Дуучин Т.Ариунаа нас барсан гэв vv?

2010/07/06
Share |
Хүмүүс:
Дуучин Т.Ариунаа нас барсан гэв vv?

Монголын рок попын ертөнцөд аль хэдийн хөлөө олж бат гэгч нь зогсч чадсан дуучин Т.Ариунааг ослын улмаас нас барсан гэнэ гэсэн мэдээлэл өчигдөр месенжерээр салхины хурдаар тарлаа.
"НVБ-ын элч дуучин Төмөрийн Ариунаа ослын улмаас нас баржээ. Цааш нь дамжуулна уу" гээд л хvн бvрээс ирэх нь тэр. Хэн ч сонссон хирд хийн сонсогдохоор энэ мэдээллийн хэр бодитой эсэхийг лавлахаар рок попынхны загалмайлсан эцэг рvv нь утас цохилоо. Сонссон дуулснаа тvvнд мэдэгдэж vнэн худлыг лавлавал "Өчигдөр "Харанга"-ын Лхагваагийн тоглолт болсон. Энэ тоглолтод лав харагдаагvй. Угаасаа хөтөлбөрт нь ороогvй болохоор харагдаагvй байж болох юм. Гэхдээ надад дуулдсан юм алга. Хэрвээ тийм явдал болсон бол хэн нэгэн хvн надад мэдэгдэх л учиртай. Худлаа л даа. Сонин хэвлэлийнхэн та нар худлаа бичих юм" хэмээн ундууцах янзтай утасны цаанаас учирлалаа.

Vvнээс vзвэл олонд танигдсан хvмvvсийг бурханы орон руу "явуулдаг" моод сvvлийн vед месенжэрээр дэлгэрээд байна уу гэлтэй. Саяхан даа, бас л "Шинэ vе" продакшны жvжигчин Хvрэлхvvг өөрийгөө боомилон нас барсан гэнэ гэсэн мэдээлэл цацагдаж зарим нэг нь гашуудах юм болж байсан. Гэвч өнөөх "талийгаач" нь "би vхээгvй л байгаа биз дээ" гэчихсэн рекламанд тоглоод явж харагдсан. Энэ нь хайртай хvмvvсээ бурханы оронд хэзээ ч битгий очоосой гэсэн vнэнч шvтэн бишрэгчдийн санаа бодол уу хэн мэдлээ.
Энэ дашрамд дуулгахад наадмын нээлтэнд оролцож ая дуугаа өргөх байсан дуучин Т.Ариунаагийн бие чилээрхэж, дуулж чадахгүй байж магад гэсэн мэдээлийг албаны эх сурвалж мэдээлсэн юм.

shar medee com

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.