”7 дугаар сарын 1”-нийг долоо хэмжиж нэг огтлох нь

2010/07/01
Share |
Хүмүүс:
”7 дугаар сарын 1”-нийг долоо хэмжиж нэг огтлох нь

Бодит үнэнийг хайсан эгэл иргэний тавих 7 асуулт

1.    Үймээн дэгдээгчдийн наян хувь нь сонгуульд саналаа өгөөгүй нь нотлогдсон гэж хэвлэлүүд нэг биш удаа мэдээлсэн. Тэд хамгийн идэвхгүй сонгогчид байсан юм бол яагаад УИХ-ын сонгуулийн нийт дүнг хүлээн зөвшөөрөхгүй болтлоо идэвхжсэн бэ? 

2.    Хэн өдөөн хатгаж, турхиран хөөргөсөн бэ ? О.Магнай, Ж.Батзандан нар МАХН-ын байрны өмнө очиж жагсахыг уриалсан, хүмүүс дагуулж ирсэн. О.Магнайг сонгуулийн штабынхнаа амраахаар хотоос гарч явахад нь буцаж ир гэж хэн нэгэн нь  утастсан тухай мэдээлэл ч байдаг. УИХ-ын гишүүнээс татгалзахад бэлэн байна гэж Ногоон намын Д.Энхбат чанга яригчаар зарлаж, АН-ын дарга Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд цагаан хоолой бариад гарч ирж байлаа. МБНН, МНН, ҮШН-ын хэсэг хүмүүс эсэргүүцэл зохион байгуулах талаар 6 дугаар сарын 30-ны орой хуралдаж зөвлөлдсөн. Туг далбаагаа намируулчихсан байсан. Эсвэл МАХН өөрийнхөө гэрийг, ерэн жилийн түүх, архиваа шатаасан байж таарах уу ?

3.    Цаазаар авах ялтай заалттай зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байснаа 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэрэгсэхгүй болгосон туйлшралын цаад шалтгаан юу вэ? Үймээнд оролцсон 800 гаруй хүн ял шийтгэл авсан байхад өдөж турхирсан гэх нэг ч хүн байхгүй. Мөрдөстэй, мөрдөсгүй ардын хүүхдүүд л хохирлоо, яллагдлаа, гэмтлээ, хоригдлоо. Хэн ч өдөөн турхираагүй, зохион байгуулаагүй л юм байх даа?

4.    Үймээнд оролцсон 800 гаруй хүн бүгдээрээ “ардын баатар, ардчиллын хараацайнууд”  биш биз дээ? Архи дээрэмдэж, компьютер, хивс хулгайлж, эд хөрөнгө сүйтгэн, гал тавьж, цагдаа зодсон л лав ардчиллыг хамгаалах ариун үйлсийн эзэд биш болов уу?

5.    Галт зэвсэг хэрэглэсэн нь  хуульд нийцсэн эсэхийг шалгах нь зүйн хэрэг. Цагдаагийн дарга нарын хэргийг сэргээн шалгаж байна. Гэхдээ энэ бол еэвэнгийн тал нь л биш үү? Хагас үнэн байдаг юм уу? 

6.    Яагаад шатаагдсан нэг биш машины эзэн өдий болтол гомдол гаргаагүй, олдоогүй байдаг вэ? Машинаар голын чулуу зөөсөн, зодуур цохиур бэлтгэсэн байсан нь үнэн үү?   

7.    Таван хүний амь нас эрсэдсэн нь үнэхээр харамсалтай. Онц байдал зарлан, үймээнийг дараагүй бол эмх замбараагүй явдал Улаанбаатарын бусад хэсэг, Дархан, Эрдэнэт, орон нутагт тархаж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө нэмж сүйдэх аюул байсан уу? Онц байдал зарлан, хэрэгжүүлэх онцын шаардлагагүй байв уу?

Д.Баясгалан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Òàðêî-Ñàëå êóïèòü çàêëàäêó Êîêàèí Ðóññêèé Êàìåøêèð êóïèòü Ãåðîèí Ïîëÿðíûé êóïèòü Ìåòàäîí, ÷èñòîòà 99% Äèâíîãîðñê êóïèòü ÀÊ-47 - Áîøêè Øèøêè ÐœÑƒÑÐºÐ°Ñ‚Ð½Ñ ‹Ð¹ орех с кефиром Çàêëàäêè áîøêè â Æóêîâñêîì Òóíèñ êóïèòü çàêëàäêó Ãåðîèí íàòóðàëüíûé Ìîñêâà Äàíèëîâñêèé êóïèòü Ìåòàìôåòàìèí Àëåêñàíäðîâñê-Ñ
IP:185.223.165.224  2018-08-26 23:05:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.