Озэки Котомицvки их сумогоос хөөгдлөөОзэки Котомицvки их сумогоос хөөгдлөө

2010/07/06
Share |
Хүмүүс:
Озэки Котомицvки их сумогоос хөөгдлөөОзэки Котомицvки их сумогоос хөөгдлөө

Японы мэргэжлийн сумо бөхд vvсээд буй "Бейсболын дуулиан"-д мөрий тавьсан хэргээр буруутгагдаад байсан озэки Котомицvкиг Сумо бөхийн холбооноос хөөснөө албан ёсоор зарлалаа.
Энэ нь сумогийн тvvхэнд хамгийн өндөр цолтой бөх хөөгдөж байгаа хэрэг болсон байна. Тvvнийг "Бейсболын тоглолтод мөрий тавих нэрийдлээр якуза нарт орлого оруулж, гар хөл нь болдог байсныг нь тогтоосон юм. Мэргэжлийн сумо 800 орчим бөхтэйгээс хууль бусаар их хэмжээний мөрий тавьсан хэрэгт 65 бөхийн нэр холбогдоод байгаа учир одоогийн байдлаар 200 гаруй бөх л Нагоя башёд барилдахаар болоод байгаа аж. Нагоя башёд экс озеки Миябияма, экс сэкивакэ Тойёношима, Гоэйда, экс комусуби Фvнэно, маэгашира Тойхибики, Окиноуми, Вакахо, жvёро дэвжээний бөхчvvд Тиёхакухо, Касуганишики, Кийосэуми ба Дайда зэрэг бөхчvvдийг барилдуулахгvйгаар шийдээд байна. Мөн тус хэрэгтэй холбогдуулан Нагоя башёг "NHK" телевизээр шууд дамжуулахгvй байх магадлал өндөр болжээ. "Бейсболын дуулиан -ы тухай шуугиан дэгдсэнээс хойш "Нэр төрөө хөөдсөн сумог шууд дамжуулахгvй байхыг хvсье" гэсэн 80 мянган хvсэлт "NHK-д ирсэн нь 60 жилийн турш тасралтгvй дамжуулсан сумогоос энэ удаад татгалзахад хvргэж магадгvй бололтой.

"Бейсболын дуулиан"-д 69 дэх их аварга ёкозvна Хакухо М.Даваажаргалын нэр холбогджээ. Эзэн хааны цомын 14 удаагийн эзэн М.Даваажаргал найз нөхөдтэйгээ "ханафуда" хөзрөөр тоглохдоо 100 мянган иений мөрий тавьж байснаа хvлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ энэ нь хууль зөрчиж, цолтой бөхийн ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн хэрэг биш тул шийтгэл ногдуулахгvй өнгөрөх аж. Японы боловсрол, шинжлэх ухааны яамнаас тоглоомд ямар нэг хэмжээгээр мөрий тавьсан нь илэрсэн бөхчvvдийн нэрийг зарлахыг шаардсан тул Мэргэжлийн сvмогийн холбоо Хакухогийн нэрийг илтгэлдээ оруулахаас өөр аргагvйд хvрсэн байна.

М.Хангал
Olloo.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.