Хятадын “Петро чайна Дайчин Тамсаг” компани байгальд хор хөнөөл учруулж байна

2010/07/01
Share |
Хүмүүс:
Хятадын “Петро чайна Дайчин Тамсаг” компани байгальд хор хөнөөл учруулж байна

Анх 1993 онд Дорнод Монго¬лын сав газраас газрын тос гарч, Монгол Улсын анхны Ерөнхий¬лөгч П.Очирбат дээлээ мялааж байсан.
Тэр цагаас хойш 17 жил өнгөрчээ. Өнөөдөр Хятадын “Петро чайна Дайчин Тамсаг” компани Дорнодын хязгаар Тамсагийн сав газарт нефть олборлож байна. Энэ компани газрын гvнээс нефть олборлох томоохон тоног төхөө¬рөмжvv¬дээр vйл ажиллгаагаа явуулж буй. 100 гаруй носсосоор неф¬тийг соруулдаг. Энэ газар неф¬тийн асар их нөөцтэй учраас ол¬борлолтийн хажуугаар хайгуу-лын ажил давхар хийгддэг.
2005 оноос Дорнодын хязгаар Тамсагийн сав газарт нефтийн олборлолт, тээвэрлэлт, экспор¬тын vйл ажиллагааг бvтээгдэ¬хvvн хуваах гэрээгээр хийж бай¬гаа Хятадын “Петро чайна Дай¬чин Тамсаг” гэх энэ компанид Монголын хууль vйлчилдэггvй бололтой. Жилд нэг сая баррель тvvхий газрын тос Хятадад экс¬пор¬толж байгаа тус компани асар их хортой нефтийн шингэн хаягдлаа хэдэн тонноор нь хөрсөнд булдаг ажээ.

Энэ тухай нутгийн иргэн С.Лхагвасvрэнгээс тодруулахад “Монголын байгаль орчинд учруулж байгаа хор хохирол нь нvдэнд ил харагддаг. Тус ком¬пани газрын тос өрөмдлөгөөс гарсан шингэн хог хаягдал болох хар тугалга, хvнцэл тэргvvтэй байгаль орчинд асар их хор хө¬нөөл¬тэй химийн бодис бvхий зvй¬лийг хөрсөнд ганц дан плён¬каар тусгаарлаж далангаар той¬руулж, газарт булдаг. Энэ нь Мон¬голын газар шороо болон нут-гийн ард иргэдийг ноцтойгоор хохироож байна” гэлээ.

Тусгаарласан гээд байгаа тэр плёнк нь хаа сайгvй урагдаж цоорч хөрсөнд тэр чигээрээ шин¬гэн агаарт уурших нь мэдээж. Улаанбаатар хотоос сайд, дарга нар тус vйлдвэр дээр очиход хаягд¬лын далангаа барьж байна хэмээн тусгай газар vзvvлдэг аж. Энэ яриа дам мэдээлэл биш. Тэнд ажилладаг танил маань бас тусгай газар vзvvлдэг гэсэн мэ¬дээл¬лийг өгч байсан. Ямар ч саармагжуулалт, хоргvйжvv¬лэлт хийгээгvй өрмийн шингэн хаягд¬лын далан 368, vйлдвэр¬лэлийн шингэн хаягдлын 20 гаруй ийм цооног байдаг байна. 24 цагийн турш нефть олбор¬лодог энэ компани Монгол улсын баяла¬гийг ашигласны төлөө ямар татвар төлдөг нь тодорхой¬гvй байдаг.

Учир нь “Бvтээгдэ¬хvvн хуваан гэрээ” нэрийн дор бvх зvйл нууц явагддаг гэх яриа чих дэлсдэг. За энэ яахав шийддэг зvйл байдаг биз. Гэхдээ Монгол Улсын газар шорооноос баялгийг нь авчихаад байгаль орчныг нь ингэж сvйтгээд байж болох уу. Хяналтын байгууллагууд ч тэр чухам энд л чадлаа гаргаж бай-маар. Бvх зvйл өнгөрсөн хойно торгоно гэж ярь¬даг, хариуцлагыг торгохоор тө¬сөөлдөг эрхмvvд ажлынхаа арга барилыг өөрчлөх цаг болсныг Хята¬дын энэ компа¬нийн жишээ нотолж байна.
“Петро чайна дайчин Тамсаг” ком¬пани Дорнодын Матад су¬маас Халх гол хvртэл нийтдээ 80.000 гаруй га газарт газрын тос олборлодог. Ажилчдын нь 90 хувь нь Хятад ажилчид. Туслан гvйцэтгэгч компаниуд нь тэр чи¬гээ¬рээ Хятадын компаниуд бай¬даг гэнэ. Олборлогч Хятад ком¬пани эндээс жилдээ нэг сая тонн, өдөртөө 5000 баррель газрын тос олборлож урд хөршид экспор¬толдог. Алтыг нь аваад авдрыг нь гэгчийн vлгэр Дорнодод л болж байна.
Геологи уул уурхайн мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в ЛабытнаР½Ð³Ð¸ Купить lsd в Тогучин Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP вКирсаноР² Купить закладкР¸ трамадоР» в ЗеленогР¾Ñ€ÑÐºÐµ Купить методон в Тулуне Купить Кокаин в НовоураР»ÑŒÑÐº Купить Кокаин в НиколаеР²ÑÐº ЗакладкР¸ реагент в Гдове Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Верхнем Тагиле ЗакладкР¸ экстази в ÐÐ»Ð°Ð¿Ð°ÐµÐ²Ñ ÐºÐµ ЗакладкР¸ трамадоР» вЖелезнР¾Ð³Ð¾Ñ€ÑÐºÐµ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Калаче Купить АмфетамР¸Ð½ в БогданоР²Ð¸Ñ‡ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ÐšÑƒÐ¼ÐµÑ€Ñ‚Ð°Ñ ƒ россыпь в КраснозР°Ð²Ð¾Ð´ÑÐºÐµ Шишки в ЕссентуРºÐ¸ ЗакладкР¸ метадон в Гавриле Посаде Купить закладкР¸ героин в БугурусР»Ð°Ð½Ðµ ЗакладкР¸ экстази в Канаше Марки в ЩёлкиноР¾ÑÐ¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð° ется Купить Кокаин в Сурске ЗакладкР¸ методон в Канске Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Ð§ÐµÑ€ÐµÐ¿Ð¾Ð²Ñ †Ðµ Купить закладкР¸ методон в ВолосовР¾Ð¼ Купить закладкР¸ LSD в ÐÐ¾Ð²Ð¾Ñ€Ð¾ÑÑ Ð¸Ð¹ÑÐºÐµ Шишки в КозельсРºÐµ Купить экстази в СестрорРµÑ†Ðº Psilocybe в Уварове
IP:188.72.96.142  2018-10-04 07:39:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.