Бөхчvvд бузартчих гээд хэцvv байна аа

2010/07/06
Share |
Хүмүүс:
Бөхчvvд бузартчих гээд хэцvv байна аа

Энэ наадмаар эмэгтэй зурагчид, эмэгтэй зураглаачдыг наадмын талбайн бөхийн дэвжээ рvv оруулахгvй гэнэ.
Ийм шийдвэрийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан байна. Улбаа нь бөхчvvд өөрсдөө дургvйцэж ингэхийг хvссэн байна. Ингэхгvй бол эрхэм бөхчvvд эмэгтэй хvнээс бузартах гээд хэцvv байгаа гэнэ. Тэр бvv хэл наадмын өдрvvдэд тэд эмэгтэй хvний салхин доогуур гарахаас жийрхэж байгаа сурагтай. Бөхчvv-дийн хувьд уламжлагдаж ирсэн ёс заншил нь өөрөө ийм юм байх. Ээжтэй нь ээждээ vн-сvvлж болохгvй юм байна. Эхнэртэй нь бvр ч ойртдоггvй бололтой. Эгчийнхээ, эмэгтэй дvvгийнхээ барааг харахаас тэдний дургvй нь хvрцгээж байгаа аж.

Манай улсын нэгэн залуу зааны ээж нь хотод ирж хvvгийнхээ бэлтгэл сургуулилтыг нvдээр хараад уйлсан гэдэг. Ээж нь эргэж хөдөөдөө очоод "Хvvгээ авчирна барина" хэмээн гол усаар нэг юм болсон ойрхны яриа байх. Тэр залуу заан ийм сайхан ээжтэй хvн юм. Тийм ээжтэй тvvнийг "Эмэгтэй хvнээс бузартана" гэдэгт хувьдаа итгэхгvй байна. Харин мань залуу заан ямар бодолтой байгааг бvv мэд.

Эмэгтэй хvнээс бузартана гэдэгтээ эргэлзээгvй итгэж байгаа бол "Ээж тань бузар уу" гээд асуугаад орхих юмсан. Цохиод авч мэдэх л байх. Тийм болохоор л "Эмэгтэй хvнээс бузартана" гэж дөвчигнөөд байгаа бөх танд ээж чинь бас эмэгтэй хvн шvv гэдгийг хэлмээр байгаа юм. Ээдрээ байгаа биз бөхчvvд ээ. Ийм эргэлзээтэй ёс заншлархуу юмнаас чинь болж энэ жилийн наадмаар лав эмэгтэй зурагчид, зураглаачид бөхийн талбай руу орохгvй боллоо. Манай сонины зvгээс эмэгтэй зурагчдадаа мандат авах гэж наадмын бөхийн ко-миссынхонтой vзээд барсангvй. Бөхчvvд дургvйцдэг гэсэн ганцхан тайлбарыг тэд өгч байх юм.

Та нарын энэ vзэлд Монголын төр засаг бас ташуур өгч байгаа юм. Шуудхан хэлэхэд хаа хаанаа байгаа том тэнэглэл юм даа. Vнэндээ бол энэ нь хvний эрхийн асуудал юм шvv дээ. Монгол Улсын Vндсэн хуульд ...vндэс угсаа, шашин шvтлэг, нас хvйсээр ялгаварлахгvй гэж бий. Эцэг хуулийн дээр гишгэсэн ийм том тэнэглэл бөхчvvд та нарын орчинд байгаа нь vнэн ажээ. Vvнийг vл тоон эмэгтэй хvн оруулахгvй хэмээн арзганалдаж л байг. Өнөөдөр юу ч биш санагдах ч өөр нэг муухай өдрийн эхлэл байж мэднэ. Vндсэн хууль зөрчсөн хvн уйлдаг л юм даа. Ял нь яах аргагvй наадмын комиссын дарга М.Энх-болд дээр буух юм шvv.

Өдгөө улсын начин цол хvртэж басчиг олны танил болж яваа Өвөрхангайн залууг эртнээс мэдэх юм. Анх тvvнийг хотод ээж нь дагуулж ирсэн юм. Ерэн оны сvvлээр юм даа. Хvv ногоон куртик өмсчихсөн тvнтийсэн бор амьтан. Арван жилийн сургуулиа төгсөлгvй мал хуй гэж яваад сvvлдээ бөх болохоор ээжийгээ дагуулж ирсэн нь тэр. Тэр намрын өдрvvдэд цэнхэр торгон тэрлэгтэй муу эжий нь хөдөөний бор хvvгээ хөтлөөд хар хөлсөө цувуулан хотын гудмаар алхсаар байгаад "Шонхор" сургуульд оруулж санаа нь амарч билээ. Тэгж vлдээсэн өвөлжингөө өнөө эх хvvгээ яаж байна, ийж байна хэмээн хамаатангийн ах руу нь утасдсан гэдэг.

