайд С.Баярцогт : Та нарт “Оюу толгой”-гоос юу ч өгөхгүй, битгий хуц

2010/06/30
Share |
Хүмүүс:
Сангийн сайд С.Баярцогт : Та нарт “Оюу толгой”-гоос юу ч өгөхгүй, битгий хуц

С.Баярцогт Оюутолгойн ажлын явц ямар байгаатай танилцах ажлын хэсгийн ахлагчид хандан ийн өгүүлсэн аж. Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр энэ тухай өгүүллээ. Сангийн сайд С.Баярцогт Оюутолгойтойтой холбоотой зарим зүйлийг өгөхөөс татгалзаж, “Та нарт юу ч өгөхгүй битгий хуц” гэж хэлжээ. Уг нь  гишүүн өөрийн ахалж буй  ажлын хэсгийн ажилд  шаардлагатай баримт материалыг хүссэн юм байна. Мөн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос материал хүсэхэд огт хариу өгөлгүй таван  долоо хонож буй гэнэ.

Ер нь Оюу Толгойн гэрээтэй холбоотой бүхий л асуудлууд сүүлийн үед нууцын зэрэглэлд багтсан юм болов уу? гэлтэй болсон нь ч Засгийн газрын бодлого байж магадгүй бололтой. Монгол улсын Сангийн сайд “Оюу толгой”-н үр ашигтай холбоотой иргэдийн асуултанд юу гэж хариу өгөх бол?

Х.Бурмаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.