"Киви" хамтлагийн Аагий Асашёоюv Дагвадорж хоёр японд "гардуулж", Намуунаа экс ерөнхий сайд М.Энхсайхны хvvтэй vерхэж байна

2010/07/01
Share |
Хүмүүс:

Нэгэн vед өөрийн дуу хоолойгоороо нэрд гарч явсан дуучин, ая зохиогч Ангирмаа нэгэн өвөрмөгц донж бvхий охидын хамтлагыг гаргаж ирсэн нь Киви хамтлаг билээ.
Тvvнийг нөхөрт гарч болохгvй, хvvхэдтэй болж болохгvй гэх мэтийн нэлээн хатуу чанга гэрээг дуучидтайгаа байгуулсан гэх яриа ч байдаг. Энэ гэрээгээ зөрчиж дуучин Анхаатай учир ургуулж, жирэмсэн болсоноор хамтлагийн нэг гишvvн болох Халиунаа “Киви”-гээс гарч байсан тvvхтэй. Ер нь тэгээд энэ хамтлагийн бvсгvйчvvдийг элдэв хэл ам байнга дагалдаж явдаг. Хамгийн сонирхолтой нь тус хамтлагийн бор, шар, цагаан гурван бvсгvйгээс ази царай төрх илэрхийлдэг шар охидууд нь байнга янаг амрагтай холбоотой хэл аманд өртдөг. Эхлээд Халиунаа энэ тvvхийг эхэлсэн бол өдгөө тvvний оронд “Киви” хамтлагт орж ирсэн Аагий нь vргэлжлvvлж явна. Тэрбээр Асашёорюv Д.Дагвадоржтой нэр холбогдох болсон гэнэ. Тэд энэ харьцаагаа олны нvднээс маш сайн нууцалж байсан боловч Японы папарациудад баригдаж орхисон байна. Японд нэг зочид буудалд байрлаж, цугтаа амарч явсан Д.Дагвадорж, Аагий хоёрыг хамтдаа зугаалж явах vед нь ийнхvv Японы папарацичид зургийг нь авч тэр нь сонинд нийтлэгдсэн байна. Энэ явдал өдгөө Японд бөөн шуугиан дэгдээгээд байгаа бөгөөд Асашёорюv ямар нэг тайлбар хийгээгvй гэнэ. Саяхан л хуучин эхнэр Тамиртайгаа аваргыг эргэн нийллээ гээд сонинууд бичиж байсан ч ийнхvv тэрбээр “Киви” хамтлагийн дуучин Аагийтай нэр холбогдох болов. Тэгээд ч сvvлийн vед Монголд тоотой хэдхэн байдаг 100 сая төгрөгөөр vнэлэгдэх машинаар Аагий гангарах болсон. Сvvлийн vеийн энэ загварын машиныг “Женко” Х.Баттулга унадаг гэхээр ямар зиндааны машинаар агий гоёж байгаа нь харагдана. Гэхдээ хатуу чанга, тооцоотой Ангирмаагийн дэргэд Аагий дуулаад дуулаад 100 сая төгрөг цуглуулж ийм зиндааны машин авсан гэдэг нэг л vнэмшилгvй юм. Тэгэхээр тvvнд хэн нэгэн энэ машиныг бэлэглэсэн болж таарна. “Киви” хамтлагийн өөр нэгэн гишvvн болох Намуунаа нэг хэсэг дуучин Д.Болдын төрсөн дvv Д.Билгvvн гэх залуутай vерхэж байсан. Ялихгvй юмнаас болж маргалдан хоёр тийш болсон хэмээн тэднийг ярьдаг. Харин саяханаас Намуунаа экс ерөнхий сайд М.Энхсайханы хvv Э.Энхзаяатай дотносч, уулзалдах болсон гэнэ. Эцгийгээ дууриасан яггvй боловсролтой гэх Э.Энхзаяа Намуунаа хоёр ийнхvv сар гарны өмнөөс уулзалдах болсон аж. Ямартаа ч тун удахгvй экс ерөнхий сайд маань дуучин бэртэй болж магадгvй байна. Харин одоогоор “Киви” хамтлаг Европт аялан тоглолт хийхээр яваад байгаа билээ.


shudarga.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.