Монгол эхийн дээлтэйгээ хатаж өсгөсөн монгол эр, монгол бөхийн нэг бол энэ болой. Гэтэл энэ залуу начин бас "Эмэгтэй хvнээс бузартана, холдуул зайлуул" гэж яваа байх даа. Ээжийнх нь "Миний муу хvv олны хөлийн газар сайн л яваасай" хэмээн өдөр шөнөгvй залбирсан нь олон бөхийг өдий зэрэгтэй явуулж байж болно. Харин тэд ээжийнхээ их залбирал, зөөлөн харцыг мартсан бололтой. Ингэхээр Монголын бөх-чvvд ээжийнхээ ачийг мартсан юм байна. Ээжийнхээ хайр энэрлийг мартаж гээсэн хv-мvvстэй юу ярих билээ. Vнэндээ ингэж л бодогдож байна.

Энэ хорвоо ертөнц дээр ийм хачин жигтэй, солирол гэмээр домог хуучдаа автагдсан спорт байгаад тvvнд нь төр засаг нь хачир нэмж суудаг улс гvрэн зөвхөн Монгол гэдгийг манай сонины сэтгvvлч Э.Энэрэл "Vндэсний баяр наадамд эмэгтэй хvн барилдуулдаг болцгооё" тэрс нийтлэлээрээ харин ч нэг хэлээд өглөө. Эмэгтэй хvнээс, эжийгээсээ цэрвэдэг Монголын бөхчvvдийг энэ цагийн салхинд ичээч, хvн төрөлхтнөөс ичээч гэмээр байна. Ээжээс төрөөгvй, эхнэр аваагvй, эгчгvй, эмэгтэй дvvгvй ийм нэг бvлэг улс Монголд буй болсон юм байна. Та бvхний холдуул зайлуул гээд байгаа эмэгтэй уран бvтээлчдийн чинь хvчээр Алтайн цаадах говийн ах дvvст чинь, Дорнодын талд буй хайр-тай дуртай бvсгvйд чинь та бvхний барилдаан хvрдэг юм. Шуудхандаа бол та нарыг ард тvмэнд таниулдаг хvмvvс.

Ард тvмэн та бvхнийг танихгvй, тоохгvй болчихвол та нар хэн болох юм бэ. Хэн ч биш шvv дээ. Манай сонин дан эмэгтэй зурагчидтай. Тэд өнгөрсөн хугацаанд Монголд болж буй сайн, муу бvх vйл явдлын дунд явж элдвийг vзэж харсан. Эмгэнэлтэй нь ийм марзан хориг саад, ёс заншил огтхон ч vзэж хараагvй, сонсож дуулаа-гvй байх юм. Монголын эр хvн бvхэн бөхөд дуртай ч харин бөхчvvдийнхээ энэхvv эрт галавын, элий балай мунхаглалыг анзааралгvй явж иржээ. Харин мэдэх аваас өнөөдрийн монгол эрчvvд "Тэнэгтэж дуусахгvй юмаа, нэр төрөө бодооч бөхчvvд ээ" гээд холдох биз ээ.

Гадныхнаас харин нуух юм шvv. Тэд монголын бөхчvvд гэхээр агтлуулчихсан амьтад гэж ойлгоно. Эсвэл ээжийн энэрэл хайр vзээгvй, эхнэр хvvхэдгvй их муу гарын хvмvvс хэмээн цэрвэх болно. Энэ жилийн наадмаар лав эмэгтэй хvнээс энэ бөхчvvд бузартаж vхчих гээд байгаа юм байна. Уг нь бөх vздэг ганц нэг эмэгтэйчvvд байдаг юм ш тээ. Тэднийгээ нvд vзvvрлэх хэрэг байгаа юм уу. Тэгээд зогсохгvй энэ жилийн наадмаар цэнгэлдэх рvv эмэгтэй хvн орохыг хориглосон шийдвэр гарах нь байна шvv дээ, цаана чинь. Яагаад гэвэл Монголын бөхчvvд тэр чигээрээ бузартчих гээд байгаа учраас тэр юм. Vгvй мөн тэнэгтэв ээ. Хvvхнvvддээ гайхуулахгvй юм бол та нарын тэр хvч чадал бие хаа чинь хэнд хэрэгтэй юм. Лав л эрчvvд бидэнд хэрэг байхгvй. Та нар "алиалж" биднийг баясгахдаа бас учиртай байгаач.

Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.